94997 Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж,зохих бодлогын зөвлөмж өгсөн болно. Уг тоймыг Чорчинг Гох (Монгол, Хятад болон Өмнөд Солонгос улсыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч) болон Матью Вергис (Дэлхийн банкны Төсвийн болон Макро эдийн засгийн газрын менежер) нарын удирлага доор Таехуин Ли (Дэлхийн банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч), Ш.Алтанцэцэг (Эдийн засагч) болон Б.Даваадалай (Эдийн засагч) нар бэлтгэв. Уг тоймыг бэлтгэхэд Марк Чарлез Доффман (Ахлах эдийн засагч), Б.Эрдэнэ-Очир (Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн), Ч.Тунгалаг (Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн) нарын оруулсан үнэтэй зөвлөмж, хувь нэмэрт талархал илэрхийлье. Мөн Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Хятад, Монгол, Өмнөд Солонгос улсуудыг хариуцсан захирал Берт Хоффман болон Зүүн өмнөд ази, номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч Судхир Шетти нарын үнэтэй зөвлөгөөнд мөн талархал илэрхийлье. Та бүхэн уг тоймтой манай цахим хаягыг ашиглан танилцана уу (http://www.worldbank.org.mn). Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Агуулга ..................................................................................................................................................... 5 Шинэ Засгийн газрын эдийн засагт тулгараад буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх гэсэн оролдлогыг Дэлхийн банк дэмжиж байна. .............................................................................................................................7 Эдийн засгийн бодлогын хувьд............................................................................................................................8 ...................................................................................... 10 Уул, уурхайн салбар өндөр хувиар өссөн ч эдийн засгийн өсөлт саарав. ......................................................10 Ажилгүйдлийн түвшин 3 дугаар улирлын эцэст 6.4 хувь болж буураад байна. ............................................13 Төсвийн хумих бодлого хэрэгжиж байгаа ч төсвийн гадуурх хөрөнгө оруулалтын зарцуулалтын нөлөөгөөр төсвийн алдагдал өндөр хэвээр байна. .........................................................................................15 Шигтгээ 1. 2015 оны төсөв ............................................................................................................................17 Шигтгээ 2. Шилэн дансны тухай хууль .........................................................................................................18 Засгийн газрын өрийн хэмжээ өсч байгаа ба төсвийн бодлогын орон зай өрийн үйлчилгээний төлбөрөөр хязгаарлагдаж байна. .........................................................................................................................................20 Мөнгөний бодлогын төлөв хатуурах чиглэлд өөрчлөгдөж байна ..................................................................21 Банкуудын активын чанарт эрсдэл учирч байгаатай уялдан банкны салбарын эмзэг байдал нэмэгдэж байна. ...................................................................................................................................................................24 Банкны системийн эмзэг байдлыг бууруулах зарим шаардлагатай арга хэмжээг Төвбанкнаас авч байгаа ч энэ нь хангалтгүй байна. ....................................................................................................................................27 Шигтгээ 3. Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөр ...................................................29 Импорт буурч, зэсийн экспорт нэмэгдсэнээс урсгал тэнцлийн алдагдал буурч байна. ................................31 Хөрөнгийн дотогшлох урсгал буурсан хэвээр байгаа нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даамжруулж байна. ...................................................................................................................................................................33 Гадаад өр, төлбөрийн эмзэг байдал ирээдүйд нэмэгдэх эрсдэлтэй байна. ..................................................35 Шигтгээ 4. Монгол улсын гадаад позиц (өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар) ........................................36 ........................................................... 37 Он дамжин үргэлжилсэн эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдлаас шалтгаалж Монголын эдийн засагт хүндрэл, сорил тулгарч байгаа ч урт хугацааны эдийн засгийн төлөв өөдрөг хэвээр байна. ..................................................................................................................................................................37 Сүүлийн саруудад эдийн засагт шаардлагатай зарим тохиргоо хийгдэж байгаа ч гадаад, дотоод тэнцвэргүй байдал хэвээр байгаа нь цаашид тохиргоо үргэлжлэн хийгдэх шаардлагатайг сануулж байна. ..................................................................................................................................................................38 Гадаад болон санхүүгийн зах зээлийн эмзэг байдал нэмэгдэх эрсдэлтэй байна. .......................................38 Гадаад эдийн засгийн орчин нь цаашид мөн хүндрэл учруулахаар байна. ..................................................40 ................................................................................................................................. 41 Эдийн засгийн бодлогууд нь эдийн засгийн өсөлтийг хадгалах гэхээсээ илүүтэй эдийн засгийн тогтвортой байдалд анхаарах шаардлагатай байна. ...............................................................................41 Бодлого боловсруулагчид юуны түрүүнд өсөн нэмэгдэж буй гадаад секторын эрсдлийг бууруулахад анхаарах шаадлагатай байна. .........................................................................................................................41 1 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Шинэ Засгийн газрын эдийн засагт тулгараад буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх гэсэн оролдлогыг Дэлхийн банк бүрэн дэмжиж байна. ................................................................................................................42 Эдийн засгийн бодлогын хувьд..........................................................................................................................42 ............................................................................................. 45 ................................................................................................ 46 .............................................................................. 52 .................................................. 62 Тоймд ашиглагдсан зурагнууд Зураг 1. Эдийн засгийн бодит өсөлт 3 дугаар улирлын эцэст 7 хувь болж өмнө оны мөн үеийн 12 хувийн өсөлтөөс огцом саарав. ................................................................................................................................................................................ 10 Зураг 2. Уул, уурхайн салбарын өсөлт нэмэгдэж байгаа ч бусад салбарын өсөлт сүүлийн 4 улирлын турш буурч байна. ........................................................................................................................................................................................................ 10 Зураг 3. Барилга болон худалдааны салбарын идэвхжил саарсан нь уул, уурхайн бус салбарын бага хувиар өсөхөд голлон нөлөөлөв. .......................................................................................................................................................................... 11 Зураг 4. Зэс болон түүхий нефтийн үйлдвэрлэлийн өсөлт уул, уурхайн салбарын өндөр өсөлтөд голлон нөлөөлөв . ... 11 Зураг 5. Хөрөнгө оруулалтын огцом бууралт ЭЗӨ-д сөргөөр нөлөөлж байгаа ч эцсийн хэрэглээний түвшин харьцангуй тогтвортой өсч байна. .............................................................................................................................................................. 12 Зураг 6. Хөрөнгө оруулалт ДНБ-ий зөвхөн 35 хувийг бүрдүүлж, 2009 оны түвшиндээ ирж байна. ................................... 12 Зураг 7. Инфляци сүүлийн саруудад буурч байгаа ч 2 оронтой тоогоор өссөн хэвээр байна … .......................................... 13 Зураг 8. … Мөнгөний бодлогын төлөв хатуурсан, төгрөгийн ханшийн сулралт саарсан. ................................................ 13 Зураг 9. Ажилгүйдлийн түвшин энэ оны 3 дугаар улирлын эцэст 6.4 хувь болж буураад байна. ....................................... 14 Зураг 10. Ажилгүйдлийн түвшин буурч байна. ......................................................................................................................... 14 Зураг 11. Хувиараа бизнес эрхлэгчдийн тоо 2013 оны сүүлээс өссөөр байна......................................................................... 15 Зураг 12. ХАА-н салбараас хөдөлмөр шилжих хандлагатай байна. ....................................................................................... 15 Зураг 13. Үндсэн төсөв болон төсвийн гадуурх зарцуулалтын бууралтаас шалтгаалж төсвийн бодлого алгуур хумигдаж байна. ........................................................................................................................................................................... 17 Зураг 14. Нэгдсэн (Consolidated) төсвийн алдагдал 2014 онд буурахаар байгаа ч ДНБ-ий 7 хувьд байхаар байна. ........... 17 Зураг 15. Засгийн газрын өрийн хэмжээ 2014 онд ДНБ-ий 60 гаруй хувьд хүрэхээр байна… ................................................. 20 Зураг 16. …Төвбанкны гадаад эх үүсвэр болон арилжааны нөхцөлтэй өрийн хэмжээ огцом өссөөр байна . ..................... 20 Зураг 17. Хүүгийн өндөр төлбөр нь төсвийн бодлогын орон зайг хязгаарлаж байна. ......................................................... 21 Зураг 18. Төсвийн үндсэн болон нийт тэнцлийн хоорондох зөрүү нэмэгдэж байна. ............................................................ 21 Зураг 19. Төвбанк уламжлалт бус мөнгөний тэлсэн бодлогоо аажмаар хумиж байна. ..................................................... 22 2 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Зураг 20. Мөнгөний нийлүүлэлт болон банкны зээлийн өсөлт 2014 оны дундаас саарч байна. ......................................... 22 Зураг 21. Зээл, хадгаламжийн харьцаа 132 хувьд хүрээд байна. ............................................................................................. 23 Зураг 22. Банкуудын төвбанкны санхүүжилтээс хамаарах хамаарал нэмэгдсэн байна . .................................................... 23 Зураг 23. Нийт зээлийн хэмжээ өндөр 2012 оны эцэстэй харьцуулахад 2 дахин өсөөд байна. ........................................... 23 Зураг 24. Монголын инфляци бүс нутагтаа хамгийн өндөр байна........................................................................................ 23 Зураг 25. Орон сууцны ипотекийн санхүүжилт үргэлжлэхээр байгаа нь мөнгөний хумих бодлогын нөлөөг сулруулж байна.............................................................................................................................................................................................. 24 Зураг 26. Төвбанкнаас банкны бус санхүүгийн байгууллагад олгосон зээлийн хэмжээ өсч байна. ...................................... 24 Зураг 27. Ихэнх салбарт зээлийн өсөлт саарч байгаа бөгөөд түүн дотроо барилгын салбарт огцом буурсан байна. . 25 Зураг 28. Барилга, уул, уурхай болон худалдааны салбарын зээлийн үлдэгдэл 3 дугаар улиралд өмнөх улирлаас буураад байна. ............................................................................................................................................................................................. 25 Зураг 29. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 2013 оны сүүлээс хурдтай өсч байна. .................................. 26 Зураг 30. Чанаргүй зээлийн нийт зээлийн эзлэх хувь тогтвортой байгаа ч хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ хурдтай өсч байна. ...................................................................................................................................................................................... 26 Зураг 31. Барилгын болон худалдааны салбарт зээлийн чанар хурдтай муудаж байна. .................................................... 27 Зураг 32. Барилга, худалдаа болон аж үйлдвэрийн салбарын чанаргүй зээл, нийт зээлийн харьцаа өссөөр байна. ........ 27 Зураг 33. Хөрвөх чадвар суларч байгаа ч банкуудын хөрвөх чадварыг харьцааг хангасан хэвээр байна. ........................... 28 Зураг 34. Загсийн газрын бондын өндөр өгөөж болон банк хоорондын захын хүү өсч байгаа нь системийн хөрвөх чадвар суларч байгааг илтгэж байна..................................................................................................................................................... 28 Зураг 35. 8% хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна. ............... 30 Зураг 36. Нийт хувийн салбарт олгосон зээлийн 20 гаруй хувь нь орон суунц зээл байна. .................................................. 30 Зураг 37. Орон сууны үнэ 2013 оны 5 сараас хойш өсч байсан ч орон сууцны зах зээлийн нөхцөл, байдалтай уялдан сүүлийн 3 сард бага зэрэг буураад байна. .................................................................................................................................. 30 Зураг 38. Орон сууцны зээлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь нэмэгдэж байна....................................... 30 Зураг 39. Өнгөрсөн 3 жилийн өндөр алдагдлын дараа 2014 онд урсгал тэнцлийн алдагдал буурав.................................. 32 Зураг 40. ГШХО-ын бууралт нь урсгал тэнцлийн алдагдал нөхөж хүрэцэхгүй түвшинд хүрсэн. ........................................ 32 Зураг 41. Худалдааны тэнцэл сайжирч байгаа нь урсгал тэнцлийн алдагдал буурахад нөлөөлж байна… ....................... 32 Зураг 42. … Импорт буурч, экспорт нэмэгдэж байна. ............................................................................................................. 32 Зураг 43. Уул, уурхайн бус экспортын хэмжээ тогтмол байхад зэсийн экспортоос хамааран нийт экспорт өсч байна. ........................................................................................................................................................................................................ 33 Зураг 44. Нүүрсний үнэ буурснаас түүний экспорт 22 хувиар буурав. .................................................................................... 33 Зураг 45. Хөрөнгө оруулалтын шинжтэй импорт буурсанаас нийт импорт саарч байна… ............................................. 33 Зураг 46. … Хэрэглээний барааны импорт сүүлийн үед огцом саарч байна. .......................................................................... 33 3 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Зураг 47. ГШХО бууралттай холбоотойгоор хөрөнгө, санхүүгийн тэнцлийн ашиг буурч байна… .................................... 34 Зураг 48. … Урсгал тэнцлийн алдагдал буурч байгаа ч төлбөрийн тэнцлийн хүндрэл байсаар байна. ............................ 34 Зураг 49. Гадаад валютын улсын нөөц 3 сарын импортын хэрэгцээг хангаж чадахгүй түвшинд байна . ......................... 35 Зураг 50. Төлбөрийн тэнцлийн хүндрэл төгрөгийн ханшинд дарамт үзүүлсээр байна ....................................................... 35 Зураг 51. Богино хугацаат гадаад өр болон валютын нөөцийн харьцаа өсч байна. ............................................................ 36 Зураг 52. Томоохон дүнтэй гадаад өр 2017-18 онуудад төлөгдөхөөр хүлээгдэж байна. ..................................................... 36 Зураг 53. Монголын гадаад өрийн хэмжээ өссөөр байна. ........................................................................................................ 37 Зураг 54. Арилжааны нөхцөлтэй гадаад өр, зээл нэмэгдэж байгаа нь төрийн байгууллагын гадаад өрийг өсгөж байна. ........................................................................................................................................................................................................ 37 Зураг 55. Ирэх онуудад түүхий эдийн зах зээлийн идэвхжил сул байхаар байна................................................................... 40 Зураг 56. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарч байна. ............................................................................. 40 Зураг 57. Татварын орлого ......................................................................................................................................................... 47 Зураг 58. Уул, уурхайн орлогын төсөөлөл.................................................................................................................................. 47 Зураг 59. 2015 оны төсвийн зардалын задаргаа ....................................................................................................................... 49 Зураг 60. Хөрөнгийн зардал 2014 онтой харьцуулахад буурахаар байна. ............................................................................. 49 Figure 61. Санхүүжилтийн эв санааны нэгдлийн зарчмыг харуулбал ..................................................................................... 55 Зураг 63. Тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдсан шимтгэл, тэтгэвэрийн хэмжээ................................................... 55 Зураг 63. Тэтгэврийн даатгалын сангийн санхүүжилтийн дутагдал ................................................................................... 55 Зураг 64. Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны хэлбэр .............................................................................................. 57 Зураг 65. Тэтгэврийн тогтолцооны дизайны гол хүчин зүйлс .............................................................................................. 59 Тоймд ашиглагдсан хүснэгтүүд Хүснэгт 1. 2015 оны төсвийн үзүүлэлтийн хураангуй ............................................................................................................. 17 Хүснэгт 2. 2015 оны төсөвт авч үзсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн гол таамаглалууд ..................................... 46 Хүснэгт 3. 2015 төсвийн хураангуй ........................................................................................................................................... 47 Хүснэгт 4. Уул, уурхайн орлогын задаргаа: 2015 оны төсөв ................................................................................................... 48 Хүснэгт 5. Уул, уурхайн гол бүтээгдэхүүнүүдийн үнэ болон хэмжээ /2015 оны төсөв/ ....................................................... 48 Хүснэгт 6. ЗГ-аас гаргасан баталгаа ......................................................................................................................................... 50 Хүснэгт 7. Засгийн Газрын өр, /тэрбум төгрөгөөр/ ................................................................................................................ 51 Хүснэгт 8. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ................................................................................................... 54 4 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Он дамжин үргэлжилсэн эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдлаас шалтгаалж Монголын эдийн засагт хүндрэл, сорил тулгарч байна. Он дамжсан эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдал нь эдийн засгийн бодит өсөлтийг 2014 онд огцом саарууллаа. Эдийн засгийн бодит өсөлт оны эхний 9 сарын эцэст 7 хувь болж өмнөх оны мөн үеийн 12.8 хувьтай харьцуулахад огцом саарлаа. Энэ оны 3 дугаар улирлын эцэст уул уурхайн салбар 26 хувийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол 2013 оны дугаар улирлын эцэст 17.4 хувиар өсч байсан бусад салбарын өсөлт ердөө 2 хувь болж огцом буурлаа. Гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй буурч байгаа, бизнесийн орчин муудаж буй орчинд эдийн засаг дахь нийт хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буураад байна. Хэрэглээний өсөлт эерэг байгаа ч өсөлтийн хурд саарч байна. Гадаад секторын эмзэг байдал болон дотоодын үнийн өндөр өсөлт нь Төвбанкнаас хэрэгжүүлж буй тэлэх бодлогыг хязгаарлаж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний эдийн өсөлтийг хадгалах бодлогын нөлөө 2014 онд саарч байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд дундажаар ДНБ-ий 30 хувь байсан урсгал тэнцлийн алдагдал энэ оны эхний 3 улирлын эцэст ДНБ-ий 11 хувьд хүрч огцом буураад байна. Ийнхүү урсгалын тэнцлийн алдагдал огцом буурч байгаа нь нэг талдаа импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 16 гаруй хувиар буурсан, нөгөө талдаа зэсийн экспортын хэмжээ өндөр байгаа нь голлон нөлөөллөө. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт буурсан хэвээр байгаа, улсын гадаад валютын нөөц 3 сарын импортын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй түвшинд хүрсэн зэргээс шалтгаалан Монголын эдийн засагт шаардлагатай санхүүгийн эх үүсвэр ихээхэн дутагдсан хэвээр байна. 2014 онд зээлийн өндөр өсөлт байсан болон төгрөгийн ханшийн үргэлжилсэн сулралтаас шалтгаалан инфляцийн түвшин 2 оронтой тоонд хадгалагдахаар байна. Өндөр инфляци болон гадаад тэнцвэргүй байдлаас шалтгаалан ирэх онд эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах төлөвтэй байна. Гадаад хөрөнгө оруулалтын үргэлжилсэн бууралт болон валютын ханшийн сулралт нь эдийн засагт түүн дотроо уул уурхайн бус салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Оюу толгойн үйлдвэрлэл 2 дахь жилдээ орж байгаатай холбоотойгоор уул уурхайн салбарын өсөлт 2015 онд мөн саарах хандлагатай байна. Урсгал тэнцлийн алдагдал хурдтай саарч байгаа ч ДНБ-ий 10 хувьтай тэнцэхээр байгаа алдагдлын хэмжээ өндөр хэвээр байна. Урсгал тэнцлийн өндөр алдагдал, гадаад хөрөнгө оруулалт төдийлөн дорвитой сэргэхгүй байгаа зэргээс 2015 онд Монголын эдийн засагт санхүүгийн эх үүсвэрийн дутагдал хэвээр хадгалагдах эрсдэлтэй байна. Энэ нь улсын гадаад валютын нөөцийг цаашид үргэлжлэн буурах дарамт үүсгэхээр байна. Инфляцийн түвшин 2 оронтой тоонд хэвээр хадгалагдаж, Төвбанкны инфляцийн зорилтот түвшин болох 7 хувиас давж гарах эрсдэл өндөр байна. Гадаад секторын болон санхүүгийн эмзэг байдал нэмэгдэх эрсдэлтэй байна. Томоохон дүнтэй гадаад зээл, өрийн эргэн төлөлт 2017-18 онд хийгдэхээр хүлээгдэж байгаа нь гадаад секторын эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Хөгжлийн банкны 580 сая ам.доллар 2017 оны 3 дугаар сард, Чингис бондын 500 сая доллар 2018 оны эхний сард төлөгдөхөөр тус тус хүлээгдэж байна. Төвбанкнаас Хятадын төвбанктай хийсэн төгрөг -юаны своп хэлцэл 2017 онд эргэн төлөгдөх эсвэл сунгагдахаар хүлээгдэж байна. Улсын гадаад валютын нөөц буурч байгаа, урсгал тэнцлийн алдагдал өндөр (ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэхүйц) хэвээр байх төлөвтэй нөхцөлд их хэмжээний гадаад өр, зээлийн эргэн төлөлт гадаад эх үүсвэрт сөргөөр нөлөөлөн, эдийн засагт хүндрэл учруулах эрсдэлтэй байна. Өрийн 5 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм үйлчилгээ 2014 оны хүлээгдэж буй ДНБ-ий 9 орчим хувьтай тэнцэж байгаа нь төсөвт томоохон дарамт учруулахаар байна. Банкны салбарын активын чанар муудаж байгаа нь өндөржүүлсэн хяналт, шалгалт, оновчтой бодлогын хувилбарыг шаардаж байна. Зээл 2013 онд ДНБ-ий 20 гаруй хувьд хүрч тэлсэн, банкны хяналт шалгалт, зохистой харьцааны зарим үзүүлэлтүүдийг сулруулсан нь банкны системийн эмзэг байдлыг өсгөн, эдийн засгийн уналттай орчинд энэ нь банкуудын активын чанарыг муутгах байдлаар илэрч байна. Сүүлийн 12 сард хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ жилийн 166 хувь болон 48 хувиар тус тус огцом өсөөд байна. Зээлийн хэмжээ чанаргүй зээлийн хэмжээнээс илүү хурдтай өсч байгаагаас чанаргүй зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь бага түвшинд харагдаж байгаа хэдий ч өнгөрсөн хямралын үеийн туршлагаас харахад хугацаа хэтэрсэн зээл хурдтай нэмэгдэх нь богино хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдлийг дагуулдаг. Банкуудын активын чанар муудаж байгаа нь банкны салбар эх үүсвэрийн дутагдалд орох, улмаар харилцагчдын банкны салбарт итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм . Бодлого боловсруулагчид юуны түрүүнд өсөн нэмэгдэж буй гадаад секторын эрсдлийг бууруулахад анхаарах шаадлагатай байна. Цаашдын эдийн засгийн бодлого гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, макро эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэх замаар гадаад тэнцвэртэй байдлыг хангахад чиглэх нь зүйтэй. Он гарсаар эдийн засгийн идэвхижил эрчтэй саарч байгаа нь урсгал тэнцлийн алдагдлыг буурахад нөлөөлж, төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлж байна. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэн буурахаар байгаа, урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамт даамжирч улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл дагуулж байна. Төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт сэргэн гадаад валютын эх үүсвэрийн дутагдлыг нөхөх түвшинд хүрснээр гадаад секторын эмзэг байдал буурах боломжтой. Засгийн газар болон Төвбанкнаас эдийн засагт шаардлагатай байгаа зарим бодлогын шийдвэрүүдийг гаргаж байгаа ч цаашид өргөн хүрээтэй бодлогын арга хэмжээ шаардлагатай хэвээр байна. Төсөв, мөнгөний бодлого хатуурах чиглэлд өөрчлөгдөж байна. Өнгөрсөн 7 дугаар сарын эцэст Төвбанкнаас бодлогын хүүгээ 1.5 нэгж хувиар нэмж 12 хувьд хүргэн мөнгөний бодлогыг хатууруулах чиглэлд өөрчлөөд байна. Түүнчлэн сүүлийн 2 жил гаруй хугацаанд Төвбанкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”- ийн хүрээнд эдийн засагт нийлүүлэгдэж мөнгөний нийлүүлэлт аажмаар саарч байна. Үүний үр дүнд хувийн салбарын зээлийн өсөлт 10 дугаар сард 22 хувьд хүрч өнгөрсөн оны мөн үеийн 53 хувийн өсөлттэй харьцуулахад огцом буураад байна. Үүний зэрэгцээ банкны активын чанар муудаж байгаа нөхцөлд Төвбанк гадаад валютаар олгосон зээлийн хувьд банкны зохистой харьцааг чангатгаж, зээлийн чанарын хувьд эрсдлийн хувийг нэмэгдүүлэх замаар эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авсан. Төсвийн орлого их хэмжээгээр тасалдаж байгаагаас төсвийн зардал танагдаж, төсвийн гадуурх хөрөнгө оруулалтын зарцуулалтуудын дүн энэ онд 1-1.2 тэрбум төгрөг болж өмнөх оны зарцуулагдаж байсан 1.5 тэрбум төгрөгөөс буурахаар байгаа нь төсвийн бодлого үргэлжлэн тэлэх боломжыг хязгаарлаж байна. Хэдий тийм боловч төсөв, мөнгөний хумих бодлого цаашид үргэлжлэн хэрэгжих шаардлагатай байна. Сүүлийн саруудад мөнгөний нийлүүлэлтийн өсөлт саарч байгаа ч эдийн засаг дахь нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны эцэстэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин өсөөд байна. Орон сууцны ипотекийн зээл цаашид үргэлжлэн өсөхөөр хүлээгдэж байгаа бөгөөд уг зээлийн хэмжээ Төвбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт нийлүүлэгдсэн бодлогын зээлийн 60 гаруй хувийг эзэлж байгаа юм. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсвийн бус хөрөнгө оруулалтын зарцуулалтыг оруулж тооцсон нэгдсэн 6 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм төсвийн алдагдлын хэмжээ энэ онд ДНБ-ий 7 гаруй хувьтай тэнцэхээр байна. Эдийн засагт шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэрийн дутагдал нь улсын гадаад валютын нөөцөд цаашид үргэлжлэн дарамт учруулахаар байна. Одоогийн байдлаар валютын нөөц импортын 3 сарын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй түвшинд хүрч буураад байна. Шинэ Засгийн газрын эдийн засагт тулгараад буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх гэсэн оролдлогыг Дэлхийн банк дэмжиж байна. Шинээр байгуулагдсан Засгийн газар нь эдийн засагт үүсээд буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэх гэсэн нэгдмэл сонирхол, бодлого хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа шинэ ерөнхий сайд илтгэлдээ “Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлүүдийн суурь шалтгааныг оношлох, түүнийг засах нь шинэ Засгийн газрын гол зорилго байх болно” гэдгээ илэрхийлсэн. Шинэ Засгийн газрын эдийн засгийн бодлогууд нь дараах эдийн засгийн бүтцийн гол асуудлуудыг шийдэхэд чиглэгдэхээр хүлээгдэж байна:  Эдийн засгийн болзошгүй эрсдэлд бэлэн байх эдийн засгийн болон төсвийн бодлогын чадавхийг сайжруулах, улам боловсронгуй болгох;  Өрийн үйлчилгээний талаар цогц төлөвлөгөө боловсруулснаар өрийн удирдлагын бодлогыг сайжруулах, улам боловсронгуй болгох;  Эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлсийг тооцсоны үндсэн дээр төсвийн болон өрийн удирдлагын зохистой бодлого арга барилыг хэрэгжүүлэх, хэвшүүлэх ;  Уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй шийдвэрлэх, уг салбарыг төрийн оновчтой бодлогоор хөгжүүлэх;  2015 оны төсвийн орлогыг бодитой төлөвлөх замаар төсвийн тэлэх бодлогоос зайлсхийх ;  Засгийн газрын бондын эргэн төлөлт, нийгмийн даатгалын болон тэтгэврийн сангийн буцаан төлөлтийг хэрхэн барагдуулах талаар одооноос бэлтгэлтэй байх . 7 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Эдийн засгийн бодлогын хувьд Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэхийн тулд Шийдлийн Засгийн газар эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд Дэлхийн банкны зүгээс дараах гол асуудлууд дээр бодлого боловсруулагчид анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүнд: 1. Макро эдийн засгийн бодлогоо хатууруулах. Төсөв, мөнгөний хумих бодлогоор төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөллөж, инфляцийг бууруулах нь зүйтэй. Түүнчлэн макро эдийн засгийн хатуу бодлого нь эдийн засагт ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг удирдах орон зайг бий болгох давуу талтай юм.  Төсвийн гадуур хийгдэж байгаа буюу Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын зарцуулалтуудыг төсөвт нэгтгэх шаардлагатай. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын зарцуулалтууд төсөвт нэгтгэгдэж, төсвийн тогтвортой байдлын хуулиар зохицуулагдах шаардлагатай байна.  Төсвийн алдагдлыг бодитой бууруулахын тулд төсвийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах. Дунд хугацааны төсвийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах замаар ойрын 2 -3 жилд төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувьд хүргэх нь зүйтэй. Үүний тулд дунд хугацааны төсвийн нэгдсэн төлөвлөгөөг түр хугацаанд Төсвийн Тогтвортой Байдлын хуулийн хязгаарлалтад хамааруулахгүй байлгаж болох юм.  Мөнгөний хумих бодлого цаашид үргэлжлэн хэрэгжих. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ойрын хугацаанд зогсоох тал дээр анхаарах. Цаашид эдийн засагт шууд байдлаар мөнгө нийлүүлэхээс аль болох татгалзах нь зүйтэй. Орон сууцны ипотекийн зээлийн үр дүнг шинжилж, түүнийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, үр дүнг сайжруулах.  Төсвийн шинжтэй бодлогын арга хэмжээнээс аль болох татгалзах. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр”-үүд нь Засгийн газраас авч хэрэгжүүлэх ёстой төсвийн арга хэмжээнүүд юм. Төвбанкнаас Засгийн газраас хийх ёстой төсвийн шинжтэй дээрх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь Төсвийн Тогтвортой Байдлын хууль болон макро эдийн засгийн бодлогын нөлөөг сулруулах байдал ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ дээрх Төвбанкнаас хэрэгжүүлж буй бодлого инфляцийг хөөрөгдөж, иргэдийн бодит худалдан авах чадварыг доройтуулж байна.  Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зах зээлийн суурь үзүүлэлтүүдээс хамаарч уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлах . Уян хатан ханшийн дэглэм нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөллөх гол арга хэрэгсэл бөгөөд Төвбанкнаас хэрэгжүүлж буй гадаад валютын интервенцийн бодлого нь улсын гадаад валютын нөөцөд цаашид улам дарамт учруулах эрсдэлтэй байна. 2. Банкуудын хяналт, шалгалтыг сайжруулж, системийн тогтвортой байдлыг хангах . Өнгөрсөн 2013-14 онд банкны системийн нийт актив огцом тэлсэн нь уг салбарт эрсдэл хуримтлагдах нөхцөл бүрдэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байх талтай. Ирээдүйд чиглэсэн банкны зээлийн эрсдлийн сангийн бодлого хангалтгүй байгаа орчинд банкууд эрсдлийн сангийн түвшингээ өсгөх талд анхаарч ажиллах зүйтэй байна. Төвбанкнаас банкуудын эрсдлийн сангийн хэмжээг нэмэгдүүлсэн арга хэмжээ нь зөвхөн шинээр олгох зээлд чиглэсэн гэхээсээ илүүтэй өмнө олгогдсон зээлүүдийн хувьд мөн давхар тооцогдох нь зүйтэй юм. Төвбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон бодлогын зээлүүд нь банкны зарим зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдээс чөлөөлөгдсөн бөгөөд үүнийг богино хугацаанд цуцлаж, банкны салбарын эрсдлийг бодитой үнэлэх тал дээр анхаарах. Гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох богино хугацаанд дорвитой сэргээх нь гадаад секторын эмзэг байдлыг бууруулахад нэн чухал болоод байна. Гадаад өрийн санхүүжилтийг өсгөх замаар шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэрийг нөхөх нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг богино хугацаанд зөөллөх давуу 8 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм талтай ч энэ нь зөвхөн богино хугацааны шийдэл бөгөөд өрийн эргэн төлөлт нь ирээдүй хойч үедээ төсвийн болон гадаад өрийн өндөр дарамтыг авчрах эрсдэлтэй юм. Тиймээс шууд хөрөнгө оруулалтыг ихээхэн сэргээх нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг шийдвэрлээд зогсохгүй саарч байгаа дотоодын хөрөнгө оруулалтыг сэргээх давуу талтай билээ. Эдийн засгийн хувьд өндөр үр нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь идэвхижүүлэх нь ирээдүйд эдийн засаг тогтворжих, улмаар тогтвортой өсөхөд өндөр ач холбогдолтой юм. 9 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Уул, уурхайн салбар өндөр хувиар өссөн ч эдийн засгийн өсөлт саарав. Өмнөх оны 3 дугаар улирлын эцэст 12.8 хувиар өсч байсан эдийн засгийн бодит өсөлт энэ оны 9 дүгээр сарын эцэст 7 хувь болж огцом саарав. Уул, уурхайн салбар 2013 оны 3 дугаар улиралд жилийн 15.9 хувиар өсч байсан бол энэ оны 3 дугаар улирлын эцэст жилийн 26 хувиар өсөөд байна. Нүүрсний үнийн уналт нь нүүрсний салбарын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа ч Оюу толгойн үйлдвэрлэлтэй холбоотойгоор уул, уурхайн салбар өндөр хувиар өслөө. Гэвч бусад салбарын өсөлт өмнөх оны 3 дугаар улирлын эцэст жилийн 12.1 хувийн өсөлтөөс огцом буурч энэ оны мөн үед ердөө 2.5 хувьд хүрэв. Барилга болон худалдааны салбарын идэвхжил болон бусад уул, уурхайн бус салбаруудын идэвхжил ерөнхийдөө саарч байгаа нь ийнхүү уул, уурхайн бус салбар бага хувиар өсөхөд голлон нөлөөлөв (Зураг 1). Уул, уурхайн бус салбарын улирлын ДНБ-ий жилийн өсөлт сүүлийн 4 улирлын турш саарч энэ оны 3 дугаар улирлын эцэст 2 хувь болж өмнөх оны мөн үеийн 17.4 хувийн өсөлтөөс огцом буураад байна. Уул, уурхай (ДНБ-ий 20 орчим хувь) болон бусад салбарын үйлдвэрлэл 2014 онд харилцан адилгүй өсөлтийг үзүүллээ. (Зураг 2) Өндөр инфляци болон төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалан уул, уурхайн бус салбарын өсөлт сүүлийн 4 улирлын турш тасралтгүй саарч байна. Мөн түүнчлэн өмнөх жилүүдийн эдийн засгийн тэлсэн бодлогын нөлөө алгуур саарч байгаатай холбон тайлбарлахаар байна. Төвбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт болон уламжлалт мөнгөний тэлсэн бодлого (ДНБ-ий 20 гаруй хувь), төсөвтэй адилтгах зардал буюу Хөгжлийн банкны их хэмжээний хөрөнгө оруулалтын зарцуулалт (ДНБ-ий 8 орчим хувь)-ын нөлөөгөөр өнгөрсөн 2013 онд уул, уурхайн бус салбар 2 оронтой тоогоор өссөн. Дээрх бодлогын зээлүүдээс шалтгаалсан уул, уурхайн бус салбарын өндөр өсөлт нь тогтвортой бөгөөд зохистой өсөлт байсангүй. Учир нь хөрөнгийн дотогшлох урсгал сэргэхгүй байгаа орчинд эдийн засгийн хэт тэлсэн бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдлыг даамжруулах, улмаар эдийн засагт илүү сөрөг нөлөө үзүүлэх боломжтой юм. Төлбөрийн тэнцлийн он дамжсан хүндрэлтэй орчинд төгрөгийн ханш 20 орчим хувиар суларч, инфляци 2 оронтой тоогоор өссөнөөс 2014 онд уул, уурхайн бус салбарын идэвхжил тасралтгүй саарч байна. Түүнчлэн эдийн засгийн тогтворгүй байдал үүссэн, төсвийн гадуурх зарцуулалт төдийлөн нэмэгдэхээргүй байгаа өнөө үед бодлого боловсруулагчид эдийн өсөлтийг цаашид үргэлжлүүлэн дэмжих боломж хязгаарлагдаж байна. Зураг 1. Эдийн засгийн бодит өсөлт 3 дугаар улирлын эцэст 7 Зураг 2. Уул, уурхайн салбарын өсөлт нэмэгдэж байгаа ч хувь болж өмнө оны мөн үеийн 12 хувийн өсөлтөөс огцом бусад салбарын өсөлт сүүлийн 4 улирлын турш буурч байна. саарав. Оны эхний 3 улирлын эдийн засгийн бодит өсөлт (%) Улирлын ДНБ-ий жилийн өсөлт: (yoy, %) 30% Mining GDP growth 40 Non-mineral GDP Growth (%) Non-mining GDP growth 35 Mineral Growth GDP (%) 25% 30 Real GDP growth 25 20% 20 15% 15 10 10% 5 0 5% -5 I II III IV I II III IV I II III IV I II III 0% 2011 2012 2013 2014 2011 2012 2013 2014 Эх сурвалж:ҮСХ-ны бюллетень, Дэлхийн банкны тооцоо 10 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Барилга болон худалдааны салбарын идэвхжил бусад салбартай харьцуулахад хурдан саарч байна. Цаг агаарын тааламжтай нөхцлөөс шалтгаалан хөдөө аж, ахуйн салбар 3 дугаар улирлын эцэст 15.4 хувийн өсөлт үзүүлсэн бол Оюу толгойн үйлдвэрлэлтэй холбоотойгоор тээврийн үйлчилгээний эрэлт нэмэгдсэн нь тээврийн салбарыг 11.8 хувиар өсөхөд нөлөөлөөд байна. Гэвч өнгөрсөн оны 9 дүгээр сарын эцэст 91 хувиар өсч байсан барилгын салбар энэ оны мөн үед -11 хувь болж идэвхжил нь огцом саараад байна. Мөн худалдааны салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үед жилийн 6.5 хувиар буурч байсан бол энэ оны 3 дугаар улирлын эцэст мөн жилийн 6.8 хувиар агшив. (Зураг 3) Нүүрсний салбарын хүндрэл даамжирч байгаа ч Оюу толгойн үйлдвэрлэлтэй холбоотойгоор уул, уурхайн салбар өндөр өсөв. Эхний 9 сарын байдлаарх ДНБ-ий 71 хувийг уул, уурхайн салбарын үйлдвэрлэл бүрдүүлж байна. Энэ оны эхний 9 сард зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөв. Оюу толгой 2013 оны дундаас бүтээгдэхүүнээ экспортлож эхэлсэн бөгөөд энэ оны эхний 3 улирлын байдлаар 377 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд байна. Үүний зэрэгцээ газрын түүхий тосны үйлдвэрлэл 54.3 хувиар өсөөд байна. Гэвч өнгөрсөн онд уул, уурхайн салбарын үйлдвэрлэлийн 20 орчим хувийг бүрдүүлж байсан нүүрсний үйлдвэрлэл энэ оны эхний 9 сарын эцэст 15.5 сая тонн (2013 онд 18.2 сая тонн) болж 14.6 хувиар буураад байна. (Зураг 4) Зураг 3. Барилга болон худалдааны салбарын идэвхжил Зураг 4. Зэс болон түүхий нефтийн үйлдвэрлэлийн өсөлт уул, саарсан нь уул, уурхайн бус салбарын бага хувиар өсөхөд уурхайн салбарын өндөр өсөлтөд голлон нөлөөлөв. голлон нөлөөлөв. Уул, уурхайн бус салбарын ДНБ, салбараар (%) Уул, уурхайн гол бүтээгдэхүүнүүд, эхний 10 сарын байдлаар (%, Non-mining GDP: Right Axis Manufacturing: Left Axis yoy): 2011-2014 Construction: Left Axis Wholesale/Retail: Left Axis 2011 2012 2013 2014 50 60% 120 50% 70 40 40% 20 30 30% -30 20 20% 10% -80 10 0% -130 0 -10% I II III IV I II III IV I II III IV I II III -20% 2011 2012 2013 2014 Coal Crude Oil Copper Gold concentrates Эх сурвалж:ҮСХ-ны бюллетень, Дэлхийн банкны тооцоо Зардлын аргаар тооцсон ДНБ-ий мэдээнээс харахад хөрөнгө оруулалтын огцом бууралт нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ нийт хэрэглээний түвшин алгуур хумигдаж байна. Эхний 9 сарын байдлаар хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар агшаад байна. 2010-12 онуудад хөрөнгө оруулалт дунджаар 38 хувиар өсч байсан нь эдийн өсөлтийн гол хүчин зүйл байв. (Зураг 5) Хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь 2009 онд 32.7 хувь байсан бол 2012 онд 60.8 хувь болж бараг 2 дахин нэмэгдсэн бөгөөд гадны хөрөнгө оруулалтын огцом өсөлт нь нийт хөрөнгө оруулалтын гол цөм нь байв. Гадаадын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь 2009 онд 10.8 байсан бол 2011 онд 45 хувь болтлоо өсч, 2010 -12 онуудад нийт хөрөнгө оруулалтын 2/3-оос илүү хувийг гадаадын хөрөнгө оруулалт бүрдүүлж байв. Оюу толгойн хөрөнгө оруулалт буурсан, гадаадын хөрөнгө оруулалтын орчин муудсанаас 2013 -14 онуудад гадаадын хөрөнгө оруулалт огцом муудсан нь нийт хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж, улмаар эдийн засаг сөргөөр нөлөөлөв. Гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд 52 хувиар буурсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 58 хувиар буураад байна. Гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурсан орчинд хөрөнгө оруулалт 2013 онд 0.7 хувиар өссөн бол 2014 оны эхний 3 11 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм улирлын байдлаар -31.2 хувийн өссөлттэй байна (Зураг 5). Гадаадын хөрөнгө оруулалт болон ДНБ- ий харьцаа энэ оны эцэст 2009 оны түвшин буюу 35 хувьд хүрэхээр байна. (Зураг 6) Эцсийн хэрэглээ харьцангуй тогтвортой байгаа ч он гарсаар өсөлт нь алгуур буурч байна. Эцсийн хэрэглээний өсөлт эхний 9 сарын байдлаар 12.1 хувь болж өмнөх оны мөн үеийн 14.3 хувийн өсөлтөөс бага зэрэг буураад байна. (Зураг 5) Төсвийн орлогын тасалдлаас шалтгаалсан төсвийн зардалын гүйцэтгэл дутуу байгаа өнөө үед эцсийн хэрэглээний түвшин өндөр хэвээр байгаа нь хувийн хэвшлийн хэрэглээ харьцангуй тогтвортой байгааг илтгэж байна. Нэг талдаа хөрөнгө оруулалт огцом буурсан, нөгөө талдаа эцсийн хэрэглээ өсөлттэй байгаа нь эцсийн хэрэглээ ДНБ-ий 74 хувийг бүрдүүлэхэд нөлөөлөв (2013 оны мөн үед 69.6 хувь байв). Сүүлийн саруудад худалдааны тэнцэл сайжирч байгаа нь цэвэр экспортын хэмжээ өсөхөд нөлөөлж, улмаар түүний эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө нэмэгдэв. (Зураг 6) Зураг 5. Хөрөнгө оруулалтын огцом бууралт ЭЗӨ-д сөргөөр Зураг 6. Хөрөнгө оруулалт ДНБ-ий зөвхөн 35 хувийг нөлөөлж байгаа ч эцсийн хэрэглээний түвшин харьцангуй бүрдүүлж, 2009 оны түвшиндээ ирж байна. тогтвортой өсч байна. Зардлын аргаар тооцсон ДНБ-ий жилийн өсөлтийн задаргаа (%p) Зардлын аргаа тооцсон ДНБ (%): 2009-2014 40 100% Net exports (%p) 30 32.7% 80% 34.6% Net exports 42.1% 20 58.3% 60.8% 54.9% Gross capital 60% 10 formation (%p) Gross capital 40% 0 formation 78.2% 74.1% Final 67.9% 66.9% 67.9% 69.6% -10 consumption 20% (%p) Final -20 consumption 0% Real GDP growth (%) -10.9% -10.0% -8.8% -30 -20% -25.1% -28.8% -24.4% 2009 2010 2011 2012 2013 2014 2009 2010 2011 2012 2013 2014 Q1-Q3 Q1-Q3 Эх сурвалж:ҮСХ-ны бюллетень, Дэлхийн банкны тооцоо Инфляци сүүлийн саруудад бага зэрэг буурч байгаа ч 2 оронтой тоогоор өссөн хэвээр байна. Өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн инфляци алгуур саарч байгаа ч 2 оронтой тоогоор өссөн хэвээр байна. Улсын хэмжээнд тооцсон ХҮИ өнгөрсөн 7 дугаар сард жилийн 14.9 хувьд хүрч өссөн бол 10 дугаар сарын эцэст 12.1 хувь болж бага зэрэг буурав . УБ хотын хэмжээнд тооцсон ХҮИ 7 дугаар сарын жилийн 15.4 хувийн өсөлтөөс 10 дугаар сард 12.7 хувь болж буурав. (Зураг 7) Сүүлийн саруудад мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буурч байгаа, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт саарсан зэрэг нь инфляцийн бууралтыг голлон тайлбарлахаар байна. Төвбанк өнгөрсөн оны 4 дүгээр сараас хойш анх удаа 8 дугаар сард бодлогын хүүгээ 1.5 нэгж хувиар өсгөн 12 хувьд хүргэсэн. Төвбанк мөнгөний бодлогын төлөвөө хатууруулах чиглэлд чиглүүлж байгаа орчинд М2 мөнгөний өсөлт 10 дугаар сард жилийн 14.4 хувь өмнөх оны 4 дүгээр сарын 42.2 хувиас огцом саараад байна. Төгрөгийн ханшийн оцгом сулралт саарсан нь инфляцийн өрнөлд багагүй нөлөө үзүүлэв. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 10 дугаар сард 8.5 хувиар суларч, өнгөрөгч 4 дүгээр сард тохиосон хамгийн өндөр хувиар сурласан буюу 26.2 хувиас эрс саараад байна. Гэхдээ ийнхүү төгрөгийн ханшийн сулралт саарсан нь өмнөх оны сүүлийн улирлын төгрөгийн ханшийн огцом сулралт (base effect)-аас голлон шалтгаалав. (Зураг 8) 12 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг илэрхийлэгч суурь инфляци мөн алгуур саарч байгаа ч 2010 оноос хойшхи хамгийн өндөр түвшиндээ хадгалагдсаар байна. Суурь инфляци 2013 оны дундаас нийт инфляцийн түвшнээс байнга өндөр түвшинд байгаа бөгөөд нийт инфляци өсөх гол хүчин зүйл болсоор байна. Энэ нь төгрөгийн ханшийн сулралт болон өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн тэлсэн бодлогын инфляцид үзүүлж буй нөлөөг тод илэрхийлж байгаа юм. Өнгөрсөн 7 дугаар сард суурь инфляци хамгийн өндөр түвшиндээ буюу жилийн 17.9 хувьд хүрээд байсан бол 9 дүгээр сард 15.5 хувь болсон ба 10 дугаар сарын эцэст 14.1 хувь болоод байна. Сүүлийн саруудад суурь инфляци буурч байгаа хэдий ч 2012 оны өндөр инфляцитай үе буюу 15 хувийн инфляцитай орчин дахь 10-11 хувийн суурь инфляциас өндөр хэвээр байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүний үнэ мөн 2 оронтой тоогоор өссөөр байгаа ба гурил, гурилан бүтээгдэхүүнийн үнийн өсөлтөөс шалтгаалан 10 дугаар сарын эцэст жилийн 10.3 хувьтай байна. Харин үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд махны үнэ харьцангуй тогтвортой байна. Цахилгаан болон шатахууны үнэ 10 дугаар сард жилийн 24.4 хувиар өсөөд байна. Мөнгөний бодлогын төлөв хатуурах чиглэлд өөрчлөгдөж байгаа ч инфляци ирэх саруудад 2 оронтой тоонд хэвээр хадгалагдахаар байна. Эдийн засгийн идэвхжил саарч байгаа, өмнөх оны эцэст сарын инфляци өндөр байсан зэргээс энэ оны инфляци 11-12 хувьд орчим байх урьдчилсан төлөвтэй байна. Ирэх онд мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр инфляцийн дарамт ялангуяа эрэлтийн гаралтай инфляцийн дарамт буюу суурь инфляци буурах төлөвтэй байна. Гэвч төлбөрийн тэнцлийн хүндрэл үргэлжлэхээр байгаа, төсөв их хэмжээний алдагдалтай байхаар байгаа нь Төвбанк инфляцийг зорилтот түвшин болох 7 хувьд барихад сөргөөр нөлөөлөхөөр байна. Зорилтот түвшинд инфляцийг авчрахад цаашид шаардлагатай арга хэмжээг бодлого боловсруулагчид авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Зураг 7. Инфляци сүүлийн саруудад буурч байгаа ч 2 оронтой Зураг 8. … Мөнгөний бодлогын төлөв хатуурсан, төгрөгийн тоогоор өссөн хэвээр байна … ханшийн сулралт саарсан. ХҮИ (year-on-year, %): Улаанбаатар Инфляци, Мөнгөний нийлүүлэлт болон төгрөгийн ханшийн Energy and fuels сулралт (%) Meat, milk and cheese M2 Growth (3mma, yoy): LHS 45 20 20 bread, flour and cereals Other food 40 Currency Depreciation (yoy, % depreciation): LHS 18 Price Stabilization Program Core Inflation(yoy, %):RHS 16 15 35 CPI inflation (yoy, %): RHS 14 30 10 12 25 10 20 5 8 15 6 0 10 4 5 2 -5 Oct-10 Oct-11 Oct-12 Oct-13 Oct-14 Apr-11 Apr-12 Apr-13 Apr-14 Jan-11 Jan-12 Jan-13 Jan-14 Jul-10 Jul-11 Jul-12 Jul-13 Jul-14 0 0 Mar-13 Mar-14 Jan-13 May-13 Jan-14 May-14 Sep-13 Sep-14 Jul-13 Nov-13 Jul-14 Nov-14 Эх сурвалж: ҮСХ-ны бюллетень, Дэлхийн банкны тооцоо Ажилгүйдлийн түвшин 3 дугаар улирлын эцэст 6.4 хувь болж буураад байна. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээс эдийн засгийн идэвхжил саарч буй дүр зураг хараахан ажиглагдахгүй байна. Ажилгүйдлийн түвшин 2014 оны 3 дугаар улиралд 6.4 болж өмнөх оны мөн үеэс бага зэрэг буураад байна. (Зураг 9) Ажилгүй хүний тоо 9 дүгээр сарын эцсийн байдлаар 78.1 мянга байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 23.3 мянган хүнээр бага байгаа юм. Нийт ажиллах хүчний тоо 1.2 сая хүн бөгөөд ажиллах хүчний оролцооны түвшин 63.7 хувьтай 13 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм байна. Эдийн засгийн идэвхжил буурч буй өнөө үед ажил олгогчид ажлын цагаа бууруулах, цалингүй цөлөө олгох гэх мэтээр ажилчдад дарамт учирч байгаа ба харин энэхүү нөлөөллүүдийг хөдөлмөрийн зах зээлийн албан ёсны мэдээлэл хараахан илэрхийлээгүй байна. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин нэмэгдэж байна. Эдийн засгийн идэвхтэй эрэгтэйчүүдийн тоо 26 мянган хүнээр, эмэгтэйчүүдийн тоо 25 мянган хүнээр өмнөх оны мөн үеэс тус тус нэмэгдээд байна. Харин ажилтай эмэгтэйчүүдийн тоо 37 мянган хүнээр нэмэгдсэн бол ажилтай эрэгтэйчүүдийн тоо 25 мянган хүнээр нэмэгдээд байна. Хүйсээр ангилсан ажилгүйдлийн мэдээллээс эмэгтэйчүүдийн хувьд ажиллах хүчний оролцооны түвшин болон ажлын байрны боломж нэмэгдэж байгааг илтгэж байна. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин 3 дугаар улирлын эцэст 5.9 хувь болж жилийн өмнөх үеийн 8.4 хувиас буураад байгаа ч эрэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин 6.9 хувьтай байж харьцангуй тогтмол байна. (Зураг 10) Эмэгтэйчүүдийн хувьд ажиллах хүчний оролцооны түвшин өсч байгаа нь хүнс болон үйлчилгээний салбар ажлын байр нэмэгдэж байгааг илтгэж байх талтай. Зураг 9. Ажилгүйдлийн түвшин энэ оны 3 дугаар улирлын эцэст Зураг 10. Ажилгүйдлийн түвшин буурч байна. 6.4 хувь болж буураад байна. Улирлын ажилгүйдлийн түвшин (%) Ажилгүйдлийн түвшин, хүйсээр (%) 14 % Share of Female of Total Employed People: RHS 14 Male: LHS 50% 12 Female: LHS 49% 12 47.7% 10 8.6 48% 8 7.6 10 47% 8 6.3 6.4 46% 8 6 45% 6 44% 4 4 43% 2 42% 2 41% 0 0 40% Эх сурвалж: Ажиллах хүчний судалгаа Ажлын байрны төрлөөр ангилсан ажиллах хүчний мэдээллээс үзэхэд ажлын байрны чанар муудаж байгааг илтгэж байна. Сүүлийн 12 сарын хугацаанд албан бус секторт ажиллагчдын хувь 21-ээс 23 хувь болж өсөөд байна. Хувиараа ажил, үйлчилгээ эрхлэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн бөгөөд 229 мянгад хүрээд байна. Энэ нь албан секторт ажиллаж буй хүний тоо цөөрч байгааг илтгэж байгаа бөгөөд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдан ажиллах хүчний дийлэнх нь бичил бизнес буюу албан бус секторт ажилд орж байгааг илэрхийлж байна. Албан ёсны цалингүй ажилчдын тоо 9 дүгээр сарын эцэст 32.7 мянга болж өмнөх оны мөн үеийн 25.5 мянган хүнээс 7.2 мянгаар хүнээр өсөөд байна. (Зураг 11) Ажиллах хүч уламжлалт хөдөө аж, ахуйн салбараас бусад салбар уруу шилжиж байна. ХАА-н салбарын ажиллагчдын хувь 2007 онд 40.3 хувьтай байсан бол 2014 оны 9 дүгээр сарын эцэст 27.8 хувь болж буураад байна. Аж үйлдвэрийн салбарын ажилчдын хувь дээрх хугацаанд 16.3 хувиас 21 хувь болж бага зэрэг өссөн байна. Үйлчилгээний салбарын хувьд ажилчдын тоо 33 хувиас 36 хувь болж өссөн байна. Харин уул, уурхайн салбарт ажиллагчдын тоо харьцангуй тогтмол буюу 4 хувьтай хэвээр байгаа нь ажиллах хүчин бага шаарддаг болохыг илтгэж байна. Гэвч өнгөрсөн 12 сарын хугацаанд уг салбарт ажиллагчдын тоо 17.1 хувиар буураад байгаа нь тус салбар түүн дотроо нүүрний салбарт тулгараад буй хүндрэлтэй байдлыг харуулж байна. (Зураг 12) 14 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Зураг 11. Хувиараа бизнес эрхлэгчдийн тоо 2013 оны сүүлээс Зураг 12. ХАА-н салбараас хөдөлмөр шилжих хандлагатай өссөөр байна. байна. Албан болон албан бус салбарт ажиллагсадын тооны өөрчлөлт Ажилчдын нийт ажиллах хүчинд эзлэх хувь, салбараар (%) (Мянган хүн) Agriculture Industry 100 Service Sector Wholesale/Retail 45 Thousands 80 40.3 40 36.4 60 35 40 30 33.0 20 27.8 0 25 -20 20 20.8 16.3 -40 15 -60 15.0 Paid Employees Self-employed 10 -80 10.4 5 -100 Q1 Q2 Q3 Q4 Q1 Q2 Q3 Q4 Q1 Q2 Q3 0 2012 2012 2012 2012 2013 2013 2013 2013 2014 2014 2014 Q3 2007 Q3 2008 Q3 2009 Q3 2010 Q3 2011 Q3 2012 Q3 2013 Q3 2014 Эх сурвалж: ҮСХ-ны бюллетень, Дэлхийн банкны тооцоо Төсвийн хумих бодлого хэрэгжиж байгаа ч төсвийн гадуурх хөрөнгө оруулалтын зарцуулалтын нөлөөгөөр төсвийн алдагдал өндөр хэвээр байна. Эдийн засаг 2 оронтой тоогоор өсч байсан өнгөрсөн 3 жилийн хугацаанд төсвийн бодлого тэлсэн байдлаар хэрэгжсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 2011 онд 4 хувь байсан бол 2012 онд 10 хувь болж өссөн бөгөөд 2 жилийн дотор төсвийн зардал 2 дахин өссөн. Тухайн үед эдийн засгийн өсөлт гадны хөрөнгө оруулалтаар голлон тэжээгдэж байв. Өнгөрсөн 2013 онд төсвийн бодлого эдийн засгийн өсөлтийг 2 оронтой тоонд хадгалах зорилгоор хэт тэлсэн байдлаар хэрэгжсэн бөгөөд 2012 онд гадаад зах дээр гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгийг голлон ашигласан. 2013 оноос төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуулиар төсвийн бүтцийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байхаар хуульчлагдсан. Тиймээс ЗГ ихэнх хөрөнгө оруулалтын шинжтэй зарцуулалтуудаа төсвөөс гадуур хийсэн бөгөөд Хөгжлийн банкаар дамжуулан Чингис бондын хөрөнгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулсаар байна. Иймд 2013 онд нэгдсэн төсвийн тэнцэл төсвийн тогтвортой байдлын хуультай нийцтэй буюу ДНБ-ий 2 хувь дотор байсан бол төсвөөс гадуур хийгдсэн зарцуулалт (ДНБ-ий 8 хувь)-ын дүнг оруулж тооцвол төсвийн алдагдал ДНБ-ий 8.9 орчим хувьтай байв. Төсвийн орлогын тасалдлаас шалтгаалж төсвийн зардал 2014 онд хязгаарлагдаж, инфляци өсч, төлбөрийн тэнцлийн хүндрэл даамжирч байна. Төсвийн зардал орлогын тасалдлаар хязгаарлагдаж байна. Төсвийн орлого 800 орчим тэрбум төгрөгөөр буюу төлөвлөгдсөнөөс 10 гаруй хувиар дутуу гүйцэтгэлтэй гарах төлөвтэй байна. Төлөгдсөн зардлын 70 хувь нь эхний 10 сард хийгдсэн байна. Мөн хөрөнгийн зардал орлогын тасалдлаар хязгаарлагдаж, хөрөнгийн гүйцэтгэл ердөө 50 хувьтай байна. Харин урсгал зардлын гүйцэтгэл 77 хувьтай байгаа юм. 2012 оноос хойш жил бүр төсвийн тодотгол хийгдэж байгаагаас төсвийн бодлогод итгэх итгэлийг сулруулж байна. Төсвийн орлогын өөдрөг төсөөлөл нь жилийн дунд үед тодотголоор буурсанаас төсвийн зардал их хэмжээгээр танагдах шалтгаан болж байна. Төсвийн зардал танагдсанаар төсвийн алдагдал 2014 онд ДНБ-ий 2 хувь дотор байх урьдчилсан төлөв ажиглагдаж байна. Өмнөх жилтэй харьцуулахад төсвийн гадуурх хөрөнгө оруулалтын зарцуулалт буурахаар байгаа ч томоохон дүнтэй зарцуулалт төсвийн гадуур хэрэгжихээр байгаа нь нэгдсэн төсвийн алдагдал 2014 оны эцэст ДНБ-ий 7 хувь орчимд байхаар байна. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын зарцуулалт нь Чингисийн бондын 1.5 тэрбум ам.доллар болон Засгийн газрын баталгаатай хөгжлийн банкны зээл (30 тэрбум иений Самурай бонд)-ээр санхүүжигдэж байна. Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн тал хувиас дээш нь Засгийн газрын яам, 15 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм агентлагуудаар дамжин хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд юм. Тэдгээрийн дийлэнх нь шууд гэрээний нөхцлөөр хийгдэж байгаа бөгөөд ирээдүйд төсвөөс буцаан төлөгдөхөөр байна. Хөгжлийн банкны бусад хөрөнгө оруулалтын зарцуулалтууд нь барилга, ХАА болон хөнгөн үйлдвэрийн салбаруудад хямд/хөнгөлттэй санхүүжилт хийх байдлаар зарцуулагдаж байна. Хөгжлийн банкаар хийгдэж буй хөрөнгө оруулалтууд зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил тод биш бөгөөд бидний тооцоогоор Чингис, Самурай болон Евро бондын хөрөнгөөс 11 дүгээр сарын байдлаар ойролцоогоор 1 их наяд төгрөг зарцуулагдаад байна. Засгийн газар Хөгжлийн банкны зарцуулалтыг энэ онд 1-1.2 их наяд төгрөгийн хооронд хязгаарлахаар төлөвлөөд байна. 2013 онд Хөгжлийн банк 1.5 их наяд төгрөгийг зарцуулсан байдаг. Үндсэндээ Хөгжлийн банкны зарцуулалт энэ онд ДНБ-ий 5 хувь болж өмнөх оны ДНБ-ий 8 хувиас буурах төлөвтэй байна. (Зураг 13) Тиймээс төсвийн гадуурх зарцуулалтыг оруулж тооцсон төсвийн алдагдал 2014 онд ДНБ -ий 7 орчим хувьд байхаар байна. (Зураг 14) Төсвийн гадуурх зарцуулалтын хэмжээ буурна гэвэл ирэх 2015 онд төсвийн алдагдал ДНБ - ий 5-6 хувьд хүрч буурахаар байна. Хөгжлийн банкны хөрөнгө оруулахад бэлэн байгаа эх үүсвэр Чингис бондын үлдэгдэл болон 2014 онд гадаад зээлээр бий болгосон нэмэлт эх үүсвэрийг оруулбал 2015 онд 1-1.5 их наяд байхаар бид төсөөлж байна. Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатайгаар 340 сая гаруй ам.долларын нэмэлт эх үүсвэр бий болгосон (Хятадын хөгжлийн банкны 160 сая ам.долларын урт хугацаат зээл, 180 сая ам.долларын сидикетэд зээл (syndicated loan as of September 2014)). Гадаад валютын улсын нөөц буурсан, эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэж буй орчинд Засгийн газар төсвийн гадуурх зарцуулалтаа хязгаарлахаар байгаагаас Хөгжлийн банк 2015 он; 1-1.2 их наяд төгрөгийн зарцуулалт хйинэ гэж бид таамаглаж байна. Үндсэн төсвийн зардал орлогын тасалдлаар хязгаарлагдахаар байна. Тиймээс 2015 онд үндсэн төсвийн тэнцэл ТТБХуулийн хязгаар болох ДНБ-ий 2 хувь дотор байна гэж үзэж байна. Төсвийн зардал ирэх онд 2014 оны төсвийн зардлаас 4 хувиар өсөхөөр байна. Төсвийн бодлого 2015 онд өмнөх 3 жилтэй харьцуулахад хатуу чиглэлд хэрэгжихээр байгаа ч төсвийн орлогын өөдрөгөөр төсөөлсөн, төсвөөс гадуурх зарцуулалтыг төсөвт тусгаагүй зэрэг сөрөг талууд ажиглагдаж юм. Төсвийн орлогын төсөөлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү бодитой мэт санагдах боловч хангалтгүй байгаа юм. 2014 оны төсвийн орлогын төсөөлөл 10 хувиар илүү үнэлэгдсэн бөгөөд 2015 оны орлогын төсөөлөл 2014 оны орлогын төсөөлөл дээр үндэслэсэн. Хэдий тийм боловч 2015 орлого 2014 оны төсөөллөөс ердөө 3.8 хувиар өсөхөөр тооцогдсон бөгөөд орлогын өсөлт нь гүйцэтгэлээс 15-аас илүү хувиар өндөр байхаар тооцогдсон байна. Төсвийн орлогын өсөлтийн гүйцэтгэл 2014 онд ердөө 3 байх урьдчилсан төлөвөөс харахад дээрх орлогын өсөлтийн төсөөлөл харьцангуй бодитой байх талтай. Өмнөх жилийн орлого, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл 2015 оны төсвийн орлого магадгүй 8 -10 хувиар илүү үнэлэгдсэн байх боломжтой. Орлогын илүү бодиттой төсөөлөл дээр үндэслэвэл, төсвийн зардал 2015 онд ТТБХ-ийн ДНБ-ий 2 хувийн хязгаарлалтыг хангахын тулд 500 гаруй тэрбум төгрөгөөр хасагдахаар байна. (2015 оны төсвийн дэлгэрэнгүйг та бүхэн шигтгээ 1-ээс үзнэ үү) Шилэн дансны хууль хэрэгжснээр төсвийн зарцуулалтын талаарх мэдээлэл илүү ил тод, нээлттэй байх нөхцөл бүрдэж байна. Шинэ хуулиар төсвийн байгууллагуудын төсөв, санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, ард иргэдэд илүү нээлттэй байх боломжийг олгохыг зорьж байна. Төсвийн байгууллагууд жил, хагас жил, улирал болон сарын төсөв, санхүүгийн мэдээллээ ард иргэдэд нээлттэй болгоно. Шилэн дансны хууль сайн хэрэгжвэл төрийн байгууллагуудын төсөв, санхүүгийн мэдээллийн ил, тод, нээлттэй байдал сайжрах юм. Уг хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ. (Илүү дэлгэрэнгүйг шигтгээ 2-оос үзнэ үү.) Тэтгэврийн сангийн хөрөнгийн талаарх асуудал ирээдүйд төсөвт хүндрэл учруулах эрсдэлтэй байна. Одоогийн тэтгэврийн систем, түүний шинэчлэлийн талаарх асуудлын талаар 16 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм сонгогдсон сэдэв хэсэгт авч үзсэн болно: (Сонгогдсон сэдэв- Монголын тэтгэврийн тогтолцоо). Зураг 13. Үндсэн төсөв болон төсвийн гадуурх зарцуулалтын Зураг 14. Нэгдсэн (Consolidated) төсвийн алдагдал 2014 онд бууралтаас шалтгаалж төсвийн бодлого алгуур хумигдаж байна. буурахаар байгаа ч ДНБ-ий 7 хувьд байхаар байна. Үндсэн төсвийн болон төсвийн гадуурх зарцуулалтууд: 2003-2014 Төсвийн алдагдал, жилээр (ДНБ-д эзлэх хувь, %): 2003-2014 9 DBM Spending (LHS, trillion MNT) 45% 4% On-budget spending (LHS, trillion MNT) 8 2% Budget Revenue (LHS, trillion MNT) 7 40% Public Spending to GDP (Right Axis, %) 0% 6 -2% 35% 5 -4% 4 -6% 30% 3 -8% Additioanal Budget Deficit (DBM) 2 25% -10% Official Budget Balance 1 -12% 0 20% Source: WB staff estimates 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014f Эх сурвалж: Сангийн яамны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Шигтгээ 1. 2015 оны төсөв Төсвийн орлого тасалдсан, макро эдийн засгийн тэнцвэр алдагдсан орчинд 2014 оны 11 дүгээр сарын 15-нд 2015 оны төсөв батлагдав. Ирэх оны эхээр 2015 оны төсөвт тодотгол хийхээр хүлээгдэж байгаа ч одоогийн батлагдсан төсөв дараах үндсэн таамаглалууд дээр үндэслэсэн байна. 2015 оны төсөвт ашиглагдсан таамаглалууд : (i) Эдийн засгийн бодит өсөлт 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.1 хувь; (ii) зэсийн баяжмалын үйлдвэрлэл өндөр байна, харин нүүрсний салбарт үүссэн хүндрэлүүд хэвээр хадгалагдана; (iii) Ирэх оноос Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын ажил эхэлнэ. Мөн мөнгөний бодлогын 2015 оны үндсэн чиглэлд тусгагдсан шиг инфляци 2015 оны эцэст 7 хувьтай байна. Дээрх макро эдийн засгийн үзүүлэлтүүдын төсөөлөл дээр үндэслэн дараах төсвийн орлого, зарлагын төсөөлөл хийгджээ (Хүснэгт 1-д хураангуйг үзүүллээ).  Төсвийн нийт орлого 7194.4 тэрбум төгрөгт хүрч 3.8 хувиар өсөхөөр тооцжээ. Энэ нь 2015 оны ДНБ-ий 30 хувьтай тэнцэхээр байгаа юм. Аж, ахуй нэгжийн татвар, ашигт малтмалын татвар (royalties) болон ноогдол ашгийн орлого зэрэг нь нийт орлогын 15 орчим хувийг эзлэхээр байна.  Төсвийн зардал болон цэвэр зээлийн дүн 2014 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад 3.9 хувиар өсч, 7599.2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Энэ нь ДНБ-ий 31.7 хувь бөгөөд урсгал зардал 12.9 хувиар өсөхөөр байгаа нь голлох өсөлт юм. Цалингийн зардал 22 хувиар өсч байгаа бол хөрөнгийн зардал эсрэгээрээ 21.7 хувиар буурахаар төсөвлөгдсөн.  Төсвийн бүтцийн тэнцэл ДНБ-ий 1.8 хувь болж ТТБХ-ийн хязгаарыг хангахаар төсөвлөгдөөд байна. Гэвч орлогын тасалдал үргэлжилэхэр байгаа, зардал өсөлттэй орчинд төсвийн алдагдал төлөвлөгдсөн хэмжээнд байх нь эргэлзээтэй юм. Тогтворжуулалтын санд ирэх онд 34.4 тэрбум төгрөг төвлөрөхөөр тооцогдсон байна (ДНБ-ий 0.1 хувь). Хүснэгт 1. 2015 оны төсвийн үзүүлэлтийн хураангуй 2014 оны тодотгосон 2015 оны батлагдсан төсөв төсөв 2015 / Тэрбум ДНБ-ий Тэрбум ДНБ-ий 2014 оны төгрөг хувь төгрөг хувь төсөв (%, өсөлт) 17 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм A. Нийт орлого & тусламж 6,933.6 32.0 7,194.4 30.0 3.8 B. Нийт бүтцийн орлого, тусламж 6,903.8 31.9 7,160.0 29.8 3.7 Татварын орлого 6,227.2 28.7 5,900.5 24.6 -5.2 Татварын бус 676.2 3.1 1,195.6 5.0 76.8 C. Нийт зарлага, цэвэр зээл 7,312.4 33.8 7,599.2 31.7 3.9 Урсгал зардал 5,344.8 24.7 6,033.2 25.2 12.9 Цалин 1,608.5 7.4 1,962.9 8.2 22.0 Татаас, шилжүүлэг 2,197.4 10.1 2,292.7 9.6 4.3 Хөрөнгийн зардал 1,999.0 9.2 1,565.1 6.5 -21.7 Дотоод хөрөнгө оруулалт 1,771.4 8.2 813.9 3.4 -54.1 D. Бүтцийн тэнцэл: B-C -408.5 -1.9 -439.2 -1.8 E. Нийт тэнцэл: A-C -378.8 -1.7 -404.8 -1.7 F. Тогтворжуулалтын сан: E-D 29.8 0.2 34.4 0.1 Эх сурвалж: Сангийн яамны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Шигтгээ 2. Шилэн дансны тухай хууль Монгол улсын үндсэн хуулийн дагуу Монгол улсын иргэн Засгийн газар, төрийн байгууллагуудаас мэдээлэх хүсэх эрхтэй байдаг. Төрийн байгууллагуудын мэдээлэл ил, тод, нээлттэй, хүртээмжтэй байх олон төрлийн шалтгаантай. Засгийн газрын зүгээс ар иргэдэд нээлттэй байх нэг арга хэрэгсэл нь өөрийн харъях байгууллагуудын төсөв, санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг хангах явдал юм. Засгийн газраас мэдээллийн ил тод байдлын хүрээнд шат дараатай арга хэмжээ (төлөвлөлт, төсөв батлах явц, иргэдийн оролцоо, хэрэгжилт зэрэг) авч байгаа хэдий ч тэдгээр нь төдийлөн сайн ойлгомжтой биш, нарийн тодорхойлогдоогүй байна. Төсөв ил тод, нээлттэй сайн бэлтгэгдэх, хэрэгжихэд, нэгдсэн дэлгэрэнгүй төсвийн мэдээллийг ард иргэдэд цаг хугацааны тохиромжтой үед хүргэх шаардлагатай. Үр дүнд нь иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төсвийн аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж бүрдэх учиртай. Дээр дурьдсан мэдээллийг түгээх арга хэлбэрийн зарим дутагдалтай талыг засах зорилгын хүрээнд парламент 2014 оны 7 дугаар сард “Шилэн дансны хууль”-ийг баталсан бөгөөд ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн үндсэн зорилгыг “Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, шийдвэр гаргах, засаглалын үйл ажиллагааг нээлттэй болгосноор төв болон орон нутгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийг оновчтой удирдах” гэж тодорхойлсон. Уг хууль нь 3 бүлэг 14 зүйлээс бүрдсэн. Үүнд: хуулийн үйлчлэх хүрээ, нөхцөл болон гол зарчмууд, мэдээллийн төрөл, хугацааны давтамж, мэдээлэл хүргэх арга хэлбэр, хэрэгжилт зэрэг болно. Уг хууль нь зөвхөн төрийн байгууллагуудыг хамраад зогсохгүй төрийн өмчит аж, ахуй нэгжүүд, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж буй хуулийн этгээдүүдийг мөн хамруулсан. Шилэн дансны хууль нь мөн улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын болон тусгай сангууд, орон нутгийн хөгжлийн сан, худалдан авах үйл ажиллагаа, өрийн мэдээлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, улсын болон орон нутгийн төрийн байгууллагын гаргасан баталгаа болон төсөвт өр, авлаг үүсгэх боложтой бусад үйл ажиллагаанууд нь олон нийтэд ил тод байх ёстой. Дээр дурьдсан бүх байгууллагууд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ нийтлэх шаардлагатай юм. Сангийн яам нэгдсэн цахим хуудас бэлтгэх ажлыг хариуцах бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 30-наас өмнө уг цахим хуудас бүрэн ажиллаж эхлэх ёстой. Мөн түүнчлэн уг хуулиар мэдээлэл нийтэд хүрэх хугацааны хуваарийг зааж өгсөн. Жишээ нь 18 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм төсвийн захирагч нар жилийн төсөв, худалдан авалт, орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт зэрэг мэдээллийг жил бүрийн эхний 10 өдрийн дотор олон нийтэд ил болгох ёстой. Төсвийн байгууллагууд төсвийн гүйцэтгэлээ сар, улирал, хагас жил болон жилээр нь олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Хуулийн хэрэгжилд хяналт тавих этгээд нь Улсын Их Хурал бөгөөд Үндэсний Аудитын Газар мөн хянаж, дүн шилжилгээ хийнэ. Хэрэв иргэд дээрх мэдээллүүдийн талаар санал, гомдолтой бол Үндэсний Аудитын Газарт хандах эрхтэй. Уг хууль нь бүх шатны төрийн байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэснээр иргэдийн оролцоо, төсвийн хяналтыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Эх сурвалж: Дэлхийн банк 19 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Засгийн газрын өрийн хэмжээ өсч байгаа ба төсвийн бодлогын орон зай өрийн үйлчилгээний төлбөрөөр хязгаарлагдаж байна. Монголын засгийн газрын өр 2012 оноос хойш сүүлийн 3 жилд өсч байна. Улсын нэрлэсэн өрийн ДНБ-д эзлэх хувь 2012 онд 51.3 хувиар өсч өмнөх оны 32.7 хувиас огцом өссөн нь 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бонд зэргээс голлон шалтгаалав. Төгрөгийн ханшийн сулралт, Төвбанкны гадаад эх үүсвэрийн өсөлт болон Засгийн газрын баталгаагаар Хөгжлийн банк нэмэлт эх үүвсэр босгосон зэргээс 2014 оны эцэст Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 60 гаруй хувьд хүрэх урьдчилсан төлөвтэй байна. (Зураг 15) Хэрэв Төвбанкны гадаад эх үүсвэрийг хасч тооцвол, дээрх өрийн харьцаа 51 хувь болж 2011 оны 29.8 хувийн өсөлтөөс огцом нэмэгдсэн болох нь ажиглагдахаар байна. Арилжааны нөхцөлтэй улсын гадаад өр ДНБ-ий 20 гаруй хувьтай тэнцэж байгаа нь 2014 онд улсын нийт өрийн 1/3 -ийг эзэлж байна. Олон талт (ОУВС, Дэлхийн банк болон бусад ОУБ) болон 2 талт гэрээ хэлцлээрх зээлийн хувь 2012 оноос хойш буурч байгаа бөгөөд 2011 онд 63 хувьтай байсан бол 2013 онд 34 хувь болж буураад байна. (Зураг 16) Сүүлийн жилүүдэд Засгийн газрын өрийн хэмжээ өсч байгаа орчинд төсвийн бодлогын орон зай өр, зээлийн өндөр хүүний төлбөрөөр хязгаарлагдаж байна. Төсөвт хүүний төлбөр 2011 онд 37 тэрбум төгрөг байсан бол 2014 онд 470 тэрбум төгрөг болж 10 гаруй дахин нэмэгдээд байгаа нь Засгийн газрын өр, батлан даалтын хэмжээ огцом өссөнөөс голлон шалтгаалав. Одоогийн байдлаар төсвийн зардалд хүүгийн төлбөрийн эзлэх хувь 7 болж 2011 оны 0.7 хувиас эрс өссөн байна. Харин ДНБ-д хүүгийн төлбөрийн эзлэх хувь 2011 онд 0.3 хувь байсан бол 2014 онд 2 орчим хувьд хүрэхээр байна. (Зураг 17) Хүүгийн төлбөр нэмэгдэж байгаатай холбоотойгоор төсвийн нийт тэнцэл болон үндсэн тэнцэл (primary)-ийн хоорондох зөрүү улам нэмэгдэж байна. Төсвийн гадуурх зарцуулалтыг оруулж тооцсон төсвийн үндсэн тэнцэл (primary) 2014 онд өмнөх оны 7.5 хувиас буурч 5 хувьд хүрэхээр байна. (Зураг 18) Зураг 15. Засгийн газрын өрийн хэмжээ 2014 онд ДНБ-ий 60 Зураг 16. …Төвбанкны гадаад эх үүсвэр болон арилжааны гаруй хувьд хүрэхээр байна… нөхцөлтэй өрийн хэмжээ огцом өссөөр байна. Засгийн газрын нэрлэсэн өрийн ДНБ-ий эзлэх хувь (%) Засгийн газрын өрийн задаргаа (ДНБ-ий хувь, %) 70% BoM debt Domestic public debt 70% Commercial external debt 60% External public debt External debt to multilateral/bilateral creditors Public debt 60% External public debt 50% Public debt 50% 40% 40% 30% 30% 20% 20% 10% 10% 0% 0% 2010 2011 2012 2013 2014f 2010 2011 2012 2013 2014f Эх сурвалж: Сангийн яам, Монголбанк, Дэлхийн банкны тооцоо 20 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Зураг 17. Хүүгийн өндөр төлбөр нь төсвийн бодлогын орон зайг Зураг 18. Төсвийн үндсэн болон нийт тэнцлийн хоорондох хязгаарлаж байна. зөрүү нэмэгдэж байна. Төсвийн хүүгийн төлбөрийн зардал Төсвийн үндсэн тэнцэл (ДНБ-ий хувь) 8% 600 4% Interest payment(billions MNT): RHS 7% 2% Interest payment (% of GDP): LHS 500 6% Interest payment (% of total spending): LHS 0% 400 5% -2% 4% 300 -4% 3% 200 -6% Total consolidated budget balance 2% -8% On-budget primary balance 100 1% Consolidated primary balance -10% 0% 0 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014f 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014f Эх сурвалж: Сангийн яам, Монголбанк, Дэлхийн банкны тооцоо Мөнгөний бодлогын төлөв хатуурах чиглэлд өөрчлөгдөж байна Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, уул, уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн идэвхжил буурч буй орчинд 2012 оны сүүлээс Төвбанкнаас эдийн засгйин өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлсэн . Мөнгөний тэлсэн бодлого дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн. Үүнд: (i) Төвбанк арилжааны банкуудад эх үүсвэрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2013 оны эхэнд 900 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан ; (ii) 1.9 тэрбум төгрөгөөр хөнгөлттэй нөхцөлтэй орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлсэн (Үнэт цаасжуулсан орон сууцны зээлийн дүнг оруулсан); (iii) 1 их наяд гаруй төгрөгийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд барилгын болон барилгын материалын компаниуд, гурил, мах, шатахууны комданиудад хөнгөлттэй нөхцөлтэй зээл хэлбэрээр олгосон. Мөн түүнчлэн Төвбанк бодлогын хүүгээ 2013 оны 1, 4 болон 6 дугаар саруудад нийт 2.75 нэгж хувиар бууруулж 10.5 хувь болгосон. Уг мөнгөний тэлсэн бодлогын нөлөөгөөр Төвбанкны эдийн засагт нийлүүлсэн зээлийн хэмжээ (богино хугацааны репо санхүүжилтийн зүнг хасч тооцсон) 2013 оны 9 дүгээр сарын эцэст хамгийн өндөр түвшин буюу 3.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь ДНБ -ий 17 хувьтай тэнцүү юм. Мөнгөний зөөлөн бодлого нь өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийг 2 оронтой тоонд хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа барилгын салбарын эрэлт, нийлүүлэлтийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөөлсөн. Барилгын болон орон сууцны ипотекийн зээлд зориулж олгосон зээлийн хэмжээ нийт Төвбанкны бодлогын зээлийн 70 гаруй хувийг эзэлж байгаа юм. Гэвч бодлогын зээлийн эх үүсвэрээс шалтгаалсан зээлийн огцом өсөлт нь эрэлтийн гаралтай инфляцийн дарамт болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даамжруулснаар макро эдийн засагт сөрөг үр дагавар авчрах нь зайлшгүй байсан. Энэ онд Төвбанкнаас бодлогын зээлийн хэмжээгээ сааруулснаар инфляцийн дарамтыг бууруулах, төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөллөх зарим шаардлагатай арга хэмжээ авч байна. Зээлийн өсөлт 50 хувиар өссөн, инфляци 13 хувь давсан нь Төвбанк мөнгөний бодлогын төлөвийг чангаруулахад дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн. (i) Арилжааны банкууд дахь 900 тэрбум төгрөгийн хадгаламж хугацаа дууссан; (ii) Бодлогын хүүг 7 дугаар сард 1.5 нэгж хувиар өсгөн 12 хувь болгож 2012 оны 4 дүгээр сараас хойш анх удаа нэмэгдүүлсэн. (iii) Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн зээлийн 200 тэрбум төгрөгийн хөнгөлттэй бодлогын зээлийн хугацаа нь 2014 онд дууссан зэргийг дурьдаж болно. Дээрх арга хэмжээний үр дүнд Төвбанкны эдийн засагт нийлүүлсэн зээлийн хэмжээ 2014 оны 9 дүгээр сарын эцэст 2.8 их наяд болж өмнөх оны мөн үеийн 3.2 их наядаас нилээд буугаад байна. (Зураг 19) 21 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Мөнгөний үзүүлэлтүүдийн сүүлийн үеийн өрнөлөөс харахад мөнгөний бодлогын төлөв хатуурах чиглэлд өөрчлөгдөж байгааг илтгэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч байна. М2 мөнгөний өсөлт 10 дугаар сарын эцэст жилийн 14.4 хувьд хүрсэн бөгөөд өнгөрсөн 4 дүгээр сарын 42 хувийн оргил өсөлтөөс эрс саараад байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард жилийн 53 гаруй хувиар өсч байсан хувийн секторт олгосон нийт зээлийн өсөлт энэ оны 10 дугаар сарын байдлаар жилийн 22 хувь болж буураад байна. (Зураг 20) Бодлогын хүү өнгөрсөн 7 дугаар сард нэмэгдсэнтэй холбоотойгоор банк хоорондын захын овернайт хүүгийн түвшин 12.6 болж 7 дугаар сарын түвшнээс 2 нэгж хувиар өссөн байна. Зураг 19. Төвбанк уламжлалт бус мөнгөний тэлсэн бодлогоо Зураг 20. Мөнгөний нийлүүлэлт болон банкны зээлийн өсөлт аажмаар хумиж байна. 2014 оны дундаас саарч байна. Төвбанкны банкуудад олгосон зээл ( их наяд төгрөгөөр): 2012- Мөнгөний үзүүлэлтүүдийн өсөлт болон зээлийн өсөлт 2014 Private domestic credit growth (yoy, %): LHS 80% Broad money growth (yoy, %): LHS 5 70% 4 60% 50% 3 40% 30% 2 20% 1 10% 0% Apr-11 Apr-12 Apr-13 Apr-14 Jan-11 Jan-12 Jan-13 Jan-14 Jul-11 Jul-12 Jul-13 Jul-14 Oct-11 Oct-12 Oct-13 Oct-14 0 Nov-12 Nov-13 Jan-12 Mar-12 Sep-12 Jan-13 Mar-13 Sep-13 Jan-14 Mar-14 Sep-14 May-12 May-13 May-14 Jul-12 Jul-13 Jul-14 Эх сурвалж: Монголбанк, Дэлхийн банкны тооцоо Ирэх саруудад мөнгөний бодлогын төлөв хатуу хэвээр байх зайлшгүй шаардлага тулгарч байна. Нийт зээлийн хэмжээ 10 дугаар сарын эцэст 14.9 их наяд болж анх уламжлалт бус мөнгөний тэлэх бодлогыг эхлүүлж байсан үе буюу 2012 оны эцэс дэх 7.7 их наядын зээлийн өрийн үлдэгдэлтэй харьцуулахад бараг 2 дахин өсөөд байна . (Зураг 23) Мөн зээл, хадгаламжийн харьцаа хурдтай нэмэгдэж байгаа нь банкны салбарын чөлөөт эх үүсвэрийн хэмжээ зээлийн хурдтай өсөлтөөр хязгаарлагдаж байна. Зээл, хадгаламжийн харьцаа 2011 оны эхнээс хурдтай өсч эхэлсэн бөгөөд 2012 оны эцэст 99 хувьтай байсан бол энэ оны 10 дугаар сарын эцэст 135 хувьд хүрээд байна. (Зураг 21) Энэхүү харьцаа өсч буй нь мөнгөний тэлэх бодлоготой холбоотойгоор банкууд Төвбанкны санхүүжилтээс хамаарах хамаарал илт нэмэгдэж байгааг илтгэж байна. Банкуудын эх үүсвэрт Төвбанкны санхүүжилтын эзлэх хувь 10 дугаар сарын байдлаар бараг 15 хувь байгаа нь 2 жилийн өмнөх 2.1 хувьтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм. (Зураг 22) Инфляцийн түвшин ирэх онд 2 оронтой тоонд хадгалагдаж, зорилтот 7 хувийн түвшнээс давж гарах эрсдэл өндөр байна. Монголын инфляцийн түвшин сүүлийн 3 жилийн хугацаанд бүс нутгийн орнуудтай харьцуулахад хамгийн өндөр байна. (Зураг 24) Бодлогын зээл аажмаар хумигдаж байгаа нь инфляцийн дарамтыг бууруулж, улмаар Төвбанкны зорилтот нэг оронтой инфляцийн түвшинд хүрэхэд эерэгээр нөлөөлөх юм. 22 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Зураг 21. Зээл, хадгаламжийн харьцаа 132 хувьд хүрээд Зураг 22. Банкуудын төвбанкны санхүүжилтээс хамаарах байна. хамаарал нэмэгдсэн байна. Зээл, хадгаламжийн харьцаа (yoy, %) Банкны эх үүсвэрийн задаргаа (%) Bank loans growth (yoy, %): LHS Others 100% 120 Bank deposit growth (yoy, %): LHS 140 Loan-to-deposit ratio (%): RHS 90% 130 100 80% 120 Short term foreign 80 70% 110 deposit 60% 1.8 60 100 2.1 50% 21.0 14.6 90 Demand deposits 40 40% 80 30% 20 70 20% 0 60 Credits from Central 10% bank Jan-11 Jan-12 Jan-13 Jan-14 Apr-11 Jul-11 Apr-12 Jul-12 Apr-13 Jul-13 Apr-14 Jul-14 Oct-11 Oct-12 Oct-13 Oct-14 0% 2011.10 2012.10 2013.10 2014.10 Эх сурвалж: Монголбанк, Дэлхийн банкны тооцоо Зураг 23. Нийт зээлийн хэмжээ өндөр 2012 оны эцэстэй Зураг 24. Монголын инфляци бүс нутагтаа хамгийн өндөр харьцуулахад 2 дахин өсөөд байна. байна. Нийт зээлийн хэмжээ (их наяд төгрөг) Бүс нутгийн сонгогдсон орнуудын инфляцийн түвшин (%) 16 16 Total domestic credit 2012 2013 2014f 14 14 BoM credit to financial and corporate sector 12 12 10 10 8 8 6 6 4 4 2 2 0 0 Oct-11 Oct-12 Oct-13 Oct-14 Jan-11 Jan-12 Jan-13 Jan-14 Apr-11 Apr-12 Apr-13 Apr-14 Jul-11 Jul-12 Jul-13 Jul-14 Эх сурвалж: Монголбанк, Дэлхийн банкны тооцоо Эх сурвалж: Дэлхийн банк, ОУВС Орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх хөтөлбөр ирэх онд мөн үргэлжлэхээр байгаа нь мөнгөний хумих бодлогын нөлөөг хязгаарлах бөгөөд ихэнх бодлогын зээлүүдийн хугацаа ирэх онд дуусахаар хүлээгдэж байна. Банкуудад байршуулсан 900 тэрбум төгрөгийн хадгаламж энэ оны эхнээс буцаан төлөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Төвбанкны бодлогын зээлийн хэмжээ алгуур хумигдаж байгаа ч уг хумих бодлогын нөлөө сүүлийн саруудад саарч байна. Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтын хөтөлбөр нь улс төрийн дэмжлэг ихээр хүлээдэг хөтөлбөр бөгөөд 2013 оны 6 сараас хойш 1.9 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээл иргэдэд олгогдоод байна. Уг хөтөлбөр нь ирэх онд мөн үргэлжлэх бөгөөд гэхдээ өмнөхөөс бага хэмжээтэй байхаар хүлээгдэж байна. Түүнчлэн 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт барилгын болон үнэ тогтворжуулах хөтөлбөрт багтсан бусад салбарт олгогдоод байгаа ба цаашид уг хөтөлбөрүүд үргэлжлэх юм. Учир нь дээрх бодлогын зээлүүдийн бага хувь нь богино хугацаатай юм. (Зураг 25) Мөнгөний бодлогын ойрын төлөвийн талаарх тодорхой бус байдал байсаар байна. Төсвийн орлого тасалдсан, эдийн засгийн идэвхжил үргэлжлэн саарахаар байгаа өнөөгийн орчинд Төвбанк уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгслээр эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэн дэмжих шаардлагатай тулгарах боломжтой. Түүнчлэн Төвбанк бизнесийн болон улс төрийн бүлэглэлүүдийн зүгээс хувийн салбарыг дэмжих зорилгоор Төвбанк мөнгө нийлүүлэх ёстой гэсэн төрөл бүрийн сонирхолтой тулгарах эрсдэлтэй юм. Сүүлийн сарын мөнгөний үзүүлэлтүүдийн мэдээнээс харахад Төвбанкны банкнаас бусад санхүүгийн байгууллагад олгосон зээлийн хэмжээ 23 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм өссөн байна. Үүнийг Төвбанк МИК-ийн орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цааыг худалдан авсантай холбон тайлбарлахаар байна. Мөн Төвбанкны сарын мэдээллээс үзэхэд 10 дугаар сард Төвбанк хувийн компаниудад 150 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. (Зураг 26) Зураг 25. Орон сууцны ипотекийн санхүүжилт үргэлжлэхээр Зураг 26. Төвбанкнаас банкны бус санхүүгийн байгаа нь мөнгөний хумих бодлогын нөлөөг сулруулж байна. байгууллагад олгосон зээлийн хэмжээ өсч байна. Төвбанкны бодлогын зээл (богино хугцааны репо санхүүжилтийг Төвбанкны дотоод активын задаргаа (их наяд төгрөгөөр) хассанаар, улирлаар, их наяд төгрөгөөр) BoM credit to government Deposit Support 5 PSP and other BoM credit to banks 3.5 Housing mortgage program BoM credit to NBFI and corporate sector PSP 4 BoM Mortgage loans 3.0 Total policy credit support Total BoM domestic credit 2.5 3 2.0 2 1.5 1.0 1 0.5 0.0 0 Apr-12 Apr-13 Apr-14 Feb-12 Oct-12 Feb-13 Oct-13 Feb-14 Oct-14 Jun-12 Jun-13 Jun-14 Aug-12 Dec-12 Aug-13 Dec-13 Aug-14 Q1 Q2 Q3 Q4 Q1 Q2 Q3 Q4 Q1 Q2 Q3 2012 2013 2014 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Банкуудын активын чанарт эрсдэл учирч байгаатай уялдан банкны салбарын эмзэг байдал нэмэгдэж байна. Өргөн хэмжээний мөнгөний тэлэх бодлого хэрэгжсэн нь банкны салбарын эмзэг байдал нэмэгдэхэд нөлөөлөв. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүнд хөнгөлөлт (арилжааны нөхцөлтэй зээлийн хүүнээс бараг 2 дахин бага) үзүүлсэн нь банкууд эрсдэлээ бүрэн үнэлэхэд сөргөөр нөлөөлөв. Уг хөтөлбөрийн хүрээнд цөөн хэдэн салбарт хямд өртөгтэй зээл олгосон нь санхүүгийн эх үүсвэрийн үр ашигтай хуваарилалтад сөргөөр нөлөөлсөн. Мөн түүнчлэн зээлийн төвлөрөл нь банкны салбарыг тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдлийг дагуулж байна. Бодлогын зээлийн 60 гаруй хувь нь барилгын компаниуд болон орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зарцуулагдсан бөгөөд банкууд барилга болон орон сууцны зах зээлээс хамаарах хамаарал үлэмж нэмэгдээд байна. Үүний зэрэгцээ Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлүүдэд банкны зохистой харьцааны зарим шалгуурт хөнгөлөлт үзүүлэх буюу зарим эрсдлийн хувийг тэг болгосон нь банкуудын болзошгүй эрсдлээс хамгаалах өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдлийн сан байгуулах банкны сонирхлыг сулруулсан. Банкууд зээлийн нөхцөлөө чангатгаж байна. Ялангуяа барилгын салбарын зээлийн нөхцөл өмнөхөөс илүү чангарч байна. Зээлийн өсөлт 2014 оны эхний улирлаас ихэнх хувийн салбарт буурч байгаа бөгөөд ялангуяа барилгын салбарт олгож буй зээлийн өсөлт огцом хумигдаж байна. 2013 онд олгогдсон бодлогын зээлийн дийлэнх нь барилгын салбарт олгогдсон байдаг. Барилгын болон үл хөдлөх хөрөнгийн салбарын зээлийн жилийн өсөлтүүд 3 дугаар улирлын эцэст харгалзан 19.8 хувь, 29.1 хувь болж, 1 дүгээр улирлын 117.5 хувь болон 72.7 хувийн өсөлтүүдээс огцом буураад байна. Өнгөрсөн 1 дүгээр улирлын эцэст уул уурхай болон худалдааны салбарт зээл харгалзан 50-иас дээш хувиар өсч байсан бол 9 дүгээр сарын эцэст дөнгөж 8.8 хувь 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. (Зураг 27) Барилга, уул, уурхай болон худалдааны салбарын зээлийн өрийн үлдэгдэл 3 дугаар улирлын эцэст өмнөх улирлаас буурсан. Учир нь тэдгээр салбаруудад зээлийн чанар хурдтай муудаж байгаагаас банкууд шинээр зээл нэмж олгохоо бууруулсан байх талтай юм. (Зураг 28) Гэвч орон сууцны зээлийн хувьд зээлийн өсөлт саарч байгаа ч жилийн 54 24 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм хувиар өсөөд байна. Харин аж, үйлдвэр болон хөдөө аж, ахуйн салбарын зээлийн өсөлт харьцангуй тогтвортой байна. Зураг 27. Ихэнх салбарт зээлийн өсөлт саарч байгаа бөгөөд түүн Зураг 28. Барилга, уул, уурхай болон худалдааны дотроо барилгын салбарт огцом буурсан байна. салбарын зээлийн үлдэгдэл 3 дугаар улиралд өмнөх улирлаас буураад байна. Банкны зээлийн жилийн өсөлт, салбараар (yoy change, %) Зээлийн улирлын өсөлт, салбараар (qoq change, %p) 140% 20% Mortgage Agriculture Construction 120% Mining and quarrying Wholesale/retail Manufacturing 15% 100% Manufacturing Wholesale and retail Mining 80% Construction 10% Agriculture 60% 5% 40% 0% 20% 0% -5% Q1 Q2 Q3 Q4 Q1 Q2 Q3 2013 2014 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Банкуудын активын чанар муудаж байна. Банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 10 дугаар сарын эцэст 367 тэрбум төгрөг болж жилийн өмнөхөөс 47.7 хувиар өсөөд байна. Өнгөрсөн жил зээл хурдтай нэмэгдсэн нь чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь харьцангуй тогтвортой буюу 2.9 хувьтай байна. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ хурдтай өсч байгаа бөгөөд жилийн өмнө 170 тэрбум төгрөг байсан бол 10 дугаар сарын эцэст 450 тэрбум төгрөгт хүрээд байна (Зураг 29). Хугацаа хэтэрсэн зээл болон нийт зээлийн харьцаа 10 дугаар сарын эцэст 3.5 хувь болж өмнөх оны эцсийн 1.1 хувиас эрс өсөөд байна (Зураг 30) Чанаргүй зээл болон нийт зээлийн харьцаа харьцангуй тогтвортой байгаа ч хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ хурдтай нэмэгдэж байгаа нь банкны хяналт, шалгалт болон зохистой харьцааны үзүүлэлтүүдийг чангатгахыг сануулж байна. Өнгөрсөн туршлагаас үзэхэд хугацаа хэтэрсэн зээлийн огцом өсөлт нь богино хугацаанд чанаргүй зээлийн өндөр өсөлтийг дагуулдаг болохыг анхаарах шаардлагатай. Эдийн засгийн нөхцөл байдал муудаж буй өнөө үед банкууд болзошгүй эрсдэлд бэлэн байх, шаардлагатай эх үүсвэрийг бий болгох нь ирээдүйд учир болох чанаргүй зээлийн өсөлтийн эсрэг зохистой арга хэмжээ юм. 25 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Зураг 29. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 2013 Зураг 30. Чанаргүй зээлийн нийт зээлийн эзлэх хувь оны сүүлээс хурдтай өсч байна. тогтвортой байгаа ч хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ хурдтай өсч байна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл (тэрбум төгрөгөөр): 2008- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх 2014 хувь (%) 600 Size of NPLs (billions MNT) 11 NPLs/outstanding loans(%) 10 500 Size of past-due loans (billions MNT) 9 Past-due loans/Outstanding 8 Loans(%) 400 7 6 300 5 4 200 3 100 2 1 0 0 Jan-08 Mar-12 Jan-13 May-11 Sep-09 Feb-10 Jul-10 Dec-10 Sep-14 Nov-08 Apr-09 Oct-11 Nov-13 Apr-14 Jun-08 Aug-12 Jun-13 Sep-08 Sep-09 Sep-10 Sep-11 Sep-12 Sep-13 Sep-14 Jan-08 Jan-09 Jan-10 Jan-11 Jan-12 Jan-13 Jan-14 May-08 May-09 May-10 May-11 May-12 May-13 May-14 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Барилгын болон худалдааны салбарт зээлийн чанар ихээр муудаж байна. Өнгөрсөн туршлагаас банкны системийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн дийлэнх нь үндсэндээ уул, уурхай болон аж үйлдвэрийн салбаруудад ноогддог. Гэвч бизнесийн орчин муудсан, тухайн салбарын үйлдвэрлэлийн өсөлт сөрөг байгаа зэргээс барилгын болон худалдааны салбарт 2013 оны дундаас эхлэн зээлийн чанар ихээр муудаж байна. Уул, уурхай болон аж үйдвэрийн салбарын асуудалтай зээл (хугацаа хэтэрсэн + чанаргүй зээл)-ийн хэмжээ өмнөх жилийн мөн үеэс харгалзан 2.5 хувь болон 9.9 хувиар тус тус өсөөд байна. Энэ нь 10 дугаар сарын байдлаар банкны системийн нийт асуудалтай зээлийн харгалзан 25.7 хувь болон 15.4 хувийг тус тус эзлэж байгаа юм. Худалдааны салбарын асуудалтай зээл (нийт асуудалтай зээлийн 21.6 хувь) жилийн өмнөхөөс 3 дахин өндөр буюу 227 тэрбум төгрөгт хүрээд байна. Барилгын салбарт сүүлийн саруудад зээлийн чанар хурдтай муудаж байгаа нь ажиглагдсан. Барилгын салбарын асуудалтай зээлийн хэмжээ 2013 оны 3 дугаар улиралд 58 тэрбум байсан бол энэ оны мөн үед 139 тэрбум төгрөгт хүрч 141 хувиар өсөөд байна. Барилга, худалдааны салбарт ноогдож буй асуудалтай зээлүүд нь сүүлийн 12 сарын хугацаанд хурдтай нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа бөгөөд худалдааны салбарын асуудалтай зээлийн 73 хувь, барилгынх 59 хувь нь тус тус сүүлийн 12 сард бий болсон байгаа юм. (Зураг 31) Эдийн засгийн гол салбаруудын асуудалтай зээлийн нийт зээлд эзлэх хувь өссөөр байна. Энэ оны 10 дугаар сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт дээрх харьцаа 12.9 хувь, худалдааны салбарт 12 хувь бөгөөд барилгын салбарт 8.4 хувьтай байна. Уул уурхайн салбарын зээлийн ¼ нь асуудалтай зээл байна. (Зураг 32) 26 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Зураг 31. Барилгын болон худалдааны салбарт зээлийн чанар Зураг 32. Барилга, худалдаа болон аж үйлдвэрийн салбарын хурдтай муудаж байна. чанаргүй зээл, нийт зээлийн харьцаа өссөөр байна. Асуудалтай зээл (хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлүүд) Асуудалтай зээл/Нийт зээл, салбараар (%): салбараар (тэрбум төгрөгөөр) Problematic Loans = NPL + Past-due Loans New NPLs and past-due loans since Q3 2013 25% 300 Outstading NPLs and past-due loans in Q3 2013 2013Q3 2013Q4 2014Q1 20% 250 2014Q2 2014Q3 15% 200 150 10% 100 5% 50 0% 0 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо = Банкны системийн эмзэг байдлыг бууруулах зарим шаардлагатай арга хэмжээг Төвбанкнаас авч байгаа ч энэ нь хангалтгүй байна. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдээс харахад банкын систем хөрвөх чадвартай хэвээр байна. Системйин хэмжээнд тооцсон өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа (capital adequacy ratio) нь одоогийн байдлаар Төвбанкнаас системд нөлөө бүхий томоохон банкуудаас шаарддаг 14 хувийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний түвшингээс өндөр байна. Банкуудын нөөцийн хэмжээ 10 дугаар сарын эцэст нийт эх үүсвэрийн 20 хувьтай тэнцэж байгаа бөгөөд ЗБН -ийн 12 хувиас өндөр байгаа юм. Мөн хөрвөх чадвартай актив/нийт эх үүсвэрийн харьцаа (банкны нөөц, ТБҮЦ болон ЗГ-ын бонд) 27 хувьтай байгаа нь Төвбанкнаас шаарддаг 25 хувийн босгийг одоохондоо давж байна. Гэсэн хэдий ч банкуудын хөрвөх чадвар суларч байна. Банкуудын нөөц/нийт эх үүсвэрийн харьцаа 10 дугаар сард 20 болж өмнөх оны мөн үеийн 38 хувиас буураад байгаа ба хөрвөх чадвартай актив/нийт эх үүсвэрийн харьцаа 27 хувь болж жилийн өмнөх 31.5 хувиас мөн буурсан байна. Энэ нь голчлон банкуудын илүүдэл нөөц буурсан, эзэмшиж буй ТБҮЦ-ий хэмжээ багассанаас голлон шалтгаалж байгаа бөгөөд системийн хэмжээнд хөрвөх чадвар суларч байгааг илтгэж байна (Зураг 33). Системийн илүүдэл нөөийн хэмжээ оны эхний 10 сард 30 хувиар буурч, төгрөгийн эх үүсвэрийн хэмжээ хурдтай буурч байна. Дээрх хугацаанд банкуудын эзэмшиж буй ТБҮЦ-ы хэмжээ 46 хувиар багасаад байна. Банкуудын эзэмшиж буй Засгийн газрын бондын хэмжээ өсч байгаа ч банкуудын эрсдэлгүй активт хөрөнгөө байршуулах сонирхол буурч байгаа ба энэ нь банкуудын хөрвөх чадвар суларч байгаатай холбоотой юм. Учир нь Засгийн газрын бондын өгөөж сүүлийн саруудад огцом өссөн юм. (Зураг 34) 27 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Зураг 33. Хөрвөх чадвар суларч байгаа ч банкуудын хөрвөх Зураг 34. Загсийн газрын бондын өндөр өгөөж болон банк чадварыг харьцааг хангасан хэвээр байна. хоорондын захын хүү өсч байгаа нь системийн хөрвөх чадвар суларч байгааг илтгэж байна. Системийн хөрвөх чадварын үзүүлэлтүүд (%) Засгийн газрын бонд болон банк хоорондын захын хүү (%) Liquid assets/total liability (%) 17 12 weeks government bonds 40% Bank reserves/deposits (%) Overnight loans 35% 15 Interbank deposits 30% 13 25% 11 20% 9 15% 7 10% 5 5% Jan-11 Jan-12 Jan-13 Jan-14 Jul-11 Jul-12 Jul-13 Jul-14 Apr-11 Oct-11 Apr-12 Oct-12 Apr-13 Oct-13 Apr-14 Oct-14 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Банкны систем валютын ханшийн зөрүүтэй байдал (Currency mismatch)-аас болон гадаад валютаар олгосон зээлээс хүлээх эрсдэл нэмэгдэж байна. Системийн гадаад валютын эх үүвсэрийн хэмжээ гадаад валютын активаас бараг 2 дахин их бөгөөд төгрөгийн ханш суларч буй орчинд банк эрсдэл хүлээх боломж нэмэгдэж байгааг илтгэж байна. Нийт зээлийн ¼ нь гадаад валютаар олгосон зээл байгаа тул ханшийн хэлбэлзлээс банк зээлийн эрсдэл хүлээх боломж өндөр бөгөөд тэдгээр зээлүүд ханшийн эрсдлээс хамгаалагдаагүй зээлдэгчдэд олгогдсон эрсдлийг нэмэгдүүлж байна. Гадаад валютын хадгаламж нийт хадгаламжийн 30 гаруй хувийг эзэлж байгаа нөхцөлд цаашид гадаад валютын зээлийн чанар үргэлжлэн муудвал системийн гадаад валютын эх үүсвэрт дарамт учруулахаар байна. Гадаад валютаар олгосон зээл 2013 оны эхэнд нийт зээлийн 30 хувь байсан бол одоогийн байдлаар 23 хувь болсоноос банкууд шинээр гадаад валютын зээл олгохоо сааруулсан байх талтай. Төвбанкнаас сүүлд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг чангатгах арга хэмжээ авсан. Өнгөрсөн 7 дугаар сард Төвбанк зохистой харьцааны үзүүлэлтийг чангатгах зорилгоор дараах арга хэмжээг авсан. Үүнд: (i) ханшийн эрсдлээс хамгаалагдаагүй зээлдэгчид олгосон гадаа валютын зээлд 120 хувийн эрсдийн сан байгуулах; (ii) хэвийн зээлд 1 хувийн эрсдлийн сан байгуулах . Тэдгээр өөрчлөлтүүд нь ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх бөгөөд банкны систем болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд туслах болно. Гэвч дээрх зохистой харьцааны өөрчлөлтүүд нь одоохондоо зөвхөн шинээр олгож буй зээлүүдийн хувьд тооцогдож байгаа нь системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтэд үзүүлэх нөлөө бага байна. Эдийн засгийн нөхцөл байдал муудаж байгаа, банкуудын активын чанар суларч буй өнөөгийн нөхцөлд цаашид бодлого боловсруулагчдаас нэмэлт арга хэмжээ шаардагдаж байна. Ирээдүйд активын чанар үргэлжлэн муудаж болзошгүй тул банкуудын эрсдлийн сангийн хэмжээг өсгөх нь зүйтэй вм. Эдийн засгийн идэвхжил саарч буй орчинд активын чанар муудах тохиолдолд одоогийн активын чанарын ангилал дээр суурилсан эрсдлийн сангийн менежмент эрсдэл хүлээх боломжтой юм. Учир нь одоогийн эрсдлийн сангийн менежмент зээлийн зөвхөн одоогийн өрийн үйлчилгээ дээр суурилдаг. Мөн түүнчлэн бодлогын зээлүүд нь зарим зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээс чөлөөлөгдсөн бөгөөд ойрын хугацаанд уг хөнгөлөлтийг цуцлах нь зүйтэй. Дээрх шалгуур үзүүлэлтийн өөрчлөлтөөр бодлогын зээлүүдэд тооцох эрсдлээр жигнэх хувийг тэг байхаар тогтоосон байдаг бөгөөд энэ нь банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээг илүү үнэлэгдэхэд хүргэж байна. Барилга, тээвэр болон боловсруулах үйдвэрлэлийн салбаруудад олгосон зээлийн эрсдлээр жигнэх хувийг 70 болгосон нь бусад зээлүүдийхээс бага байгаа юм. Өнгөрсөн 2013 онд Хадгаламж банкны дампуурал нэг зээлдэгчид болон холбогдох этгээдэд хэт их 28 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм зээл олгохын эрсдлийг тод харуулсан бөгөөд банкуудын зээлийн төвлөрөл болон дээрх асуудлууд дээр хяналт, шалтгалыг сайжруулж, чангатгах нь зүйтэй байна. Шигтгээ 3. Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөр Орон сууц болон барилгын салбарт олгосон бодлогын дэмжлэг. Төвбанкнаас 2013 оны эхнээс орон сууцны болон барилгын салбарын эрэлт, нийлүүлэлийг дэмжих зорилгоор өргөн хүрээтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд: (i) Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хөнгөлттэй зээл барилгын компаниудад олгох замаар барилгын салбарыг дэмжсэн. (ii) Нэмэлт хөнгөлттэй зээлийг барилгын болон үл хөдлөх хөрөнгийн компаниудад олгосон. Нийлүүлэлтийн талыг дэмжихийн зэрэгцээ Төвбанк уг салбарын эрэлтийг дэмжих үүднээс 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг банкуудар дамжуулж иргэдэд олгосон. (Арилжааны орон сууцны зээлийн хүүнээс 2 дахин бага хүүтэй). 2014 оны 8 дугаар сарын байдлаар Төвбанк 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг барилгын салбарын нийлүүлэлтийг дэмжихэд олгоод байна. Дээрх хугацаанд 1.8 их наяд төгрөгийн зээлийг орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан иргэдэд олгоод байна. Барилгын болон орон сууцны салбарыг дэмжихэд 10 дугаар сарын байдлаар 2.4 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа бөгөөд энэ нь Төвбанкны нийт бодлогын зээлийн үлдэглийн 80 гаруй хувь, системийн нийт хувийн секторт олгосон зээлийн 18 хувийг тус тус эзэлж байна. Төвбанк арилжааны банкуудад 4 хувийн хүүгээр зээл өгч, банкууд иргэдэд 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууцны зээл олгосон. Уг хөнгөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлийг багцлан Монголын ипотекийн корпораци (МИК) үнэт цаасжуулж, улмаар дараагийн орон сууцны зээлийг санхүүжүүлэх зорилгоор уг үнэт цаасыг Төвбанк худалдаж авсан. Уг зээлийн гол шаадлагууд нь худалдан авах орон сууцны хэмжээ 80 м2 –аас хэтрэхгүй, зээл хүсэгчийн сарын орлого 1 сая төгрөгөөс дээш байх ёстой бөгөөд орлогын дээд хязгаар байхгүй юм. Хөтөлбөр эхэлсэн буюу 2013 оны дундаас хойш энэ оны 10 дугаар сарын эцэс хүртэл 1.9 их наяд төгрөгийн орон сууцны зээлийг 30000 орчим зээлдэгчид олгоод байна. Үүнээс 1.1 их наяд төгрөг (орон сууцны нийт зээлийн дүнгийн 60 хувь) нь шинээр олгож буй орон сууцны зээлд, 245 тэрбум төгрөг (13 хувь) нь өмнө олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхэд зарцуулагдаад байна. Харин МИК-аас 0.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг одоог хүртэл үнэт цаасжуулаад байна. Өнгөрсөн 11 сард Төвбанкнаас хөдөө орон нутгийн иргэд амьны орон сууц худалдаж авахад 8 хувийн орон сууцны зээл авах боломжтой болж байгааг зарлаж, уг зээлийн нөхцөлийг зөөллөсөн. Энэ нь сүүлийн саруудад орон сууцны зээлийн өсөлт буурч байгаа болон барилгын салбарын идэвхжил саарч байгааг илтгэж байх талтай. Арилжааны нөхцөлөөр олгогдсон орон сууцны зээлүүд нь уг хөнгөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлээр солигдож байна. Өмнө арилжааны нөхцлөөр олгогдсон орон сууцны зээлүүд уг хөнгөлттэй зээл үрүү шилжиж, шинээр олгогдох шаардлага хангасан орон сууцны хүсэлт уг орон сууцны зээлийн хөтөлбөрт бараг бүрэн хамрагдаад байна. 2013 оны 3 дугаар сараас өнгөрсөн 10 сар хүртэл өмнө олгогдсон арилжааны нөхцөлтэй орон сууцны зээлийн үлдэгдэл 986 тэрбум төгрөгөөс 800 тэрбум төгрөг болж буурав. 8 хувийн орон сууцны зээл 10 дугаар сарын байдлаар нийт орон сууцны зээлийн үлдэгдлийн 70 орчим хувийг бүрдүүлж байна. Уг орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр нь олон өрхийг орон сууцтэй болгоход тус дэм болж байгаа ч дараах зарим сул талуудыг үүсгэж байна:  Макро эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө. Уг хөтөлбөрийн хүрээнд ДНБ-ий 9 хувь, хувийн секторт олгосон нийт зээлийн 40 хувьтай тус тус тэнцэхүйц хэмжээний зээл 2013 оны 5 дугаар сараас хойш эдийн засагт нийлүүлэгдээд байна. Үр дүнд нь зээлийн хэт өсөлт бий болсон төдийгүй орон сууцны зах зээлд ашиг хонжоо хайсан оролцогчид (speculative demand)-од давуу тал олгосон байх талтай. Орон сууцны үнэ 2011 оны түвшнээс 2 дахин өссөн бөгөөд орон сууцны үнэ цаашид өснө гэсэн хүлээлтийг хөөрөгдсөн. Уг зээлийн шаардлагад орон сууцны өрөөний тоо болон өрхийн орлогын дээд хязгаарын талаар хязгаарлалт зааж өгөөгүй нь ашиг хонжоо хайсан зах зээлд оролцогчдыг урамшуулсан.  Орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн. Уг хөтөлбөр нь орон сууцны үнийг огцом хөөрөгдсөн нь орон сууцны үнэ ихээр өсөхөд голлох нөлөөг үзүүлсэн байх талтай. Хөтөлбөр 2013 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжсэнээс хойш нийт зээлдэгчдийн тоо 32000-аас 63000 хүрээд байна. Энэ нь уг зээлд хамрагдах боломжтой орон сууцны эрэлт 1.5 жилд л 2 дахин нэмэгдсэн бөгөөд орон сууцны үнэ өсөх дарамтыг үзүүлэх зайлшгүй юм. Орон сууцны үнэ 2013 оны 5 дугаар сараас эхлэн өсч эхэлсэн бөгөөд сүүлийн 12 сард 12 хувиар өсөөд байна. 29 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм  Банкуудын эмзэг байдал нэмэгдэж байна. Төвбанкны бодлогын зээлийн гол суваг нь орон сууцны зээл болж байгаа тул банкуудын зээлийн багц орон сууцны зах зээлээс хамаарах хамаарал нэмэгдэхээр байна. Улаанбаатар хотын орон сууцны үнэ өнгөрөгч 7 дугаар сараас хойш 3 сар дараалан буурч байгаа нь уг зах зээлийн идэвхжил саарч байгааг илтгэж байна. Орон сууцны зээлийн чанар муудах хандлага ажиглагдаж байна. Орон сууцны зээлийн чанаргүй зээлийн хувь өмнөх оны эцсийн 0.2 хувиас 10 дугаар сард 0.5 хувь болж нэмэгдээд байна. Чанаргүй зээлийн хэмжээ 10 сарын дотор 3 дахин өсөөд байна. Дээрх хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2014 онд 10 дахин өссөн бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн нийт орон сууцны зээлд эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеийн 0.3 хувиас 2.2 хувьд хүрээд байна. Бодлого боловсруулагчид орон сууцны зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн үндсэн зорилго, түүний зорилтот бүлгийн талаар эргэн харж, үр дүнг сайжруулахын тулд макро эдийн засгийн илүү оночтой арга хэрэслүүдийг судлах нь зүйтэй. Уг хөтөлбөрийн зорилтот бүлгийг нарийн тодорхойлж, үр дүнг сайжруулах нь нэг арга хэрэгсэл байж болох талтай. Өрхийн сарын орлого болон зээлдэгчийн эзэмшилд буй орон сууцны тоо зэрэг дээр үндэслэн хөтөлбөрийг дунд болон бага орлоготой иргэд үрүү илүүтэй чиглүүлбэл зээл олголтын хэмжээ буурах улмаар зардал бага үр ашигтай байх боломжтой юм. Өр, орлогын харьцаа болон зээл, барьцаа хөрөнгийн оновчтой харьцааг хэрэгжүүлэхийн тулд банкны хяналт, шалгалтыг сайжруулах нь ялангуяа одоогийн барилга, орон сууцны зах зээлийн идэвхжил буурч буй орчинд иргэдэд их хэмжээний зээл олгосноос учирч болох эрсдлийг бууруулахад эерэгээр нөлөөлөх юм. Зураг 35. 8% хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр Зураг 36. Нийт хувийн салбарт олгосон зээлийн 20 гаруй 2013 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна. хувь нь орон суунц зээл байна. Орон сууны зээл, сараар (их наяд төгрөгөөр) Орон сууцны зээлийн нийт хувийн салбарын зээлд эзлэх 3.0 хувь 8% Housing Mortgage Loans 25% 2.5 Mortgage loans to Commercial terms 2.0 20% 1.5 15% 1.0 10% 0.5 5% 0.0 Feb-13 Mar-13 Feb-14 Mar-14 May-13 May-14 Jan-13 Jun-13 Jan-14 Jun-14 Oct-13 Oct-14 Dec-12 Apr-13 Apr-14 Jul-13 Nov-13 Dec-13 Aug-13 Sep-13 Jul-14 Aug-14 Sep-14 0% Mar-13 Mar-14 May-13 May-14 Feb-13 Sep-13 Oct-13 Feb-14 Sep-14 Oct-14 Jan-13 Nov-13 Jan-14 Jun-13 Jun-14 Apr-13 Jul-13 Aug-13 Apr-14 Jul-14 Aug-14 Dec-13 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Зураг 37. Орон сууны үнэ 2013 оны 5 сараас хойш өсч байсан Зураг 38. Орон сууцны зээлийн хугацаа хэтэрсэн болон ч орон сууцны зах зээлийн нөхцөл, байдалтай уялдан чанаргүй зээлийн хувь нэмэгдэж байна. сүүлийн 3 сард бага зэрэг буураад байна. Улаанбаатар хотын орон сууцны үнийн өсөлт Асуудалтай зээл (Хугацаа хэтэрсэн+Чанаргүй)/Нийт зээл Monthly % changes of housing price (%): RHS Mortgage: LHS 130 Housing price index (Jan 2013 = 100): LHS 8% 2.0% Real estate: LHS 9% Construction: RHS Hundreds 8% 125 6% 1.5% 7% 120 4% 6% 5% 115 2% 1.0% 4% 110 0% 3% 0.5% 2% 105 -2% 1% 100 -4% May-… May-… 0.0% 0% Feb-13 Sep-13 Oct-13 Feb-14 Sep-14 Oct-14 Jan-13 Mar-13 Nov-13 Jan-14 Mar-14 Jun-13 Jun-14 Apr-13 Jul-13 Apr-14 Jul-14 Aug-13 Dec-13 Aug-14 2013Q3 2013Q4 2014Q1 2014Q2 2014Q3 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо 30 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Импорт буурч, зэсийн экспорт нэмэгдсэнээс урсгал тэнцлийн алдагдал буурч байна. Өнгөрсөн 3 жилийн турш урсгал тэнцлийн алдагдал өндөр байсан бөгөөд ДНБ -ий 25 гаруй хувьтэй тэнцэж байв. Оюу толгойн хөрөнгө оруулалттай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт 2 дахин нэмэгдсэн нь 2011-12 онуудад урсгал тэнцлийн өндөр алдагдлын голлох шалтгаан болсон. Импорт нэмэгдэж байгаагаас урсгал тэнцлийн алдагдал өссөн нөхцөлд эдийн засгийн бодлогууд нь мөчлөг сөрсөн байдлаар эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхийн оронд төсвийн алдагдлыг өсгөх замаар нийт эрэлтийг улам хөөрөгдсөн. Үр дүнд нь эдийн засгийн бодит өсөлт 2011 онд 12.4 хувь, 2012 онд 17.4 хувийн өндөр өсөлтийг үзүүлсэн. Гэвч тухайн үед урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 30 орчим хувьтай байсан. Тухайн үед хангалттай хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт, 2011-12 онуудад арилжааны нөхцөлтэй гадаад зээл авч байсан тул урсгал тэнцлийн өндөр алдагдлыг санхүүжүүлж чадсан. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн идэвхжил суларч, гадаадын хөрөнгө оруулалт саарсан зэрэг нь 2013 оноос дотоод эдийн засагт сорилт болсон. Өмнөх жилүүдэд эдийн өсөлтийг голлон тэжээж байсан хөрөнгийн дотогшлох урсгал татарсан орчинд мөнгөний бодлогоор барилгын салбарыг дэмжих, төсвийн гадуурх хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг санхүүжүүлэх зэргээр эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалахыг оролдсон. Үүний үр дүнд өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 2 оронтой тоонд гарсан ч урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 25 хувийг давсан юм. (Зураг 39) Хөрөнгийн орох урсгал буурсан нь урсгал тэнцэлд дарамт учруулсаны сацуу гадаадын хөрөнгө оруулалт огцом саарсан нь төлбөрийн тэнцлийн томоохон алдаглын шалтгаан болсон. ГШХО 2012 онд 4.4 тэрбум ам.доллар байсан бол 2013 онд 2.3 тэрбум ам.доллар болж эрс буурсан. Энэ нь хөрөнгийн оруулалтын орчин муудсан, Оюу толгойн эхний хөрөнгө оруулалт дууссан зэргээс голлон шалтгаалав. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл суларсан нь нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж, түүнийг 40 гаруй хувиар бууруулсан нь төлбөрийн тэнцлийн хүндрэлд нэмэлт дарамт болсон. Ийнхүү он дамжсан урсгал дансны өндөр алдагдал болон хөрөнгийн орох урсгалын бууралт нь ДНБ-ий 14 хувьтай тэнцүү буюу 2013 онд 1.7 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн дутагдалд оруулав. Үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч, гадаад валютын улсын нөөцөд дарамт учруулав. (Зураг 40) Хөрөнгийн дотогшлох урсгал үргэлжлэн буурахаар байгаа болон төгрөгийн ханш нэмж сулрахаар байгаа нь төлбөрийн тэнцлийн хүндрэл даамжрахыг илтгэж байгаа бөгөөд гадаад тэнцвэртэй байдал сэргэхэд шаардлагатай зайлшгүй тохиргоо 2014 онд хийгдэж байна. Худалдааны тэнцэл сайжирч байгаагаас урсгал тэнцлийн алдагдал оны эхний 9 сард 1.1 тэрбум ам.доллар болж жилийн өмнөх 2.4 тэрбум ам.долларын алдаглаас эрс буураад байна. (Зураг 41) Худалдааны алдагдал жилийн өмнө 1.1 тэрбум ам.доллар байсан бол 9 дүгээр сарын эцэст 317 сая ам.долларын ашигтай гараад байгаа нь импорт 16 хувиар, экспорт 30 хувиар өссөн (Оюу толгойн зэсийн олборлолт)-өөс голлон шалтгаалав. (Зураг 42) Гадаад худалдаа тэлж байгаа болон хөрөнгө оруулалт гадагшлаж байгаагаас үйлчилгээний болон орлогын тэнцлийн алдагдал өнгөрсөн жилийнхээс бага зэрэг нэмэгдээд байна. 2013 оны эцэст урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 25 хувийг давж байсан бол энэ оны эцсээр 11-12 хувьтай байх урьдчилсан төлөв ажиглагдаж байна. Импорт буурч байгаа, зэсийн экспорт өссөлттэй байгаа зэргээс өмнөх жилд өндөр алдагдалтай байсан худалдааны тэнцэл энэ онд ашигтай гарахаар хүлээгдэж байгаа нь урсгалын тэнцлийн алдагдлыг бууруулахад голлох нөлөөг үзүүлж байна. Тээвэр, үйлчилгээний тэнцлийн алдагдал болон гадаадын иргэдийн хөрөнгө 31 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм оруулалтын орлого өсч байгаа нь үйлчилгээний болон орлогын тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлж байна. Зураг 39. Өнгөрсөн 3 жилийн өндөр алдагдлын дараа 2014 онд Зураг 40. ГШХО-ын бууралт нь урсгал тэнцлийн алдагдал урсгал тэнцлийн алдагдал буурав. нөхөж хүрэцэхгүй түвшинд хүрсэн. Урсгал тэнцлийн алдагдал/ДНБ (%): 2008-2014 Төлбөрийн тэнцэл (ДНБ-ий хувь): 2008-2014 20% Net FDI inflow Current account balance 50% Financial/Capital account balance 10% 40% 0% 30% 20% -10% 10% -20% Current Transfers 0% Income Balance -10% -30% Services Balance Trade Balance -20% Real GDP Growth (%) -40% -30% 2008 2009 2010 2011 2012 2013 2014f 2008 2009 2010 2011 2012 2013 2014f Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Зураг 41. Худалдааны тэнцэл сайжирч байгаа нь урсгал Зураг 42. … Импорт буурч, экспорт нэмэгдэж байна. тэнцлийн алдагдал буурахад нөлөөлж байна… Худалдааны болон урсгал тэнцэл, сараар (3 сарын шаталсан Экспорт импортын жилийн өсөлт (%, 3 сарын шаталсан дундаж) дундаж) Exports Imports 80 CA Balance (billions of US$) Trade Balance (BoP data, billions of US$) 60 200 Nominal Exchange Rate (MNT/USD): Right Axis 1,900 100 1,800 40 1,700 0 20 1,600 -100 1,500 0 -200 1,400 1,300 -20 -300 1,200 -400 1,100 -40 Jan-12 Mar-12 Jan-13 Mar-13 Jan-14 Mar-14 May-12 May-13 May-14 Jul-12 Sep-12 Jul-13 Sep-13 Jul-14 Sep-14 Nov-12 Nov-13 -500 1,000 2011-03 2011-06 2011-09 2011-12 2012-03 2012-06 2012-09 2012-12 2013-03 2013-06 2013-09 2013-12 2014-03 2014-06 2014-09 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Оюу толгойн зэсийн баяжмалын экспортын нөлөөгөөр нийт экспортын хэмжээ эхний 10 сард 32.3 хувиар өсөөд байна. Өнгөрсөн оны сүүлийн хагаст Оюу толгой 26.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Уг үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн эхний жил буюу энэ оны эхний 9 сард 471 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Энэ нь нийт зэсийн экспорт 157 хувиар өсөхөд голлон нөлөөлөв. ОТ-н экспорт нийт зэсийн экспортын 50-иас илүү хувийг, нийт экспортын ¼-ийг дангаараа бүрдүүлж байна. Гэвч хэрэв зэсийн баяжмалын экспортыг хассан экспортын дүн нүүрсний экспортын бууралтаас шалтгаалан эхний 10 сард 2 хувиар буураад байна. (Зураг 43) Нүүрсний үнийн бууралтаас шалтгаалан нүүрсний экспорт эхний 10 сард 22.4 хувиар буурав. (Зураг 44) Жилийн эхний 10 сард импорт 16 хувиар агшаад байна. Хөрөнгө оруулалтын шинжтэй импортын бараа болон тээврийн тоног, төхөөрөмжийн импорт жилийн өмнөхтэй харьцуулахад харгалзан 25 болон 42 хувиар буурсан нь нийт импорт саарахад голлох үүргийг гүйцэтгэлээ. Дээрх хугацаанд уул, уурхайн бүтээгдэхүүний импортын өсөлт сөрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.4 32 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм хувиар буурав. (Зураг 45) Барилгын болон бусад хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт 2014 оны дундаас сөрөг түвшинд хэвээр байна. (Зураг 46) Зураг 43. Уул, уурхайн бус экспортын хэмжээ тогтмол байхад Зураг 44. Нүүрсний үнэ буурснаас түүний экспорт 22 хувиар зэсийн экспортоос хамааран нийт экспорт өсч байна. буурав. Зэсийн экспортыг хассан болон хасаагүй үеийн нийт экспорт Нүүрсний экспортын хэмжээ болон тонн тутмын нүүрсний үнэ (yoy, %) (yoy, %) Total export growth 80 Export growth excl. copper concentrate 100 Coal Volume Coal Unit Price 60 80 40 60 40 20 20 0 0 -20 -20 -40 -40 -60 -60 Jan-12 Mar-12 Sep-12 Jan-13 Mar-13 Sep-13 Jan-14 Mar-14 Sep-14 May-12 Nov-12 May-13 Nov-13 May-14 Jul-12 Jul-13 Jul-14 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Зураг 45. Хөрөнгө оруулалтын шинжтэй импорт буурсанаас Зураг 46. … Хэрэглээний барааны импорт сүүлийн үед огцом нийт импорт саарч байна… саарч байна. Хөрөнгө оруулалтын шинжтэй импорт (y/y % change, 3 month Хүнсний болон хэрэглээний барааны импорт (y/y % change, 3 moving average) month moving average) Machineray & Electric Appliances 40% Construction Materials 40% Transportation and Vehicle 30% Food product 30% Industrial and Consumption goods 20% 20% 10% 10% 0% -10% 0% -20% -10% -30% -40% -20% -50% -30% -60% Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Хөрөнгийн дотогшлох урсгал буурсан хэвээр байгаа нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даамжруулж байна. Урсгал тэнцлийн алдагдал буурч байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэн буурснаас төлбөрийн тэнцлийн хүндрэл даамжирч байна. Хөрөнгө, санхүүгийн данс энэ оны эхний 9 сард 0.6 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеийн 1.4 тэрбум ам.доллараас огцом буурав. (Зураг 47) 2013 онд 52 хувиар буурсан ГШХО энэ оны эхний 9 сарын байдлаар 58 хувиар буураад байгаа нь гадаад валютын эх үүсвэрт дарамт учруулсаар байна. Энэ оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд ГШХО-ын хэмжээ 696 сая ам.доллар болж 2012 оны мөн үеийн ГШХО -ын ердөө 18-хан хувьтай тэнцэв. Урсгал тэнцлийн алдагдал буурч байгаа ч тасралтгүй буурч буй ГШХО нь төлбөрийн тэнцлийг өндөр алдагдалтай байх нөхцлийг бүрдүүлж байна. 33 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Он гарсаар бодлого боловсруулагчид 570 гаруй сая ам.долларыг зээлж хөрөнгийн орох урсгалын бууралтыг нөхөж байгаа нь төлбөрийн тэнцлийн хүндрэлд эерэгээр нөлөөлнө. Засгийн газраас 2014 онд Хөгжлийн банкны 578 сая ам.долларын нэмэлт санхүүжилтэд баталгаа гаргаад байна. Үүнд: (i) Өнгөрсөн 1 дүгээр сарын 230 сая ам.долларын Самурай бонд , Хятадын хөгжлийн банкны 162 сая ам.долларын урт хугацаатай зээл болон өнгөрсөн 9 дүгээр сарын кредит суис (Credit Suisse)-ын 180 сая ам.долларын синдикетэд зээл (syndicated loan) зэрэг болно. Үүний зэрэгцээ төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах, гадаад валютын эрэлтийг хангах зорилгоор Төвбанк Хятадын ардын банктай хийсэн своп хэлцлийг ашиглаж байна. Эдийн засагт шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн хэмжээ энэ онд ДНБ -ий 9-10 хувьтай тэнцэхээр байгаа нь өмнөх оны эцэс дэхь гадаад валютын улсын нөөцийн 50 орчим хувьтай тэнцэж байгаа юм. Оны эхний 9 сард эдийн засагт шаардлагатай байгаа гадаад санхүүгийн эх үүсвэрийн дутагдал 803 сая ам.доллар болж жилийн өмнөх 1867 сая ам.доллараас буураад байна. Хөгжлийн банкны 0.6 тэрбум ам.долларын гадаад санхүүжилт, Хятадын ардын банктай хийсэн своп хэлцэл зэрэг нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөллөх, шаардлагатай гадаад санхүүгийн эх үүсвэрийн дутагдлыг нөхөхөд дэмжлэг болсон. Гэвч Засгийн газрын баталгаа гаргах байдлаар нэмэлт гадаад санхүүжилтийг татсаар байгаа нь ирээдүйд тэдгээрийг буцаан төлөхөд хүндрэл учрах, улсын санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх, төсөвт дарамт учруулах зэрэг болгоомжлол байсаар байна. Зураг 47. ГШХО бууралттай холбоотойгоор хөрөнгө, санхүүгийн Зураг 48. … Урсгал тэнцлийн алдагдал буурч байгаа ч тэнцлийн ашиг буурч байна… төлбөрийн тэнцлийн хүндрэл байсаар байна. Гадаадын цэвэр шууд хөрөнгө оруулалт, сараар (сая Төлбөрийн тэнцэл, сараар (сая ам.доллар): 3 сарын шаталсан ам.доллараар) дундаж 0.5 External debt financing FDI 0.4 Overall BoP Balance 2.5 Total net capital inflow 0.3 2.0 0.2 1.5 0.1 1.0 0.0 (0.1) 0.5 (0.2) 0.0 (0.3) Q1 Q2 Q3 Q4 Q1 Q2 Q3 Q4 Q1 Q2 Q3 Q4 Q1 Q2 Q3 Q4 Q1 Q2 Q3 2011-03 2011-05 2011-07 2011-09 2011-11 2012-01 2012-03 2012-05 2012-07 2012-09 2012-11 2013-01 2013-03 2013-05 2013-07 2013-09 2013-11 2014-01 2014-03 2014-05 2014-07 2014-09 (0.5) 2010 2011 2012 2013 2014 Note: External debt financing = portfolio investment + loans Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Он дамжсан төлбөрийн тэнцлийн хүндрэл нь гадаад валютын улсын нөөцийг бууруулах, төгрөгийн ханш үргэлжлэн сулрах нөхцөлийг бүрдүүлж байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2013 онд 20 хувиар суларч байсан бол энэ оны эхний 10 сард 13 хувиар сулраад байна. Гадаад валютын улсын нөөц буурсаар байгаа нь эдийн засагт шаардлагатай гадаад санхүүгийн эх үүсвэрийн хэмжээ нэмэгдсээр байгааг илтгэж байна. Чингис бонд (1.5 тэрбум ам.доллар)-той холбоотойгоор 2012 оны эцэст гадаад валютын улсын нөөц хамгийн өндөр түвшиндээ буюу 4,125 сая ам.долларт хүрч байсан. 2014 оны 1, 9 болон 10 дугаар сарыг эс тооцвол валютын нөөц 2012 эцсээс эхлэн тасралтгүй буурсаар байна. Валютын нөөц 10 дугаар сарын эцэст 1.4 тэрбум ам.доллар болж оны эхний 10 сарын дотор 849 сая ам.доллараар буураад байна. (Зураг 49) Одоогийн гадаад валютын нөөцийн хэмжээ 2012 оны эцсийн оргил түвшний ердөө 34 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2 сарын импортын хэрэгцээг хангахуйц байгаа түвшинд байна. Урсгал тэнцэл алдагдалтай хэвээр байгаа, ГШХО төдийлөн сэргэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын улсын нөөц үргэлжлэн буурах эрсдэл өндөр байна. 34 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Хятадын ардын банктай хийсэн төгрөг-юаны своп хэлцэл нь гадаад валютын улсын нөөцөд эерэгээр нөлөөлж байна. Төвбанк 2011 онд Хятадын ардын банктай валютын своп хэлцэл эхлүүлсэн бөгөөд 2014 онд хэмжээ нь нэмэгдэж 15 тэрбум юань буюу одоогийн ханшаар 2.4 тэрбум ам.доллар болоод байна. Уг своп хэлцэл нь гадаад эх үүсвэрийн дутагдалтай нөхцөлд чухал үүрэгтэй ч Төвбанкны гадаад эх үүсвэрт сөргөөр нөлөөлөх, ирээдүйд буцаан төлөх эсвэл сунгах асуудал анхаарал татаж байна. Зураг 49. Гадаад валютын улсын нөөц 3 сарын импортын хэрэгцээг Зураг 50. Төлбөрийн тэнцлийн хүндрэл төгрөгийн ханшинд хангаж чадахгүй түвшинд байна. дарамт үзүүлсээр байна. Гадаад валютын улсын нөөц (сая ам.доллар) Бодит болон нэрлэсэн үйлчилж буй ханш (Jan 2011 = 100) Gross Internatinal Reserve (millions of US$): LHS 120 4,500 2,000 Nominal exchange rate (MNT/USD): RHS 4,000 1,900 110 3,500 1,800 100 3,000 1,700 90 2,500 1,600 2,000 1,500 80 REER(Jan 2010=100) 1,500 1,400 70 1,000 1,300 NEER(Jan 2010=100) 60 500 1,200 50 Mar/… May/… Mar/… May/… Mar/… May/… Mar/… May/… Nov/… Nov/… Nov/… 0 1,100 Sep/11 Sep/12 Sep/13 Sep/14 Jul/11 Jul/12 Jul/13 Jul/14 Jan/11 Jan/12 Jan/13 Jan/14 Jan-11 Jan-12 Jan-13 Jan-14 Jul-11 Jul-12 Jul-13 Jul-14 Apr-11 Oct-11 Apr-12 Oct-12 Apr-13 Oct-13 Apr-14 Oct-14 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Гадаад өр, төлбөрийн эмзэг байдал ирээдүйд нэмэгдэх эрсдэлтэй байна. Гадаад эх үүсвэрийн эрсдэл ойрын хугацаанд бага байх боломжтой. Энэ оны хувьд төр болон хувийн хэвшил томоохон дүнтэй гадаад өрийн төлбөр хийгээгүй. Нийт богино хугацаатай гадаад өрийн хэмжээ 6 дугаар сарын эцсийн байдлаар 1636 сая ам.доллар бөгөөд энэ нь нийт гадаад өрийн 8.3 хувьтай тэнцэж байгаа юм. Төвбанкны Хятадын ардын банктай хийсэн своп хэлцлээс одоогоор ашигласан дүн (965 сая ам.доллар) нийт богино хугацаатай гадаад өрийн 59 орчим хувьтай тэнцэж байгаа ч 2017 он хүртэл эргэн төлөгдөхгүй юм. Хувийн салбарын богино хугацаат өрийн хэмжээ 671 сая ам.доллар бөгөөд энэ нь 1 жил дотор төлөгдөх ёстой юм. Үүнээс 214 сая ам.доллар нь арилжааны банкуудынх, 240 сая ам.доллар нь аж, ахуй нэгжүүдийнх бөгөөд 216 сая ам.доллар нь худалааны зээл байна. Хэрэв Төвбанкны гадаад эх үүсвэрийг хасч тооцвол, богино хугацаат гадаад өрийн хэмжээ 6 дугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын улсын нөөцийн 45.3 хувьтай байгаа юм. Харин гадаад өрийн эмзэг байдал дунд хугацаанд илүү нэмэгдэхээр байна. 580 сая ам.долларын Хөгжлийн банкны евро бондын хугацаа 2017 оны 3 дугаар сард дуусах бөгөөд Чингис бондын эхний төлбөр болох 500 сая ам.доллар 2018 оны 1 дүгээр сард төлөгдөхөөр хүлээгдэж байна. Төвбанк Хятадын төвбанкинд 2017 онд валютын своп хэлцлээ дуусгах эсвэл сунгах эсэхээ шийднэ. (Зураг 52) Валютын нөөц буурч байгаа болон урсгал тэнцлийн алдагдал ДНБ -ий 10 гаруй хувьд байхаар байгаа орчинд гадаад өрийн эргэн төлөлтөд эрсдэл учрах боломжтой юм. Тиймээс ГШХО-ыг сэргээх, макро эдийн засгийн хатуу бодлогоор урсгал тэнцлийн алдагдлыг цаашид үргэлжлүүлэн бууруулах нь зүйтэй байна . 35 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Зураг 51. Богино хугацаат гадаад өр болон валютын нөөцийн Зураг 52. Томоохон дүнтэй гадаад өр 2017-18 онуудад харьцаа өсч байна. төлөгдөхөөр хүлээгдэж байна. Богино хугацаат гадаад өрийн үзүүлэлтүүд (%) Гадаад өрийн үйлчилгээний хуваарь (сая ам.доллар) 140% 1,200 ST External Debt to Total External Debt (%) Interest payments 120% ST External Debt to Reserve (%) 1,000 100% BoM ST External Debt to Rerve (%) ST External Debt to Reserve excl. BoM (%) 800 Principal repayments 80% due 60% 600 40% BoM foreign liabilities 400 as of June 2014 20% 200 0% 0 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Шигтгээ 4. Монгол улсын гадаад позиц (өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар) Төр болон хувийн хэвшлийн гадаад өр 2010 оноос нэмэгдсээр байна. Нийт гадаад өрийн хэмжээ энэ оны 2 дугаар улирлын эцэст 19.8 тэрбум ам.доллар болж ДНБ-ий 161.5 хувьтай тэнцэж байна. 2010 оны эцэст 5.9 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 82.5 хувь, 2013 оны эцэст 19 тэрбум буюу 151.6 хувь байв. Төрийн байгууллагын нийт өр буюу Засгийн газар, Төвбанкны өрийн нийлбэр нийт гадаад өрийн 27.9 хувь, арилжааны банкуудын гадаад өр нийт гадаад өрийн 7.4 хувийг тус тус эзэлж байна. Улсын нийт гадаад өрийн 53.8 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж, ахуй нэгж хоорондын зээллэг бүрдүүлж байгаа ба ГШХО өндөр байсан үе буюу 2011-12 онд огцом өссөн юм. Хэрэв дээрх компани хоорондын зээллэгийг хасч тооцвол гадаад өр 2013 оны эцэст ДНБ-ий 74.5 хувьтай тэнцэхүйц байгаа бөгөөд 2011 оны 37.2 хувиас эрс өссөн байгаа юм. Засгийн газрын болон Засгийн газрын баталгаатай гадаад өрийн хэмжээ өнгөрсөн 6 дугаар сарын эцэст 5.5 тэрбум ам.долларт хүрч ДНБ -ий 45 хувь 2011 оны 2.2 тэрбум ам.доллараас эрс өсөөд байна. (ДНБ-ий 21.3 хувь) in 2011. Засгийн газрын арилжааны зээлийн хэмжээ өссөн болон Төвбанкны гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн нь ийнхүү Төрийн байгууллагын өр нэмэгдэхэд хүргэв. Арилжааны нөхцөлтэй бондууд нь 2012 оны 12 дугаар сард гаргасан Чингис бонд (1.5 тэрбум ам.доллар), 2012 оны 3 дугаар сард гаргасан Хөгжлийн банкны евро бонд (580 сая ам.доллар) болон 2014 оны 1 дүгээр сард гаргасан Самурай бонд (30 тэрбум иен) зэрэг болно. Өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар Засгийн газрын өр болон баталгааг оруулсан гадаад өрийн хэмжээ 4.5 тэрбум (Хөгжлийн банкны бонд болон самурай бондыг оруулсан) ам.долларт хүрч нь энэ нь ДНБ-ий 36.6 хувьтай тэнцэж байна. Харин Төвбанкны гадаад өрийн хэмжээ тус хугацаанд 1040 сая ам.долларт хүрч 2011 оны эцсийн 267 сая ам.доллартай харьцуулахад эрс өссөн нь Хятадын ардын банктай хийж буй валютын своп хэлцлийн ашиглалт өссөнөөр тайлбарлагдахаар голлон байна. Томоохон дүнтэй арилжааны нөхцөлтэй бондууд 2012 оны гарч эхэлсэнтэй холбоотойгоор хоёр талт болон олон талт (ОУБ-ууд, бусад байгууллагаас) гэрээ хэлцлээр хийгддэг өрийн хэмжээ 2.2 тэрбум ам.доллар болж, 2014 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар түүний нийт төрийн байгууллагуудын нийт гадаад өрд эзлэх хувь 58.2 болж буураад байна. Энэ хувь нь 2011 онд бараг 100 байсан юм. Харин арилжааны нөхцөлтэй зээлийн хэмжээ нийт гадаад өрийн 41.8 хувь болж өсөөд байна. ГШХО нь Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. ГШХО- ын хэмжээ энэ оны эхний хагасын байдлаар 16.7 тэрбум ам.доллар бөгөөд өмнөх оны эцсийн 15.5 тэрбум ам.доллараас ялимгүй өсөв. Монгол дахь нийт гадаадын хөрөнгө оруулалтын 64.3 хувийг ГШХО дангаараа бүрдүүлж байна. Багцын хөрөнгө оруулалтын хэмжээ бага хэвээр байгаа бөгөөд 2014 оны эхний хагасын байдлаар 2316 сая ам.долларын төрийн байгууллагын бонд, зээл (Чингис бонд, Евро бонд болон Самурай бондыг оруулсан) болон 462 сая ам.долларын арилжааны банкны гадаад өрийн бичигт хийсэн хөрөнгө оруулалт байна. Хөрөнгийн зах дээрх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 86.8 сая ам.доллар байна. 36 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Багцын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 6 дугаар сарын эцэст Монгол дахь нийт гадаадын хөрөнгө оруулалтын позицийн ердөө 11 хувийг эзэлж байна. Нийт зээлийн хэмжээ 4.5 тэрбум ам.доллар (2.1 тэрбум ам.доллар нь олон болон 2 талт зээл юм)-ын дүнтэй байна. Зураг 53. Монголын гадаад өрийн хэмжээ өссөөр байна. Зураг 54. Арилжааны нөхцөлтэй гадаад өр, зээл нэмэгдэж байгаа нь төрийн байгууллагын гадаад өрийг өсгөж байна. Гадаад өр/ДНБ (%) Төрийн өр болон гаргасан баталгаа (тэрбум ам.доллараар) External debt to GDP (%) 2014.Q2 Extenal Debt to GDP excl. Intercompany Lending (%) 200% Public external debt to GDP(%) 2014.Q1 2013.Q4 160% 2013.Q3 120% 2013.Q2 2013.Q1 80% 2012.Q4 40% 2012.Q3 BoM ST External Debt 2012.Q2 0% Commerical External Debt 2012.Q1 2011.Q4 Bilateral & Multilateral excl. BoM ST debt 0 2 4 6 Эх сурвалж: Монголбанкны мэдээ, Дэлхийн банкны тооцоо Он дамжин үргэлжилсэн эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэргүй байдлаас шалтгаалж Монголын эдийн засагт хүндрэл, сорил тулгарч байгаа ч урт хугацааны эдийн засгийн төлөв өөдрөг хэвээр байна. Мөчлөг дагасан эдийн засгийн бодлогууд нь өнгөрсөн 3 жилд эдийн засгийн өсөлтийг 2 оронтой тоонд хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн ч эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлсэн. Эдийн засгийн өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлогууд нь 2011-13 онуудад нийт эрэлтийг ихээхэн нэмэгдүүлсэн нь урсгал тэнцлийн алдагдал ДНБ -ий 30 хувьд хүрэхэд голлон нөлөөлсөн. Ийм өндөр урсгал тэнцлийн алдагдал нь гадаад хөрөнгө оруулалт буурах, түүхий эдийн үнэ буурсан нөхцөлд эдийн засагт хүндрэл учруулахаар байсан юм. Оюу толгойн их хэмжээний хөрөнгө оруулалт нь 2011-12 онуудад урсгал тэнцлийн өндөр алдагдлыг санхүүжүүлж байв. Гэвч ГШХО татарсан, түүхий эдийн үнэ буурсан орчинд 2013 оноос он дамжсан урсгал тэнцлийн өндөр алдагдал нь төлбөрийн тэнцлийн хүнрэл болж хувирав. Гадаад шокын эсрэг хэрэгжүүлсэн өргөн хүрээтэй төсөв, мөнгөний тэлсэн бодлогууд нь 2013 онд төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даамжруулж, үнийн өндөр өсөлтийг бий болгосон. Ийнхүү төлбөрийн тэнцлийн өндөр алдагдалтай орчинд улсын гадаад валютын нөөц хурдтай буурч, төгрөгийн ханш огцом суларсан. ДНБ-ий 20 орчим хувьтай тэнцэхүйц мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлснээс дотоод зээлийн жилийн өсөлт 50 хувь давж, төгрөгийн ханш суларсан зэрэг нь инфляцийн түвшин 2 оронтой тоогоор хурдтай өсөхөд нөлөөлөв. Их хэмжээний хөрөнгө оруулалт (ДНБ-ий 8 гаруй хувь) төсвөөс гадуур хийгдсэн ялангуяа зам, барилгын салбарын өндөр өсөлт нь эдийн засгийн тэнцвэргүй байдлыг даамжруулсан . Дээрх их хэмжээний төсвийн гадуурх хөрөнгө оруулалтыг ЗГ гадаад өр, зээлээр санхүүжүүлсэн нь өрийн хэмжээг бараг 2 дахин өсөхөд хүргэж, төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал нь гадаад тэнцвэргүй байдлаас эдийн засагт бий болох шаардлагатай тохиргоо хийгдэж байгааг илтгэж байна. Эдийн засгийн идэвхжил суларч байгаагаас өмнөх 3 жилд ДНБ-ий 25 хувийг давж байсан урсгал тэнцлийн алдагдал энэ онд 11 37 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм хувьд хүрч саарахаар байна. ГШХО үргэлжлэн буурч байгаа, бизнесийн орчин төдийлөн сэргэхгүй байгаа нөхцөлд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурч байна. Хэрэглээ харьцангуй тогтвортой байгаа ч өндөр инфляци нь хэрэглээг хязгаарлаж байна. Өнгөрсөн жилийн эдийн засгийн тэлсэн бодлого нь энэ жил эдийн засагт нөлөөгөө үзүүлж байгаа ч нөлөө нь саарч байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн зардал өссөн, хөрөнгө оруулалт саарсан орчинд барилгын салбарын идэвхжил саарч байна. Өндөр инфляци болон төсвийн орлого их хэмжээгээр тасалдаж байгаа нь төсөв, мөнгөний тэлсэн бодлогыг хязгаарлаж байна. Сүүлийн саруудад эдийн засагт шаардлагатай зарим тохиргоо хийгдэж байгаа ч гадаад, дотоод тэнцвэргүй байдал хэвээр байгаа нь цаашид тохиргоо үргэлжлэн хийгдэх шаардлагатайг сануулж байна. Хөрөнгийн орох урсгал төдийлөн дорвитой сэргэхгүй байгаагаас төлбөрийн тэнцлийн өндөр алдагдал нь цаашид үргэлжлэх хандлагатай байна. Урсгал тэнцлийн алдагдал буурч байгаа ч төлбөрийн тэнцлийн алдагдал энэ онд ДНБ-ий 9-10 хувьтай байх урьдчилсан төлөвтэй байна. Ирэх 2015 онд зэсийн экспорт өндөр хэвээр байх хэдий ч эдийн засгийн идэвхжил үргэлжлэн сулрахаар байгаагаас урсгал тэнцлийн алдагдал мөн үргэлжлэн буурах хандлагатай байна. Гэвч урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр, гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүй байгаа нөхцөлд эдийн засагт ирэх онд гадаад санхүүгийн үүсвэр дутагдсан хэвээр байхаар байгаа нь цаашид гадаад валютын улсын нөөцөд үргэлжлэн дарамт үзүүлэхээр байна. Инфляци мөн ирэх онд 2 оронтой тоонд хадгалагдаж төвбанкны 7 хувийн зорилтот түвшнээс давахаар байгаа бөгөөд бусад бүс нутгийн орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байхаар байна. Өндөр инфляци болон гадаад тэнцвэргүй байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт 2015 онд үргэлжлэн саарах эрсдэлтэй байна. ГШХО төдийлөн сэргээгүй, төгрөгийн ханшийн сулралтын сөрөг нөлөө болон эдийн засгийн хумих бодлогуудын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт түүн дотроо уул, уурхайн бус салбарын өсөлт нилээд саарахаар байна. Оюу толгойн 2 дахь хөрөнгө оруулалтын хэлэлцээр эцэслэн шийдэгдээгүй нөхцөлд бизнесийн орчин сул, тодорхой бус байдал өндөр байгаа нь тогтмол (fixed) хөрөнгө оруулалт цаашид сул байх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ онд уул, уурхайн салбарын өсөлт өндөр байхаар хүлээгдэж байгаа ч ирэх онд Оюу толгойн үйлдвэрлэл 2 жилдээ орж байгаагаас өсөлтийн хувь бага зэрэг саарах боломжтой. Оюу толгойн үйлдвэрлэлийн хувьд 2014 он бол бүрэн хүчин чадлын үйлдвэрлэлийн эхний жил байсантай холбоотойгоор оны эхний 9 сард уул, уурхайн бүтээгдэхүүн 26 хувиар өсөөд байна. Дээр дурьдсанчлан ОТ-н үйлдвэрлэл цаашид нэмэгдэхээр байгаа ч өсөлтийн түвшин саарах боломжтой бөгөөд энэ нь өмнөх жилийн өндөр өсөлттэй (base effect) холбоотой. Мөн түүнчлэн олон уул, уурхайн компаниуд ялангуяа нүүрсний компаниуд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан хүндрэл бэрхшээлтэй тулгарах эрсдэлтэй байна. Гадаад болон санхүүгийн зах зээлийн эмзэг байдал нэмэгдэх эрсдэлтэй байна. Томоохон дүнтэй гадаад зээл, өрийн эргэн төлөлт 2017-18 онуудад хийгдэхээр хүлээгдэж байгаа нь гадаад секторын эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Хөгжлийн банкны 580 сая ам.доллар 2017 оны 3 дугаар сард, Чингис бондын 500 сая доллар 2018 оны эхний сард төлөгдөхөөр тус тус хүлээгдэж байна. Төвбанкнаас Хятадын төвбанктай хийсэн төгрөг -юаны своп хэлцэл 2017 онд эргэн төлөгдөх эсвэл сунгагдахаар хүлээгдэж байна. Улсын гадаад валютын нөөц буурч байгаа, урсгал тэнцлийн алдагдал өндөр (ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэхүйц) хэвээр байх төлөвтэй нөхцөлд их хэмжээний гадаад өр, зээлийн эргэн төлөлт гадаад эх үүсвэрт сөргөөр 38 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм нөлөөлөн, эдийн засагт хүндрэл учруулах эрсдэлтэй байна. Хэрэв өрийн төлбөр дахин санхүүжилтгүйгээр шууд буцаан төлөгдөх тохиолдолд төсөвт томоохон дарамт учруулахаар байна. Чингис бондын зарцуулалтын 50-иас илүү хувь нь төсвөөс эргэн төлөгдөх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн нь төсөвт дарамт учруулах боломжтой. Зээлийн өндөр өсөлтийн дараа банкны салбарын активын чанар муудаж байгаа нь өндөржүүлсэн хяналт, шалгалт, оновчтой бодлогын хувилбарыг шаардаж байна. Зээл 2013 онд ДНБ-ий 20 гаруй хувьд хүрч тэлсэн, банкны хяналт шалгалт, зохистой харьцааны зарим үзүүлэлтүүдийг сулруулсан нь банкны системийн эмзэг байдлыг өсгөн, эдийн засгийн уналттай орчинд энэ нь банкуудын активын чанарыг муутгах байдлаар илэрч байна. Сүүлийн 12 сард хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ жилийн 166 хувь болон 48 хувиар тус тус огцом өсөөд байна. Зээлийн хэмжээ чанаргүй зээлийн хэмжээнээс илүү хурдтай өсч байгаагаас чанаргүй зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь бага түвшинд харагдаж байгаа хэдий ч өнгөрсөн хямралын үеийн туршлагаас харахад хугацаа хэтэрсэн зээл хурдтай нэмэгдэх нь богино хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдлийг дагуулдаг. Ийнхүү банкуудын активын чанар муудах нь банкны салбарын гадаад, дотоод шоконд өртөмтгий байдлыг нэмэгдүүлж, банкны салбарт итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг. Мөн түүнчлэн зээл, хадгаламжийн харьцаа 130 хувь давсан өнөөгийн нөхцөлд энэ нь банкуудын хөрвөх чадвар болон ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой. 39 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Гадаад эдийн засгийн орчин нь цаашид мөн хүндрэл учруулахаар байна. Монголын эдийн засгийн идэвхжил түүхий эдийн дэлхийн зах зээлээс хамаарах хамаарал өсч буй байгаа өнөөнгийн нөхцөлд түүхий эдийн дэлхийн зах зээлийн идэвхжил ирэх жилүүдэд сул хэвээр байхаар байна. Нийлүүлэлтийн хүчин зүйлс болон харьцангуй сул дэлхийн эдийн засгийн төлөв байдал нь түүхий эдийн дэлхийн зах зээлийн идэвхжилд сөргөөр нөлөөлөхөөр байна. Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь түүхий эдийн зах зээлийн эрэлтэд мөн сөргөөр нөлөөлөхөөр байна. Ирэх 2015 онд Хятад улс үнс болон хүхэрийн хэмжээг бууруулах зорилгоор нүүрсний импортын хэмжээгээ бууруулахаа саяхан зарласан нь цаашид Монголын нүүрсний экспортод мөн сөргөөр нөлөөлөх боломжтой. Дэлхийн банкнаас хийсэн түүхий эдийн дэлхийн зах зээлийн төсөөллөөс харахад зэс блон нүүрсний үнэ 2015 онд 5 болон 16 хувь (Австралийн нүүрс)-тус тус буурахаар байна. Харьцангуй сул түүхий эдийн зах зээлийн төлөвөөс ажиглахад Монголын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт 2015 онд мөн хүндрэл, бэрхшээлтэй тулгарах эрсдэл өндөр байгаа юм. Хятадын эдийн засагт учирч болзошгүй зарим тохиргоо нь Монголын эдийн засгийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Эдийн засгийн бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдээс шалтгаалан Хятадын эдийн засаг цаашид үргэлжлэн саарахаар байна. Өнгөрсөн 10 дугаар сард зарлагдсан Дэлхийн банкны “Зүүн өмнөд ази, номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм”-д Хятадын эдийн засгийг энэ онд 7.6 хувиас 7.4 хувь болж, 2015 онд 7.5 хувиас 7.2 хувь болж саарахаар төсөөлсөн. Тус улсын эдийн засгийн өсөлт ирэх онд бага зэрэг саарах хэдий ч өндөр хэвээр байна. Бүтцийн өөрчлөлтүүд аажмаар шат дараатай хийгдэхээр байгаа ч эдийн засагт хуримтлагдасан тэнцвэргүй байдал нь эдийн засагт гэнэтийн тохиргоо хийгдэхэд хүргэх эрсдэлтэй юм. Гол эрсдлүүдийн нэг нь орон нутгийн засаг, захиргааны өрийн асуудал бөгөөд энэ нь хөрөнгө оруулалт эрс буурах эрсдлийг дагуулдаг. Ийнхүү Хятадын эдийн засгийн идэвхжил цаашид үргэлжлэн саарахаар байгаа орчинд Монголын экспорт, гадаад эх үүсвэрт сөргөөр нөлөөлөх замаар эдийн засгийн өсөлтийн чухал мөчийг хойшлуулах эрсдэл дагуулахыг анхаарах шаардлагатай. Зураг 55. Ирэх онуудад түүхий эдийн зах зээлийн идэвхжил сул Зураг 56. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд байхаар байна. саарч байна. Зэс, нүүрсний үнэ (ам.доллар, метр тонн) Хятадын эдийн засгийн бодит өсөлт: 1990-2013 10,000 200 16 9,000 Copper ($/mt): LHS 180 14 8,000 Coal (Australian, $/mt): RHS 160 12 7,000 140 10 6,000 120 5,000 100 8 4,000 80 6 3,000 60 4 2,000 40 2 1,000 20 0 0 0 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014f 2015f 2016f 1990 1992 1994 1996 1998 2000 2002 2004 2006 2008 2010 2012 2014 2016 Эх сурвалж:Дэлхийн банкны түүхий эдийн зах зээлийн төсөөлөл (Nov, 2014) Эх сурвалж: Дэлхийн банкны “Зүүн өмнөд ази, номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм (Nov, 2014) 40 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Эдийн засгийн бодлогууд нь эдийн засгийн өсөлтийг хадгалах гэхээсээ илүүтэй эдийн засгийн тогтвортой байдалд анхаарах шаардлагатай байна. Эдийн засагт тулгараад буй гол хүндрэл, бэрхшээлүүд:  Эдийн засгийн өсөлт саарч байна. Төлбөрийн тэнцлийн өндөр дарамтын эсрэг төгрөгийн ханш сулрах, импорт буурах замаар нийт эрэлтэд шаардлагатай тохиргоо хийгдсэнээр эдийн засгийн идэвхжил саарч байна. Үүний үр дүнд урсгал тэнцлийн алдагдал буурч байна.  Гэвч төлбөрийн тэнцлийн дарамт өндөр хэвээр байна. Урсгал тэнцлийн алдагдал буурч байгаа ч ГШХО төдийлөн сэргэхгүй байгаагаас эдийн засагт гадаад санхүүгийн эх үүсвэр шаардлагатай хэвээр байгаа. Гадаад валютын улсын нөөц 3 сарын импортын төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй түвшинд байна.  Гадаад секторын эмзэг байдал нэмэгдсээр байна. Томоохон дүнтэй гадаад өр, зээл 2017-18 онуудад төлөгдөхөөр хүлээгдэж байгаагаас эдийн засгийн гадаад секторын эмзэг байдал нэмэгдэж байна.  Банкуудын эмзэг байдал нэмэгдэж байна. Эдийн засгийн тэлсэн бодлого хэрэгжсэн, банкны зарим зохистой харьцааны үзүүлэлтүүд суларсан зэргээс муу зээлийн хэмжээ өсч байгаа нь банкны салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөж байна.  Гадаад эдийн засгийн орчин нь цаашид мөн хүндрэл учруулахаар байна. Түүхий эдийн дэлхийн зах зээлийн төлөв болон Хятадын эдийн засгийн ирээдүйн хандлага нь цаашид дотоодын эдийн засагт дарамт үзүүлэхээр байна.  Бодлогын орон зай хангалтгүй байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 7 хувиас даваад байна. Инфляци 2 оронтой тоонд хэвээр байна. Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор төсөв, мөнгөний тэлсэн бодлого хэрэгжсэний үр дүнд Засгийн газрын өр болон дотоодын хувийн салбарын зээлийн хэмжээ сүүлийн 2 жилд бараг 2 дахин нэмэгдээд байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд эдийн засгийн өсөлтийг хадгалах гэсэн бодлого нь төдийлөн үр дүнтэй байж чадахгүй бөгөөд эдийн засгийн хүндрэлийг суурь өвчнийг улам даамжруулах сөрөг талтай. Төсвийн болон төсвөөс гадуурх зардалыг үргэлжлүүлэн нэмэх, мөнгөний нийлүүлэлтийг өсгөх нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг улам даамжруулж, инфляцийг өсгөх болон гадаад секторын эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Өнгөрсөн 3 жилд хэрэгжсэн макро эдийн засгийн тэлсэн бодлогууд нь эдийн засгийн хэт халалтыг үүсгэсэн. Одоогийн эдийн засгийн өрнөл нь хэт халсан эдийн засгийн сөрөг үр дагаварын илэрхийлэл юм. Бодлого боловсруулагчид юуны түрүүнд өсөн нэмэгдэж буй гадаад секторын эрсдлийг бууруулахад анхаарах шаадлагатай байна. 41 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Цаашдын эдийн засгийн бодлого гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, макро эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэх замаар гадаад тэнцвэртэй байдлыг хангахад чиглэх нь зүйтэй. Он гарсаар эдийн засгийн идэвхжил хурдтай саарч байгаа нь урсгал тэнцлийн алдагдал буурахад нөлөөлж, төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлж байна. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэн буурахаар байгаа, урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамт даамжирч улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл дагуулж байна. Төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт сэргэн гадаад валютын эх үүсвэрийн дутагдлыг нөхөх түвшинд хүрснээр гадаад секторын эмзэг байдал буурах боломжтой. Түүнчлэн макро эдийн засгийн хатуу бодлого нь эдийн засагт ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг удирдах орон зайг бий болгох давуу талтай юм. Шинэ Засгийн газрын эдийн засагт тулгараад буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх гэсэн оролдлогыг Дэлхийн банк бүрэн дэмжиж байна. Шинээр байгуулагдсан Засгийн газар нь эдийн засагт үүсээд буй хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэх гэсэн нэгдмэл сонирхол, бодлого хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа шинэ ерөнхий сайд илтгэлдээ “Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлүүдийн суурь шалтгааныг оношлох, түүнийг засах нь шинэ Засгийн газрын гол зорилго байх болно” гэдгээ илэрхийлсэн. Шинэ Засгийн газрын эдийн засгийн бодлогууд нь дараах эдийн засгийн бүтцийн гол асуудлуудыг шийдэхэд чиглэгдэхээр хүлээгдэж байна:  Эдийн засгийн болзошгүй эрсдэлд бэлэн байх эдийн засгийн болон төсвийн бодлогын чадавхийг сайжруулах, улам боловсронгуй болгох;  Өрийн үйлчилгээний талаар цогц төлөвлөгөө боловсруулснаар өрийн удирдлагын бодлогыг сайжруулах, улам боловсронгуй болгох;  Эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлсийг тооцсоны үндсэн дээр төсвийн болон өрийн удирдлагын зохистой бодлого арга барилыг хэрэгжүүлэх, хэвшүүлэх;  Уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй шийдвэрлэх, уг салбарыг төрийн оновчтой бодлогоор хөгжүүлэх;  2015 оны төсвийн орлогыг бодитой төлөвлөх замаар төсвийн тэлэх бодлогоос зайлсхийх;  Засгийн газрын бондын эргэн төлөлт, нийгмийн даатгалын болон тэтгэврийн сангийн буцаан төлөлтийг хэрхэн барагдуулах талаар одооноос бэлтгэлтэй байх. Эдийн засгийн бодлогын хувьд Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэхийн тулд Шийдлийн Засгийн газар эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд Дэлхийн банкны зүгээс дараах гол асуудлууд дээр бодлого боловсруулагчид анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүнд: 1. Макро эдийн засгийн бодлогоо хатууруулах. Төсөв, мөнгөний хумих бодлогоор төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөллөж, инфляцийг бууруулах нь зүйтэй. Макро эдийн засгийн хатуу бодлого нь төлбөрийн тэнцэл хүндрэл арилтал, инфляци нэг оронтой тоонд орж, төвбанкны 42 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм зорилттой нийцтэй түвшинд иртэл, төсвийнг үзүүлэлтүүд ТТБ -ны хуулийн зорилттой нийцтэй болох хүртэл хэрэгжих шаардлагатай.  Төсвийн гадуур хийгдэж байгаа буюу Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын зарцуулалтуудыг төсөвт нэгтгэх шаардлагатай. Хөгжлийн банкны зарцуулалт нь 2012 оноос хойш их хэмжээний төсвийн зардалын гол суваг болсоор байгаа бөгөөд угхөрөнгө оруулалтын зарцуулалтууд төсөвт нэгтгэгдэж, төсвийн тогтвортой байдлын хуулиар зохицуулагдах шаардлагатай байна.  Төсвийн алдагдлыг бодитой бууруулахын тулд төсвийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах. Дунд хугацааны төсвийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах замаар ойрын 2-3 жилд төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувьд хүргэх нь зүйтэй. Үүний тулд дунд хугацааны төсвийн нэгдсэн төлөвлөгөөг түр хугацаанд Төсвийн Тогтвортой Байдлын хуулийн хязгаарлалтад хамааруулахгүй (магадгүй 2-3 жил) байлгаж болох юм.  Мөнгөний хумих бодлого цаашид үргэлжлэн хэрэгжих. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг ойрын хугацаанд зогсоох тал дээр анхаарах. Бодлогын зээлүүд төлөгдөх хугацааны хувиараараа бүрэн төлөгдөж дуусгах тал дээр анхаарах буюу цаашид эдийн засагт шууд байдлаар мөнгө нийлүүлэхээс аль болох татгалзах нь зүйтэй. Орон сууцны ипотекийн зээлийн үр дүнг шинжилж, түүнийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, үр дүнг сайжруулах. Уг хөтөлбөр цаашид үргэлжлэх тул уг зээлийн нөхцлийг сайжруулах, хяналт шалгалтыг чангатгах нь ирээдүйд эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах боломжтой.  Төсвийн шинжтэй бодлогын арга хэмжээнээс аль болох татгалзах . Сүүлийн 2 жил гаруй хугацаанд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр” -үүд нь Засгийн газраас авч хэрэгжүүлэх ёстой төсвийн арга хэмжээнүүд юм. Төвбанкнаас Засгийн газраас хийх ёстой төсвийн шинжтэй дээрх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь Төсвийн Тогтвортой Байдлын хууль болон макро эдийн засгийн бодлогын нөлөөг сулруулах байдал ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ дээрх Төвбанкнаас хэрэгжүүлж буй бодлого инфляцийг хөөрөгдөж, иргэдийн бодит худалдан авах чадварыг доройтуулж байна.  Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зах зээлийн суурь үзүүлэлтүүдээс хамаарч уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлах. Уян хатан ханшийн дэглэм нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөллөх гол арга хэрэгсэл бөгөөд Төвбанкнаас хэрэгжүүлж буй гадаад валютын интервенцийн бодлого нь улсын гадаад валютын нөөцөд цаашид улам дарамт учруулах эрсдэлтэй байна. 2. Банкуудын хяналт, шалгалтыг сайжруулж, системийн тогтвортой байдлыг хангах . Өнгөрсөн 2013-14 онд банкны системийн нийт актив огцом тэлсэн нь уг салбарт эрсдэл хуримтлагдах нөхцөл бүрдэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байх талтай. Хяналт, шалгалтыг сайжруулах, активын чанарт байнга хяналт тавих нь ялангуяа зээлийн чанар муудаж буй өнөөгийн нөхцөлд чухал байна. Мөн нэг зээлдэгчид болон холбогдох этгээдэд олгосон зээл дээр онцгой анхаарах шаардлагатайг өнгөрсөн оны сүүлээр дампуурсан Хадгаламж банкны жишээ сануулсаар байгаа.  Банкууд эрсдлийн сангийн түвшингээ өсгөх талд анхаарч ажиллах зүйтэй байна Ирээдүйд чиглэсэн банкны зээлийн эрсдлийн сангийн бодлого хангалтгүй байгаа орчинд банкууд эрсдлийн сангийн түвшингээ өсгөх тал дээр анхаарч нь банкын салбарын 43 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм тогтвортой байдлыг хадгалахад чухал байна. Төвбанкнаас банкуудын эрсдлийн сангийн хэмжээг нэмэгдүүлсэн арга хэмжээ (хэвийн зээлд 1 хувь) нь зөвхөн шинээр олгох зээлд чиглэсэн гэхээсээ илүүтэй өмнө олгогдсон зээлүүдийн хувьд мөн давхар тооцогдох нь зүйтэй.  Бодлогын зээлүүдэд зөвшөөрөгдсөн заримт зохистой харьцааны хөнгөлөлтийг цуцлах. Төвбанк банкуудын өөрийн хөрөнгий хүрэлцээг тооцохдоо “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд олгогдсон зээлүүдэд эрсдлийн хувь тооцохгүй байхыг зөвшөөрсөн . Мөн түүнчлэн дээрх зээлүүд нь банкны холбогдох этгээдэд зээл олгох дээд хязгаарт мөн хамаарахгүй байгаа юм. Дээрх хөнгөлөлтүүд нь банкуудыг эрсдэл хуритлуулах сонирхлыг өдөөх сөрөг талтай бөгөөд үүнийг богино хугацаанд цуцлаж, банкны салбарын эрсдлийг бодитой үнэлэх тал дээр анхаарах. 3. Гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох богино хугацаанд дорвитой сэргээх нь гадаад секторын эмзэг байдлыг бууруулахад нэн чухал болоод байна. Гадаад өрийн санхүүжилтийг өсгөх замаар шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэрийг нөхөх нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг богино хугацаанд зөөллөх давуу талтай ч энэ нь зөвхөн богино хугацааны шийдэл бөгөөд өрийн эргэн төлөлт нь ирээдүй хойч үедээ төсвийн болон гадаад өрийн өндөр дарамтыг авчрах эрсдэлтэй юм. Тиймээс шууд хөрөнгө оруулалтыг ихээхэн сэргээх нь төлбөрийн тэнцлийн хүндрэлийг шийдвэрлээд зогсохгүй саарч байгаа дотоодын хөрөнгө оруулалтыг сэргээх давуу талтай билээ. Эдийн засгийн хувьд өндөр үр нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд (жишээ нь Оюу толгойн 2 дахь шатны хөрөнгө оруулалт нь 4 тэбум ам.долларыг Монгол авчрах юм)-ийг цаг алдалгүй шийдвэрлэж, үйл ажиллагааг нь идэвхижүүлэх нь ирээдүйд эдийн засаг тогтворжих, улмаар тогтвортой өсөхөд өндөр ач холбогдолтой юм. Үүний үр дүнд бусад хөрөнгө оруулагчдаас Монголд хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, 2017 -18 онуудад гадаад өр, зээлийг төлөх дарамтыг зөөллөх давуу талтай байх болно. 44 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм 2011 2012 2013 2014f 2015f 2016f 2017f Бодит сектор Бодит ДНБ (жилийн өсөлт) 1/ 17.5 12.4 11.7 6.3 6.0 6.1 6.3 Уул, уурхайн ДНБ (жилийн өсөлт) 7.7 8.3 19.4 17.1 11.3 4.8 2.9 ХҮИ (жилийн өсөлт) 9.4 14.2 12.3 11.5 10.3 8.7 9.5 Төсөв Орлого (ДНБ-д эзлэх хувь) 33.9 29.8 31.3 27.3 25.9 25.3 24.7 Зардал (ДНБ-д эзлэх хувь) 2/ 37.9 39.8 40.2 34.5 31.4 28.9 27.5 Тэнцэл (ДНБ-д эзлэх хувь) 2/ -4.0 -10.0 -8.9 -7.2 -5.5 -3.6 -2.7 ЗГ-ын нэрлэсэн өр (ДНБ-д эзлэх хувь) 32.7 51.3 58.1 63.7 Төлбөрийн тэнцэл Худалдааны тэнцэл (Сая ам.доллар) -993 -1,553 -1,310 871 1,271 1,183 634 Экспорт (Сая ам.доллар) 4,818 4,385 4,273 5,561 6,196 6,491 6,690 (жилийн өсөлт) 66.2 -9.0 -2.6 30.2 11.4 4.8 3.1 Импорт (Сая ам.доллар) 5,810 5,938 5,583 4,690 4,924 5,308 6,057 (жилийн өсөлт) 82.9 2.2 -6.0 -16.0 5.0 7.8 14.1 Урсгал тэнцэл (Сая ам.доллар) -2,759 -3,362 -3,156 -1,386 -1,189 -1,497 -2,239 (ДНБ-д эзлэх хувь) -26.5 -27.4 -25.1 -11.3 -9.0 -10.1 -13.5 ГШХО (Сая ам.доллар) 4,620 4,408 2,098 882 Валютын улсын нөөц (Сая ам.доллар) 2,630 4,126 2,242 1,250 (импортын сараар) 3.9 6.4 3.5 2.1 Санхүүгийн зах Хувийн салбарын зээл (жилийн өсөлт) 72.3 24.1 54.3 22.8 Богино хугацаат хүү (% p.a.) 3/ 12.3 13.3 10.5 12.0 Төгрөгийн ханш (MNT/USD, хугацааны 1,395 1,392 1,674 эцэст) Бодит үйлчилж буй ханш (2000=100) 133.3 140.0 136.5 (жилийн өсөлт) 8.4 5.1 -2.5 Хөрөнгийн захын индекс 4/ 17,714 16,736 21,687 Memo: Нэрлэсэн ДНБ (тэрбум 10.4 12.3 12.5 12.3 13.2 14.8 16.6 ам.доллар) 5/ Эх сурвалж:ҮСХ, Сангийн яам, Монголбанк, Дэлхийн банкны тооцоо e =Үнэлгээ. f = таамаглал. 1/ 2010 оны суурьтай ДНБ. 2/ЗГ-ын зардал болон төсвийн тэнцэл Хөгжлийн банкны зарцуулалтыг оруулсан. 3/ Бодлогын хүү 4/ Топ-20 индекс 5/ Нэрлэсэн ДНБ-ий үнэлгээ нь өнгөрсөн 8 дугаар сард зарлагдсан ДНБ-ий мэдээлэл дээр суурилсан. 45 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Өнгөрсөн 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсын их хурлаар батлагдсан 2015 оны төсвийн хураангуйг доор үзүүлсэн болно. 1. 2015 оны төсөвт авч үзсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн гол таамаглалууд Ирэх онд ДНБ-ийг оны үнээр 23.9 их наяд төгрөг бөгөөд бодитоор 7.1 хувиар өснө гэж таамаглажээ. Дээрх төсөөлөл нь ЗГ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй үргэлжилнэ гэсэн хүлээлт дээр үндэслэжээ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээр шийдвэрлэгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын орох урсгал сайжрана гэж мөн таамагласан байна. Хүснэгт 2. 2015 оны төсөвт авч үзсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн гол таамаглалууд 2012 2013 2014 2015 Макро үзүүлэлтүүд Гүйц Гүйц Тодотгол Төлөвлөсөн Нэрлэсэн ДНБ /Тэрбум төгрөг/ 16,688.40 19,118.00 21,661.20 23,988.50 ДНБ-ий бодит өсөлт, % 12.3 11.6 6.9 7.1 Импорт /тэрбум $/ 6.7 6.3 6.0 6.8 Экспорт / тэрбум $/ 4.4 4.3 5.4 5.8 үүнээс: Зэс /сая тонн/ 21 18.4 17.4 19.8 Зэсийн баяжмал /мянган 574.6 649.8 тонн/ 1,238.3 1,409.2 ХҮИ, % 14 12.5 11.5 7.0 Эх сурвалж: Сангийн яам 2. 2015 оны төсвийн хураангуй Дээр харуулсан макро үзүүлэлтүүдийн төсөөлөл дээр үндэслэн 2015 оны төсвийн орлого, зарлагын төсөөллийг хүснэгт 3-т үзүүлэв.  Төсвийн нийт орлого энэ оны тодотгосон төсвөөс 3.8 хувиар өсч 7194.4 тэрбум төгрөгт хүрэхээр төсөөлөв. Энэ нь ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэхээр байгаа юм. Уул, уурхайн орлого (CIT, royalties and dividends) нийт орлогын 15.7 хувь буюу 1.1 их наяд төгрөг байхаар байна.  Нийт зардал, цэвэр зээлийн дүн 2014 оны тодотгосон төсвөөс 3.9 хувиар өсч 7599.2 тэрбум төгрөг байх бөгөөд энэ нь ДНБ-ий 31.7 хувьтай тэнцэхээр байна. Урсгал зардал 12.9 хувиар өссөний дотор цалингийн зардал 22 хувиар өсөхөөр байна.  Төсвийн бүтцийн тэнцэл ДНБ-ий 1.8 хувь болж ТТБ-ын хуулийн ДНБ-ий 2 хувийн шаардлагатай нийцтэй байгаа юм. Гэвч орлого тасалдах эрсдэлтэй, зардал өсөхөөр төсөвлөгдсөн нь бодит гүйцэтгэлээр дээрх бүтцийн тэнцэл 1.8 хувьтай байх эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Тогтворжуулалтын санд 34.4 тэрбум төгрөг (ДНБ-ий 0.1 хувь) төвлөрүүлэхээр тооцжээ. 46 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Хүснэгт 3. 2015 төсвийн хураангуй 2014 тодотгол 2015 төлөвлөсөн 2014/2015, Тэрбум ДНБ-ий Тэрбум ДНБ-ий өөрчлөлт, төгрөг хувь төгрөг хувь хувиар A. Нийт орлого болон тусламж 6,933.6 32.0 7,194.4 30.0 3.8 B. Бүтцийн орлоно болон тусламж 6,903.8 31.9 7,160.0 29.8 3.7 Taтварын орлого 6,227.2 28.7 5,900.5 24.6 -5.2 Татварын бус 676.2 3.1 1,195.6 5.0 76.8 C. Нийт зардал, цэвэр зээл 7,312.4 33.8 7,599.2 31.7 3.9 Урсгал зардал 5,344.8 24.7 6,033.2 25.2 12.9 Цалин, хөлс 1,608.5 7.4 1,962.9 8.2 22.0 Татаас шилжүүлэг 2,197.4 10.1 2,292.7 9.6 4.3 Хөрөнгийн зардал 1,999.0 9.2 1,565.1 6.5 -21.7 Дотоод хөрөнгө оруулалт 1,771.4 8.2 813.9 3.4 -54.1 D. Бүтцийн тэнцэл: B-C -408.5 -1.9 -439.2 -1.8 E. Нийт тэнцэл: A-C -378.8 -1.7 -404.8 -1.7 F. Тогтворжуулалтын сан: E-D 29.8 0.2 34.4 0.1 Эх сурвалж: 2014 оны төсөв, Дэлхийн банкны тооцоо 3. Төсвийн орлогын гол онцлогууд Төсвийн нийт орлого, тусламжийн дүн 7194.4 тэрбум төгрөг болж, 2014 оны орлогын гүйцэтгэлээс 47 хувиар, тодотголоос 3.8 хувиар өсөхөөр байна. 2015 онд нийт төсвийн бүтцийн орлогын 82.4 хувь нь аж, ахуй нэгжийн орлогын албан татвар, уул, уурхайн бүтээгдэхүүний татвар (royalty) болон бусад татвар, төлбөрөөс бүрдэж байгаа юм. Уул, уурхайн орлого 1.1 их наяд төгрөг болж 2014 оны батлагдсан төсөөлөл болох 1.4 их наядаас 21 хувиар буурахаар байна. Энэ нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээр болон нүүрсний салбарын хүндрэлээс голлон шалтгаалахаар байна. Гэвч 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 32 хувиар өсөхөөр байна. Уул, уурхайн бус орлого нийт орлогын 84.3 хувийг бүрдүүлэхээр байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн тэлэлттэй уялдан харьцангуй тогтвортой байгаа юм. Зураг 57. Татварын орлого Зураг 58. Уул, уурхайн орлогын төсөөлөл 2014 vs. 2015 төсөв (% Нийт татварын орлогын хувиар) Уул, уурхайн орлого: 2010-2015 (in billions of MNT) 8,000 7194 30 Total revenue 6936 2014 Mineral revenue 25 5928 2015 6,000 Non-mineral 6068 4976 6088 revenue 20 4468 4781 15 4,000 3122 4088 3373 10 2248 2,000 1095 1147 1126 5 874 888 848 0 0 CIT PIT VAT Excise Tax Customs Royalty 2010 2011 2012 2013 2014 2015 Duty Эх сурвалж: 2015 оны төсөв, Дэлхийн банкны тооцоо 47 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Оюу толгой, Эрдэнэт болон Эрдэнэс Таван Толгой зэрэг аж, ахуй нэгжүүд уул, уурхайн орлогыг гол бүрдүүлэгч байхаар байна. Оюу толгой компани ирэх онд 819.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлох бөгөөд 324.3 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр тооцсон бол Эрдэнэт үйлдвэр 590.1 мянган тонн зэс экспортлож 447.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр тус тус хүлээгдэж байна. Харин Эрдэнэс ТТ 6 сая тонн нүүрс экспортлож, 60.8 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэхээр байна. Хүснэгт 4. Уул, уурхайн орлогын задаргаа: 2015 оны төсөв Татварын төрлөөр /тэрбум төгрөг / # Бүтээгдэхүүнээр Хэмжээ Ногдо Бусад Гаалийн CIT Royalty л 1 Нийт татвар татвар ашиг Алт /тонн/ /domestic gold sell 1 31.3 21.4 87.8 - 12.5 - 121.7 without OT=10.0 tn/ 2 Нүүрс /сая тонн/ 25.8 34.0 103.5 7.0 43.0 29.7 217.2 2 3 Зэсийн баяжмал /мянган тонн/ 1409.2 56.8 385.7 70.0 105.4 2.1 620.0 4 Цайр /мянган тонн/ 90.0 14.0 8.8 - 2.3 0.1 25.3 5 Төмрийн хздэр /сая тонн/ 5.0 7.2 76.2 - 5.6 6.5 97.3 6 Жонш /мянган тонн / 356.8 0.4 16.6 - 2.1 0.5 20.1 7 Бусад 2.2 7.7 - 14.0 0.5 24.4 Нийт орлого 136.1 686.2 77.0 186.2 40.5 1126.0 Эх сурвалж: Сангийн яам Уул уурхайн орлогын төсөөлөл нь гол экспортын уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон хэмжээнээс шууд хамаардаг. ТТБ-ын хуулиар ЗГ төсвийн орлогын 3 болон түүнээс дээш хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнийг ТТБ-ын тухай хуулиар тодорхойлсон тодорхой дүрмээр тооцох 3 ёстой . Уг дүрмээр тооцсон гол экспортын бүтээгдэхүүнүүдийн бүтцийн үнийн талаарх таамаглалыг доорх хүснэгтэд харуулав. Нүүрсний бүтцийн үнийг ОУВС болон бусад санхүүгийн байгууллагуудын төсөөллөөр авсан бөгөөд энэ нь 2015 оны зах зээлийн үнээс өндөр байхаар байгаа юм. Үр дүнд нь ирэх онд тогтворжуулалтын санд нүүрснээс орлого төвлөрөхөөргүй байна. Хүснэгт 5. Уул, уурхайн гол бүтээгдэхүүнүүдийн үнэ болон хэмжээ /2015 оны төсөв/ Хэмжээ Бүтцийн үнэ Зах зээлийн үнэ Зэс 1409.2 мянган тонн USD 6354.7 /ton USD 6,970.7 /ton 4 Нүүрс 25.8 сая тонн USD 82.5 /ton - Угаасан нүүрс USD 70 /ton - Баяжуулсан нүүрс (above USD 50 /ton 5500 kkal) - Түүхий нүүрс USD 20 /ton 1 Бусад татвар гэсэн хэсэгт НӨАТ-ыг багтаасан. 2 Оюу Толгой 819.1 мянган тонн зэс үйлдвэрлэх бол Эрдэнэт 590.1 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэж таамаглажээ. 3 ТТБ-ын хуулийн дагуу гол бүтээгдэхүүнүүдийн үнэ доорх үндсэн 3 зүйл дээр үндэслэх ёстой. Үүнд: (i) сүүлийн 12 жилийн дундаж үнэ (ii) тухайн жилийг оруулан ирэх 4 жилийн үнийн төсөөллийн дундаж. 4 Үүнээс 20 сая тонн зэс нь экспортод гарахаар тооцогдсон. 48 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Эх сурвалж: Сангийн яам Хувьчлалын орлого гэсэн орлогын эх үүсвэр татварын бус орлогын ангилалын дээр байрлан ирэх жилийн төсөвт суусан бөгөөд энэ нь 2013 оноос хойш төсөвт сууж байна. 2013 оноос өмнө ЗГ-ын санхүүгийн статистикийг олон улсын аргачлал (IMF 2011)-ын дагуу хувьчлалын орлого нь төсвийн санхүүжилтийн хэсэгт орж бүртгэгддэг байсан . Хувьчлалын орлогын хэмжээ төдийлөн их биш ч гэсэн орлогын хэсэгт бүртгэгдэх нь төсвийн алдагдлыг бууруулах нөлөөтэй юм. Сүүлийн жилүүдэд томоохон хувьчлал бараг хийгдээгүй тул төсөвт төвлөрөх хувьчлалын орлого бараг байгаагүй юм. Харин ч төрийн өмчит болон төрийн оролцоотой аж, ахуй нэгж байгуулагын тоог нэмэгдүүлэх сонирхол Засгийн газарт байсан. Гэвч аудитын байгууллагын дүгнэлтээс харвал төрийн болон орон нутгийн өмчит аж, ахуй нэгжүүдийн 40 орчим хувь нь үйл ажиллагааны үр ашиггүй ажиллаж байгааг дурьдсан бөгөөд төсвөөс татаас авах, хөрөнгө оруулалт болон их засварын өндөр зардал нь шаардаж байгааг онцолсон. Тиймээс Засгийн газраас тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх болон өрсөлдөөнийг бэхжүүлэх зорилгоор 2015 хувьчлалыг эрчимжүүлж, түүнээс улсын төсөвт 163.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, МИАТ ХХК-ий 49 хувийг хувьчласанаас 115 тэрбум төгрөг, Хөтөлийн цементийн үйлдвэрийг 100 хувь хувьчласанаас 30 тэрбум төгрөг, Монголын хөрөнгийн биржийн 49 хувийг хувьчласанаас 8 тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. 4. Төсвийн зардалын гол онцлог Төсвийн нийт зардал болон цэвэр зээлийн хэмжээ 7599.2 тэрбум төгрөгт хүрч (ДНБ-ий 31.7 хувь), 2014 оны зардалын хүлээгдэж буй гүйцэтгэлээс 48 хувиар, 2014 оны тодотголоос 3.9 хувиар тус тус өсөхөөр байна. Зураг 59. 2015 оны төсвийн зардалын задаргаа Зураг 60. Хөрөнгийн зардал 2014 онтой харьцуулахад буурахаар байна. Төсвийн зардалын гол бүрэлдэхүүн хэсгүүд дэх өөрчлөлт (% нийт зардал эзлэх хувь): 2014 төсөв vs. 2015 төсөв 30 Others, 28.3 11.8% 2014 25.8 25 2015 Wage bill, 25.8% Domestic 20 investment, 10.7% 14.2 15 11.8 10.7 9.2 23.5 10 21.7 Goods & Transfers, 23.5 services, 14.8 28.3% Interest 14.2% payment, 5 10.2 9.2% 6.3 0 Wage bill Goods & Interest Transfers Domestic Others services payment investment Эх сурвалж: Сангийн яам, 2015 оны төсөв Урсгал зардал ирэх онд 2014 оны тодотголоос 12.9 хувиар өсөхөөр байгаа нь голчлон цалин, тэтгэврийн зардал (цалин, тэтгэвэрийн зардал 22 хувиар буюу 500 орчим тэрбум төгрөг)-ын өсөлтөөс шалтгаалж байна. Энэхүү цалин, тэтгэврийн өсөлт нь инфляци, хөдөлмөрийн бүтээмж болон салбарын онцлогоос хамаарах юм. Үүний үр дүнд цалин, тэтгэврийн зардал нь 2015 оны төсвийн 2 дахь томоохон дүнтэй зардалын хэсэг болж байгаа юм. Нийгмийн салбарт шинээр 49 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм баригдах болон хуучин барилгын (цэцэрлэг, сургууль болон эмнэлэг, дотуур байр ) засвар үйлчилгээнд 30 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Хөрөнгийн зардал ирэх онд 2014 оны тодотголтой харьцуулахад 21.7 хувиар өсөхөөр батлагджээ. Ирэх 2017 онд томоохон дүнтэй гадаад өр, зээлийн төлбөр хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ЗГ -ын зүгээс ирэх онд шинээр хөрөнгө оруулалт хийх гэхээсээ илүүтэй дутуу хөрөнгө оруулалтаа гүйцээх тал дээр бодлогоо чиглүүлэхээ мэдэгдээд байна. Үр дүнд нь дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 онд 2014 оны тодотголоос 54 хувиар буурахаар төлөвлөгдөөд байна. Дотоодын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь 2014 онд 8.2 хувьтай байсан бол 2015 онд 3.4 хувь болж буурахаар байна. Гэвч дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 онд төсвийн нийт зардалын 10.7 хувийг эзлэхээр байна. Өрийн үйлчилгээний зардал сүүлийн 2 жилд хурдтай өсч байна. Жишээ нь 2011 онд 37 тэрбум төгрөгийг хүүний төлбөрт төлж байсан бол 2012 онд 126 тэрбум төгрөг, 2013 онд 270 тэрбум төгрөг, 2015 онд 697 тэрбум төгрөг болж жилээс жилд өссөөр байна. Хүүний төлбөрийн ДНБ-д эзлэх хувь 2011 онд 0.3 хувь байсан бол 2015 онд ДНБ-ий 2.9 хувь болохоор байна. Энэ нь төсвийн нийт зардалын 9.2 хувийг эзэлж байгаа юм. Ирэх 2015 онд Засгийн газраас 1.8 их наяд төгрөгийн ЗГҮЦ гаргахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн 2012 онд Засгийн газар дэд бүтцийн томоохон төслүүд, барилга, байгууламжийг дэмжих зорилгоор гадаад зах дээр 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан билээ. Түүний хүүний төлбөр болох 113.6 тэрбум төгрөгийг 2015 онд төлөхөөр төлөвлөсөн байна. Мөн түүнчлэн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд болон өөрийн хөрөнгөөр нийтдээ 909 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийгмийн шинж чанартай төслүүдийг санхүүжүүлээд байгаа ба энэ нь төсвийн алдагдал дээр нэмж тусгагдах шаардлагатай. Үүний зэрэгцээ Засгийн газар гадаад захаас татсан дараах зээл болон бондуудад баталгаа гаргаад байна. Дараах 2 хүснэгтэд ЗГ-ын Хөгжлийн банк, Төрийн өмчит ААН-үүдэд гаргасан баталгаа болон сангийн яамны ЗГ-ын өрийн төсөөллийг харуулав. Хүснэгт 6. ЗГ-аас гаргасан баталгаа Хэмжээ № Баталгаа гаргуулагч жил Хэмжээ /2014 оны 10 дугаар сарын 30-наар/ 1 Хөгжлийн банк /Евро бонд/ 2012 US$580.0 million US$580.0 million 2 МИАТ /EXZIM Bank’s loan/ 2013 US$121.4 million US$121.4 million 3 Хөгжлийн банк /Самурай бонд/ 2014 30.0 billion yen 30.0 billion yen 4 Хөгжлийн банк /Credit Suisse’s зээл/ 2014 US$300.0 million US$180.0 million Хөгжлийн банк /Хятадын хөгжлийн 5 2014 US$162.0 million US$112.0 million банкнаас / Эх сурвалж: Сангийн яам, 2015 оны төсөв 50 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Хүснэгт 7. Засгийн Газрын өр, /тэрбум төгрөгөөр/ 2014-09-30 Үзүүлэлтүүд 2015 2016 2017 Гүйцэтгэл 1 ЗГ-ын гадаад өрийн тэнцэл 3,911.5 4,089.2 4,299.1 4,169.3 1.1 Гадаад өрийн хэмжээ 120.2 324.4 349.7 23.1 1.2 Гадаад өрийн үйлчилгээ 182.7 192.6 178.7 193.1 1.2.1 Үндсэн төлбөр 153.7 146.7 139.7 152.8 1.2.2 Хүү 28.9 45.9 39.0 40.2 2 ЗГ-бондын дотоод өрийн тэнцэл 2,110.8 1,307.7 424.5 258.0 2.1 Шинээр гаргах 1,334.1 - - - 2.2 Өрийн үйлчилгээ 1,152.8 1,490.8 1,012.0 211.4 2.2.1 Үндсэн төлбөр 1,043.7 1,224.2 883.3 166.5 2.2.2 Хүү 109.1 266.6 128.8 44.9 3 ЗГ-бондын гадаад өрийн тэнцэл 2,760.8 2,625.0 2,550.0 2,490.0 3.1 Шинээр гаргах 0.0 0.0 0.0 0.0 3.2 Өрийн үйлчилгээ 85.1 125.8 122.2 110.7 3.2.1 Үндсэн төлбөр 0.0 0.0 0.0 0.0 3.2.2 Хүү 85.1 125.8 122.2 110.7 4 ЗГ-ын баталгаа 2,305.5 2,515.8 2,439.2 1,312.5 4.1 Шинээр гаргах ЗГ-ын баталгаа 1,041.1 0.0 0.0 0.0 4.2 ЗГ-ын баталгааны өрийн үйлчилгээ 100.1 125.3 131.4 1,037.5 4.2.1 Үндсэн төлбөр 21.3 20.3 19.7 962.8 4.2.2 Хүү 78.8 105.1 111.8 74.7 Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж, ахуй 1,589.1 1,021.1 955.3 955.3 5 нэгжийн өрийн үлдэгдэл Орон нутгийн төсөв болон тэдгээрийн оролцоотой 174.9 174.9 174.9 174.9 6 аж, ахуй нэгжийн өрийн үлдэгдэл 7 Татварын өглөг 385.6 56.1 0.0 0.0 ЗГ-ын нийт өр (1+2+3+4+5+6+7) 13,238.1 11,789.9 10,843.0 9,360.1 ЗГ-ын өрийн цэвэр өнөөгийн үнэ цэнэ 10,682.9 9,534.7 8,891.7 7,743.5 Эдийн засгийн үзүүлэлтүүд ДНБ (оны үнээр) 21,661.2 23,988.5 27,495.3 31,534.4 Тооцооны ханш (USD/MNT) 1840.54 1750.0 1700.0 1660.0 Хуулийн хязгаар 40.0% 40.0% 40.0% 40.0% ЗГ-ын өр (NPV) / ДНБ 49.3% 39.7% 32.3% 24.6% Эх сурвалж: Сангийн яам, 2015 оны төсөв 51 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм I. Оршил Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол улс тэтгэвэр, нийгмийн хамгааллын шинэчлэлийн нэлээд олон арга хэмжээг авсан зарим параметр өөрчлөлтийг хуульчлан батласан. Нийгмийн даатгалын хуулийн 1999 онд батлагдсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 1960 оноос хойш төрсөн тэтгэвэрт гарагсдын тэтгэврийн хэмжээ буурахаар байгаа тул тэтгэвэр, нийгмийн хамгааллын шинэчлэлийг хийх хэрэгцээ шаардлага сүүлийн саруудад улам хүчтэй болж байна. Иймд сүүлийн хоёр жил орчим хугацаанд Монголын засгийн газрын холбогдох байгууллагаас тэтгэврийн шинэчлэлийн зарим арга хэмжээний өртөг зардал, үр дүнг тооцох үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн ба ирэх саруудад тэтгэврийн шинэчлэлийн үзэл баримтлал, хүрээг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна. Дэлхийн Банкнаас дээрх үйл ажиллагааг дэмжин өнгөрсөн зургаан жилийн туршид техник туслалцаа, бодлогын зөвлөгөө үзүүлж ирлээ. Үүний дотор Тэтгэврийн шинэчлэлийн хувилбарын тооцооны хэрэгсэл (PROST)-ийг ашиглан тэтгэврийн өнөөгийн тогтолцооны урт хугацааны санхүүгийн үр нөлөө, уг тогтолцооны параметр үзүүлэлтүүд болон тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нөхцөлийг шинэчлэх хувилбаруудын тооцоо хийхэд дэмжлэг үзүүлсэн. Уг хэрэгслийг 6 ашиглах сургалтанд Монголын холбогдох албан хаагчдыг өмнө хамруулж байсан бөгөөд, 2012 онд өөрсдийн бие даасан үнэлгээг хийлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас бусад яамд болон талуудын оролцоотой салбар дундын ажлын хэсгийн хамт тэтгэвэр, нийгмийн хамгааллын тогтолцоонд дүн шинжилгээ хийх, шинэчлэх үйл ажиллагааг эхэлсэн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамнаас энэ чиглэлд хийх эрх зүйн шинэчлэлийн баримт бичгийн төслийг боловсруулсан ба ирэх саруудад Засгийн газар болон УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Санал болгож буй шинэчлэлийн зорилго нь тэтгэвэр, нийгмийн хамгааллын тогтолцооны урт хугацааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, тэтгэврийн зохистой хэмжээг нэмэгдүүлэх, өнөөгийн тогтолцоонд хамрагдаагүй байгаа ажиллагсдыг хамруулахад оршино. Засгийн газраас тэтгэвэр, нийгмийн хамгааллын олон тооны арга хэрэгсэл түүний дотор өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдасны тэтгэвэр олгодог тэтгэврийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг хангаагүй иргэдэд олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр, зарим хувийн компаниас ажиллагсаддаа нэмэгдэл тэтгэвэр олгох зорилгоор байгуулж байгаа зарим ажил мэргэжлийн тэтгэврийн тогтолцоо, өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоонд хамрагдаагүй малчид, албан бус салбарт ажил эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон ажилгүй иргэдийг хамруулах боломжит хувилбаруудыг авч үзэж байна. Түүхийн ижил төстэй нөхцөлтэй хуучин социалист бусад улсуудын өмнө тулгарч буй тэтгэврийн шинэчлэлийн сорилтууд Монгол улсын өмнө мөн тулгараад байна. Монгол улс 1990 оны эхэн үеийг хүртэл нийт ажиллагсдыг хамруулсан, шимтгэл төлдөггүй тэтгэврийн тогтолцоотой байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 1994 оны 5 Уг сэдвийг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Марк Доффман бэлтгэсэн болно . 6 Дэлхийн Банкнаас 2012 оны 1 дүгээр сарын 20 –нд гаргасан “Монгол улс Тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбарууд” тайланг үзнэ үү. 52 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм хууль батлагдснаар нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл хугацаа, жил, шимтгэл төлсөн цалинтай уялдуулан тэтгэвэр тогтоодог “цалинд жишсэн”, шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлсэн. . 1990 оны үеийн эдийн засгийн чөлөөлөлтийн явцад тэтгэвэр, нийгмийн хамгааллын тогтолцоонд хамрагдах ажиллах хүчний хувь эрс буурсан. Харин тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн өндөр настнуудын хувьд тэтгэврийн хамралт бараг 100 хувь байсан. Хүн амын насжилт уртсах болон даатгалд хамрагдалт буурсантай холбогдон улам бүр өсөн нэмэгдэж буй даатгалын сангийн зардлын санхүүжилтийн асуудалтай тулгарсан эрх баригчид 1999 онд эрс өсч буй төсвийн ийм зардлыг бууруулахын тулд тэтгэврийн бодлогод өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэл нь хангалттай бус бөгөөд дизайны хувьд нэлээд олон сул талуудтай болох нь тодорхой болсон. 2008 оны олон улсын санхүүгийн хямралын үеэр эрх баригчид нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулснаар улсын төсвийн татаасын хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн. II. Өнөөгийн тогтолцоо Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйд нийгмийн халамжийн сангаас нийгмийн халамжийн тэтгэвэр олгодог. Халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан засгийн газраас шинэчлэн тогтоодог. Тэтгэврийн даатгалын тогтолцоо нь шимтгэлд суурилсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ бүхий нийт ажиллагсад заавал даатгуулах тогтолцоо юм. Даатгалын шимтгэлийн хэмжээ нь ажил олгогчдын хувьд 7 хувь, ажиллагсдын хувьд 7 хувь тус тус байна. 20 жилээс доошгүй шимтгэл төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд тэтгэврийн хэмжээг дараах байдлаар тооцно. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж цалин, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тэтгэврийн хэмжээг тогтоож, 20 жилээс илүү шимтгэл төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоор тооцдог. 60 нас хүрсэн эрэгтэйчүүд, 55 нас хүрсэн эмэгтэйчүүд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөл ажилласан даатгуулагч, 4 болон түүнээс олон хүүхэд өсгөсөн эх өөрийн хүсэлтээр тэтгэврээ эрт тогтоолгож болно. Жишээ нь 25 жил ажилласан 60 нас хүрсэн эрэгтэйн тэтгэвэр тооцох сарын цалин 300,000 төгрөг байсан гэж үзье. 25 жил ажилласны дараах тэтгэвэр тогтоолгох хувь 52.5 хувь болно. 45% + ([5 жил] * 1.5%)=52.5% Түүний тэтгэврийн хэмжээ нь тэтгэвэр тогтоолгох сарын цалин 300,000 төгрөгийн 52.5 хувь болох 157.500 төгрөг болно. Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний сарын доод хэмжээний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний хэмжээний 50 хувиас тус тус багагүй байна. Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байна гэж хуульд заасан боловч Засгийн газраас тэтгэврийн индексыг тогтмол бус тогтоодог. 53 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Хүснэгт 8. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ Ажил олгогчийн Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлсний сан, хөдөлмөрийн хөлс, түүнтэй Нийгмийн даатгалын төрөл түүнтэй адилтгах орлогоос адилтгах орлогоос төлөх төлөх шимтгэлийн хувь шимтгэлийн хувь хэмжээ хэмжээ /хувиар/ /хувиар/ Тэтгэврийн даатгал 7 7 Тэтгэмжийн даатгал 0.8 0.8 Эрүүл мэндийн даатгал 2 2 Ажилгүйдлийн даатгал 0.2 0.2 Шимтгэлийн дүн 10.0 10.0 Эх сурвалж: Нийгмийн даатгалын хуулийн 15.1 заалт Нийгмийн даатгалын сангаас мөн тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг 7 олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн өндөр насны тэтгэвэрийн нэг адилаар тогтоох бөгөөд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй иргэдийн тооноос хамаарч олгох хувь хэмжээг тогтооно. Үүнд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй иргэдийн тоо 3 болон түүнээс дээш бол 100 хувь, хөдөлмөрийн чадваргүй иргэдийн тоо 2 бол 75 хувь, хөдөлмөрийн чадваргүй иргэн 1 бол 50 хувь тус тус байна. Үүнээс гадна нас барагчийн тэтгэвэрт гарсан эхнэр, нөхөр өөрийн хөдөлмөрлөсөн жилээс хамаарсан тэтгэвэр эсвэл тэжээгчээ алдасны тэтгэвэр хоёрын аль өндрийг сонгож болно. Тэтгэврийн даатгалын сан нь эв санаагийн нэгдлийн зарчмаар санхүүждэг. Энэ нь өнөөгийн ажил олгогч, ажиллагсдаас төлсөн шимтгэл нь өнөөгийн тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийг олгоход зарцуулагддаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хувь хүний түвшинд авч үзвэл өнөөдрийн залуу ажилчны төлсөн шимтгэл нь тэтгэвэрээ тогтоолгосон иргэний тэтгэвэрт явдаг. (Зураг 61 үзнэ үү). 1994 оны хууль батлагдсан тэр үеэс эхлэн тэтгэврийн өнөөгийн тогтолцоонд даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ нь уг сангаас төлөх тэтгэврийн зардлыг нөхөхөд үргэлж хангалтгүй байсаар ирсэн. Тэтгэврийн даатгалын сангийн жил бүрийн алдагдлыг улсын төсвийн татаасаар нөхөж ирсэн бөгөөд 2008 онд нийт шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 19 хувиас 14 хувь болгон бууруулснаар сангийн алдагдлын хэмжээ ихээхэн нэмэгдсэн. Үүний үр дүнд улсын төсвийн татаас нь жилийн нийт тэтгэврийн зардлын 1/3 орчмыг бүрдүүлж байна. 7 “Шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослийн улмаас нас барвал” тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно гэж хуульд заасан. 54 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Figure 61. Санхүүжилтийн эв санааны нэгдлийн зарчмыг харуулбал (Өнөөдрийн ажиллагдын төлсөн шимтгэл нь тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн санжүүжүүлэхэд зарцуулагдана). 4,000,000 4,000,000 3,500,000 3,500,000 3,000,000 3,000,000 Tugrit (stock or flows) 2,500,000 Tugrit (stock or flows) 2,500,000 2,000,000 2,000,000 1,500,000 1,500,000 1,000,000 1,000,000 500,000 500,000 - 25 27 29 31 33 35 37 39 41 43 45 47 49 51 53 55 57 59 61 63 65 67 69 71 73 75 - 25 27 29 31 33 35 37 39 41 43 45 47 49 51 53 55 57 59 61 63 65 67 69 71 73 75 Age of Worker/Retiree Age of Worker/Retiree Contributions Wages Disbursements Contributions Wages Disbursements Тэтгэврийн бодлогод 1999 онд хуульчлан оруулсан өөрчлөлт нь 1960 оноос хойш төрсөн 8 даатгуулагчийн тэтгэвэр тооцох аргыг өөрчилсөн бөгөөд одоогоор энэ заалт үйлчилж эхлээгүй байна. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоо” хуульчлан батлагдсанаар 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын төлсөн шимтгэлийг бүртгэлийн данс буюу “нэрийн данс”-д тооцох болсон. Даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг сар бүр түүний нэрийн дансанд бичилт хийн бүртгэж, нэрийн дансны жилийн эцсийн үлдэгдэгд “нэрлэсэн” хүү тооцдог. 1999 оноос өмнөх хөдөлмөрийн түүх, шимтгэлийн хэмжээг үндэслэн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцдог. Тэтгэвэр тогтоолгох үеийн нэрийн дансны үлдэгдэл, даатгуулагчийн тэтгэвэр авах дундач хугацаанд суурилан тэтгэврийн хэмжээг тогтооно. Тэтгэврийн нэрийн дансны тогтолцоо хэрхэн ажиллах зарчмыг доорх жишээгээр харуулав. Ажилчин 300,000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн гэж үзье. Тэр 25 наснаасаа 59 насны хооронд 25 жил ажиллаж, түүний цалингийн 14 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлцугларчээ. Тэр 60 насандаа тэтгэврээ тогтоолгож түүнээс хойш 15 жил амьдарна гэж үзье. Цалингийн жилийн өсөлтийг 5 хувь гэж тооцвол нэрлэсэн хүүгийн хувь мөн жилийн 5 хувь байна гэж тооцьё. Зураг 63. Тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдсан шимтгэл, Зураг 63. Тэтгэврийн даатгалын сангийн санхүүжилтийн дутагдал тэтгэвэрийн хэмжээ 90,000,000 80,000,000 70,000,000 60,000,000 50,000,000 40,000,000 30,000,000 20,000,000 10,000,000 - 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 Contribution Flow Benefits Notional Account Balance Эх сурвалж: PROST хийсэн 2013 оны тооцоо. 8 1999 оны “Нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль” -ийг үзнэ үү. 55 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Тэтгэврийн нэрийн дансны тогтолцоо (1960 оноос хойш төрсөн даатгуулагчдад хамаарах) нь өнөөгийн тэтгэврийн тогтолцоо (1960 оноос өмнө төрсөн даатгуулагчдад хамаарах) -ны 9 санхүүжилттэй нэг адил эв санааны нэгдлийн зарчмаар санхүүждэг . Хуулиар тодорхойлсон нэрлэсэн хүүгийн хэмжээ хуримтлалын нөөцөөс хамаардаггүй байна. Иймээс хуримтлагдсан нөөцийн өгөөж нэрийн дансны үлдэгдэл болон тэтгэвэр тооцоход нөлөөлдөггүй байна. Дээр харуулсанчлан эв санааны нэгдлийн зарчмын дагуу өнөөдрийн болон ирээдүйн ажиллагсдын шимтгэлээс нэрийн дансны тэтгэврийг санхүүжүүлнэ. Монгол улсад ажил олгогчийн зүгээс байгуулсан хэд хэдэн ажил мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоо бий болоод байна. . Ийм төрлийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоо нь тэтгэврийн даатгалын сангаас олгодог тэтгэвэрт нэмэлт болох зорилготой бөгөөд тусдаа өөр нөхцөлөөр тэтгэвэр болон тэтгэвэр тогтоолгохоос өмнө ажлаас гарах үед олгохтэтгэмжийн хэмжээг тогтоодог. Ажил олгогч нарын хувьд ийм тогтолцооны гол зорилго нь ажиллагсдаа урт хугацаанд тогтвортой ажиллуулах хөшүүрэг болгох явдал байдаг. Одоогоор энэ төрлийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоо хуулийн зохицуулалтгүй байгаа учир санхүүжүүлэгч болон ажиллагсдын аль алины хувьд ихээхэн эрсдэлтэй. Үүнээс гадна, зохицуулалт, хяналтын эрх зүйн орчин бүрдээгүй учраас энэ төрлийн тэтгэврийн шимтгэлийг татвар ногдуулах орлогоос хасч тооцдоггүй. Хуулийн зохицуулалтгүй, эрсдэлтэй байдлын улмаас одоогоор бий болоод байгаа зарим мэргэжлийн хуримтлалын тогтолцоо нь олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд оруулах боломжтой чухал хувь нэмрээ оруулж чадахгүй байна. III. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх үндэслэлүүд Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг өдөөгч хэд хэдэн сорилтууд байна. Үүнд:  1960 оны 1 дүгээр сарын 1 болон түүнээс хойш төрсөн даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ ихээхэн хэмжээгээр буурахаар байна. 1999 оны хууль хуульчлагдсаны дагуу үйлчилж эхэлбэл олон тооны эмэгтэйчүүд 2015 оноос, эрэгтэйчүүд 2020 оноос тэтгэврийн нэрийн дансны тогтолцооны хүрээнд тэтгэврээ тогтоолгох эрх үүснэ. 1960 оноос өмнө болон хойно төрсөн даатгуулагчдын тэтгэвэр тооцох томъёоны зөрүүний улмаас тэтгэвэр тогтоолгох хувь ихээхэн буурч дээрх хоёр бүлгийн хооронд тэтгэврийн тэгш бус байдал үүсэхэд хүргэнэ. Үүнээс гадна 1999 оны хуулиар, хөдөлмөрийн чадвараа алдсаны болон тэжээгчээ алдасны тэтгэвэр тооцох томъёоны сул талууд хүндрэл учруулна.  Тогтвортой үргэлжлэх боломжгүй өндөр зардал. Тэтгэврийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийхгүй бол тэтгэврийн даатгалын санд төлдөг улсын төсвийн татаасын ДНБ-д эзэлдэг хувь 2 хувиас өсч дараагийн 70 жилийн явцад 13 хувь болж өсөх төлөвтэй байна. ( 10 Зураг 63) . Төлөвлөсний дагуу 2015 оноос тэтгэврийн нэрийн дансны тогтолцоо үйлчилж 9 1999 оны хуулийг дагасан зарим ойлгомжгүй зүйлүүд байдаг. Хуулинд эв санааны зарчмаар санхүүжинэ гэдгийг тодорхой заасан ч, тодорхой хугацааны дотор шимтгэлийн орлого тэтгэврийн зарлагаас давж, урьдчилан санхүүжилтийн эх үүсвэр үүсгэнэ гэж үзсэн байдаг. 10 1960 оноос хойш төрсөн даатгуулагчид 1999 оноос өмнөх тэтгэврийн тогтолцооны дагуу тэтгэврээ тогтоолгоно гэж үзэв. Эдгээр даатгуулагчид 1999 оны хуулийн дагуу тэтгэврийн нэрийн дансны тогтолцооны дагуу тэтгэврээ тогтоолгох нөхцөлд ч тэтгэврийн даатгалын сангийн урт хугацааны алдагдал ДНБ-ний 6 хувиас мөн давж гарах төлөвтэй байна.Зураг 63). 56 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм эхэлсэн ч урт хугацаандаа тэтгэврийн даатгалын сангийн алдагдал ДНБ -ний 6 хувиас давж гарахаар байна. Зардал ингэж өсч байгаа нь хүн амын насжилт, тэтгэвэр тогтоох нас харьцангуй бага, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд, мөн олгох тэтгэвэртэй харьцуулахад төлж буй шимтгэлийн хэмжээ ихээхэн бага байгаа зэрэг шалтгаантай байна.  Тэтгэврийн даатгалын хамралт бага. Эдийн засгийн идэвхтэй хүн амын дөнгөж тал хувь нь л тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж байна. Үүнээс гадна олон даатгуулагчдын шимтгэл төлөлтөнд завсар гарснаас 20 жил даатгуулсан байх нөхцөлийг дөнгөн ядан хангаж байна. Даатгалгүй болон алдаг оног даатгуулсан иргэдийн олонхи нь малчид, албан бус салбарын ажиллагсад буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчид байна.  Ирээдүйн тэтгэврийн хуримтлалын хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн хүрээ хязгаарагдмал байна. Хөрөнгө оруулалтын удирдлага нь ирээдүйн тэтгэврийн хариуцлагыг хангах бэлтгэлийг хийхийн тулд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна макро эдийн засгийн ихээхэн үр нөлөөтэй байдаг. Хуулиар баталгаажуулсан тэтгэврийн амлалтыг хамгаалахын тулд тэтгэврийн хуримтлалын өгөөжийг тэтгэвэр тооцох томъёоноос ангид байлгаснаар ажиллагсад болон тэтгэвэрт гарагсдыг хөрөнгө оруулалтын эрсдэлээс хамгаална. IV. Тэтгэврийн шинэчлэлийн хувилбарууд Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт нийгмийн даатгалын олон давхаргат тогтолцоонд шилжихээр төвөвлөсөн. (Зураг 64). Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас бэлтгэсэн тэтгэврийн шинэчлэлийн үзэл баримтлалын төсөлд мөн энэ чиглэлийг тусгасан байна. Олон давхаргат тогтолцоо олон төрлийн шинж чанартай арга хэрэгслүүдийг бий болгодог бөгөөд тэдгээр нь бүхэлдээ өндөр настнуудыг ядуурлаас хамгаалж, хэрэглээг жигд байлгах нөхцлийг буй болгодог. Зураг 64. Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны хэлбэр Function Objective Instrument Basic Pillar – Protection against Targeted non-contributory Tier I Elderly Poverty benefit Reformed “Social Welfare Pension” Prevention of a Mandatory Contributory + Contributory Material Drop in Pension Insurance – Separate Pillar – Tier II Consumption in Old Reformed Pension Design Age Insurance Scheme for Herders & Informal Supplementary Income Supplemental Sector Pillar – Tier III supplements Occupational & beyond pension Individual Retirement insurance Savings Arrangements Нийгмийн халамжийн тэтгэвэр. Ирэх жилүүдэд өндөр настнуудыг ядуурал, эмзэг байдлаас хамгаалах нийгмийн халамжийн тэтгэврийн чухал үүрэг өсөн нэмэгдэхийн хамт төсөвт сорилт авчирч, тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох иргэдийн тоо буурсантай уялдан ажиллах сэдэл сонихолд нөлөөлж болох юм. Үүнээс 1990-ээд оны үед тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо буурч байсан нь хэдэн жилийн дараагаас тэтгэвэр авар эрх үүссэн ахмад настны хувь мөн тийм байдлаар буурахад хүргэж магадгүй. Үүнээс 57 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм гадна ирэх 10 жилүүдэд хүн амын тоонд өндөр настай иргэдийн эзлэх хувь ихээхэн нэмэгдэх юм. Эдгээр хүчин зүйлийн улмаас өндөр настныг хамгаалахад нийгмийн халамжийн тэтгэврийн дизайн, хэрэгжилт улам илүү ач холбогдолтой болно. Эрх баригчдаас авч үзүүштэй нийгмийн халамжийн тэтгэврийн гол параметрүүд бол тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нөхцөл (нас, орлогын түвшин), тэтгэврийн түвшин (түүний нэг хүн амд ногдох орлоготой харьцах хамаарал), индексжүүлэлт (үнийн индекс гэх мэт) зэрэг болно. Өөр нэг авч үзүүштэй хувилбар бол тэтгэврийн даатгалын сангийн тэтгэврийн доод хэмжээг нийгмийн халамжийн тэтгэврээр орлуулах эсэх тухай асуудал юм. Одоогийн дизайнаараа нийгмийн халамжийн тэтгэвэр зарим сул талтай юм. Үүнд (i) тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан өөрчилдөг ч амьжиргааны доод түвшинг тодорхойлдог хэрэглээний багцыг авч үзэн өөрчлөх шаардлага байгааг нотолгоо харуулж байна; (ii) нийгмийн халамжийн тэтгэврийг индексжүүлэх нь улс төрийн шийдэл байх албагүй бөгөөд хэрэглээний үнийн индекс зэрэг бэлэн байгаа индекстэй уях замаар энэ асуудлыг шийдэж болно; (iii) тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч буй өндөр настнууд нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхгүй боловч нийгмийн халамжийн тэтгэврийн түвшинг тэтгэврийн даатгалын сангаас олгодог тэтгэвэрийн хэмжээтэй илүүтэй уялдуулах боломж байна. Жишээлбэл, тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээний заалтыг хасч тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээнээс хамааран дээр нь нийгмийн халамжийн тэтгэврийн нэмж олгож болох юм. Тэтгэврийн даатгалд хамрагдах хүчтэй хөшүүргийг бүрдүүлэхийн тулд тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээнд суурилан түүн дээр нэмж олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хэсэгчлэн бууруулах ингэхдээ тэтгэврийн даатгалын сангаас олгодог бага тэтгэвэртэй өндөр настнууд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрхийг хасахгүй байх хэрэгтэй юм. (v) Ирэх жилүүдэд хүн амд өндөр настай иргэдийн эзлэх хувь өсч, тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч өндөр настны тоо буурснаас нийгмийн халамжийн тэтгэвэрт зориулах төсвийн зарлага эрс нэмэгдэж магадгүй юм. Авч үзэж болохуйц өөр хувилбар бол нийгмийн халамжийн тэтгэврийн түвшинг тэтгэврийн даатгалын сангийн тэтгэврийн түвшингийн тодорхой хэмжээгээр аажмаар бууруулах болно. Энэ аргачлалын үр дүнд ажиллагсад тэтгэврийн даатгалын санд шимтгэл үргэлжлүүлэн төлөх сонирхлыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа тэтгэврийн түвшинг ийнхүү өөрчилснөөр нийт зарлагыг хязгаарлах боломж бүрдэнэ. Энэ аргачлал нь тэтгэврийн даатгалын сангийн тэтгэвэрт ногдох бодит татварын хэмжээг бууруулах, бага орлоготой болон богино хугацаанд хөдөлмөрлөсөн ажиллагсад тэтгэврийн даатгалын шинэчлэгдсэн санд шимтгэл төлөх хүчтэй хөшүүргийг буй болгоно. Мөн ирэх 10 жилүүдэд Монгол улсын хүн амд өндөр настай иргэдийн эзлэх хувь эрс өсөхийн хамт тэтгэврийн даатгалын сангаас бага хэмжээний тэтгэвэр авдаг эсвэл тэтгэвэр авдаггүй өндөр настны эзлэх хувь нэмэгдэх учраас нийгмийн халамжийн сан төсвийн хувьд боломжтой байх арга зам бас болно. Шимтгэлд суурилсан тэтгэврийн даатгалын сангийн шинэчлэл. Төсвийн хувьд даагдахгүй зардал, хүн амын насжилт уртасч буйн улмаас тэтгэврийн даатгалын сангийн шинэчлэлийн хувилбарын зорилго нь улсын төсвийн татаасыг бууруулах, тэтгэврийн түвшингийн бууралтыг аль болох багасгах, хоёр тогтолцоо хоорондын шилжилтийг зөөлөн хийхэд оршино. Тэтгэврийн шинэчлэлийн гол хувилбарууд бол (i) шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх; (ii) ажилласан жил бүрд тооцох тэтгэврийн хэмжээг бууруулах ингэснээр тэтгэвэр тогтоолгох хувийг багасгах; (iii) тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлэх болно (Зураг 65). Үүнээс гадна ашиглах индекс, шимтгэл төлөх хугацаа, эсвэл бусад тэтгэмж, эсвэл тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нөхцөлүүдийг өөрчлөх зэрэг хувилбарууд байгаа хэдий ч тэдгээрийн урт хугацааны нөлөө харьцангуй бага болно. Тэтгэврийн 58 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм дизайн эсвэл санхүүжилтийн сонгосон хувилбараас үл хамаарч дээрх параметрүүд хоорондын харилцан уялдаа, хамаарлыг сайтар авч үзэх шаардлагатай. Зураг 65. Тэтгэврийн тогтолцооны дизайны гол хүчин зүйлс Contribution rates & fiscal costs Target income replacement – Work-Retirement (accrual rate - DB) (Retirement Age) Other Other Indexation qualifying benefit conditions formula Тэтгэврийн дизайн параметрийн шинэчлэл нь тэтгэврийн даатгалын сангийн улсын төсвийн татаасыг урт хугацаанд аль болох багасгах, тэтгэврийн түвшингийн буууралтыг багасгах, хоёр тогтолцоо хоорондын шилжилтийг зөөлөн хийхийг дэмжих зорилготой болно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам тэтгэврийн даатгалын сангийн урт хугацааны санхүүгийн урсгалыг одоогийн болон шинэчлэгдэх параметрүүдийн дагуу тооцон үнэлэхдээ Тэтгэврийн Шинэчлэлийн Хувилбарын Тооцооны Хэрэгсэл (PROST) загварыг ашигласан. Дизайн, санхүүжилтийн өөр өөр хувилбаруудыг үнэлэхэд уг загварыг мөн ашигласан. Дэлхийн Банкнаас уг хэрэгслийг ашиглах 11 сургалтанд Монголын холбогдох албан хаагчдыг хамруулж, 2012 онд үнэлгээг өөрсдөө хийсэн. Загваруудын тооцооол нь нийт санхүүгийн урсгал түүний дотор улсын төсвийн татаас, тэтгэвэр тогтоох хувь, шимтгэлийн хувь зэргийг тодорхойлсон. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас дараах дизайн параметрүүдийг авч үзсэн.  Шимтгэлийн нийт хувийг нэмэгдүүлэх;  Шинэчлэл эхэлсний дараагаас тооцох хуримтлалын хувь хэмжээг бууруулах;  Тэтгэврийн насыг нэмэгдүүлж, эрэгтэйчүүд, эмэгтэйүүдийн тэтгэврийг насыг адил болгох;  Тэтгэврийн доод хэмжээний заалтыг өөрчлөх, түүний дотор тэтгэврийн доод хэмжээг нийгмийн халамжийн тэтгэврээр солих;  Индексжүүлэх дүрмийг өөрчлөх;  Тэжээгчээ алдасны болон хөдөлмөрийн чадвараа алдасны тэтгэврийн томъёог өөрчлөх. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 1960 оноос хойш төрсөн байх хугацааг хойшлуулах замаар тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоо хэрэгжих хугацааг хойшлуулах хувилбарыг бас авч үзэж байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоо нь зарим чухал суурь шинж чанаруудтай тул уг тогтолцоог яман нэг хэлбэрээр авч үлдэх эсвэл 11 Дэлхийн Банкнаас 2012 оны 1 дүгээр сарын 20-нд хэвлэсэн “Монгол улс: Тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбарууд” тайланг үзнэ үү. 59 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм өнөөгийн эв санааны тэтгэврийн тогтолцоонд уг шинж чанаруудыг оруулж өгч болох юм. Тухайлбал, (i) нэрийн дансны тогтолцооны хүрээнд тэтгэврийн хэмжээг даатгуулагч тэтгэврээ тогтоолгох наснаас хамаарч өөрчилдөг. Учир нь тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авах нийт хугацаанаас хамаарч тооцно. Үүнийг эв санааны нэгдлийн тэтгэврийн тогтолцоонд, тэтгэврийн насанд хүрэхээс өмнө эсвэл хүрснээс хойш тэтгэвэр тогтоолгоход нэмэгдэл эсвэл хасалт оногдуулах замаар мөн адилтган хэрэгжүүлж болох юм. (ii) Нэрийн дансны шимтгэлийн тогтолцоонд, хуримтлагдсан шимтгэлийн хэмжээнд үндэслэн тэтгэврийн хэмжээг тооцох, нэрлэсэн хүүг цалингийн өсөлттэй уялдуулан тогтоох замаар тэтгэврийн нэрийн дансны тогтолцооны тогтвортой байдал хангагдана. Эв санааны нэгдлийн тэтгэврийн тогтолцоонд тэтгэвэрт тогтоолгох наснаас хамаарч тэтгэврийн нэмэгдэл болон хасалт хийх нь сангийн бие даасан байдлыг хангахад туслах боловч зарим параметр шинэчлэлийг тогтмол хийх шаардлага гарч болох юм. (iii) Тэтгэврийн нэрийн дансны тогтолцоо нь тэтгэврийн доод хэмжээ, тахир дутуу болон тэжээгчээ алдасны тэтгэвэрт зориулан шимтгэлийн тодорхой хувийг тусад нь хуримтлуулах хэрэгтэй. Эв санааны нэгдлийн тэтгэврийн тогтолцоонд ч гэсэн ийм хуримтлалыг бас хийж болно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам ирээдүйн тэтгэврийн зардлын зарим хэсгийг санхүүжүүлэхийн тулд нөөц хөрөнгө хуримтлуулах боломж бололцоог үнэлж үзэж байна. Монгол улсын ахмад настай хүн ам өсч байгаа энэ нөхцөлд тэтгэврийн зардлын өсөлтийг санхүүжүүлэх арга болгон нөөц хөрөнгө (уул уурхайн орлогоос гэх мэт)-ыг хуримтлуулах зарчимтай бид санал нийлж байна. Ингэснээр тэтгэврийн даатгалын тогтолцоо нь хуулиар баталгаажсан тэтгэврийг найдвартай олгох чадварт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Гэвч орон сууцны моргаж болон хөгжлийн бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц хөрөнгө хуримтлуулахаас зайлсхийх нь зүйтэй юм. Учир нь эдгээр хувилбар тэтгэвэр олгох төсвийн зардлыг нэмэгдүүлэх болно. Үүнээс гадна нөөц хөрөнгийн хөрөнгө оруулалтын өгөөжийн эрсдэлийг ажиллагсад эсвэл тэтгэвэр авагч нар үүрэх ёсгүй гэж бид үзэж байна. Учир нь ийм эрсдэл нь тэдний ирээдүйн тэтгэврийг бууруулж болох юм. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон албан бус салбарын ажиллагсдыг даатгалд хамруулах хөшүүрэг. Малчид, албан бус салбарын ажиллагсдын орлого харьцангуй бага, байнгын бус бөгөөд ихээхэн хэлбэлзэлтэй байдаг учраас нийгмийн даатгалд хамрагдах тэдний сонирхлыг бий болгох тусгайлсан хөшүүрэг бий болгох хэрэгтэй юм. Нийт ажиллах хүчний тал хувийг бүрдүүлж буй малчид, албан бус салбарын ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулах, хадгаламж хийх хөшүүргийг нэмэгдүүлэх зорилготой хэд хэдэн хувилбарыг эрх баригчид авч үзэж байна. Энэ нь амар бус бөгөөд бэлэн жор байхгүй томоохон сорилт юм. Малчид, албан бус салбарын ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулахын тулд хэд хэдэн өөр арга хэрэгслийг ашиглах шаардлгатайгаас гадна сайтар боловсруулсан бодлогоос гадна хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм. Дээр дурьдсан ажлуудаас тэтгэврийн хувилбарт арга хэрэгслийг боловсруулахад илүүтэй цаг хугацаа зарахаар байна. Одоо авч үзэж буй хувилбарт өнөөгийн тэтгэврийн даатгалын сангийн нэг бүрэлдэхүүн болох хөтөлбөр, эсвэл бие даасан сангийн хэлбэрээр ажиллах хөтөлбөр болон өнөөгийн тогтолцооны хэрэгжилт, биелэлтийг сайжруулах арга хэмжээнүүд орж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам бага орлоготой ажиллагсдын төлсөн шимтгэлтэй тэнцэхүйц шимтгэлийг төлөх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг мөн тооцож үзэж байна. Ялангуяа албан бус салбарын ажиллагсдын даатгалд хамралтыг сайжруулах захиргааны арга замыг тэд мөн судлан үзэж байна. Эцэст нь Нийгмийн Даатгалын Ерөнхий газар дээр мэдээллийн удирдлага, удирдлагын тогтолцоог сайжруулах түүний дотор даатгуулагчийн хүрээг өргөжүүлэхтэй холбоотой арга хэмжээг авч байна. Хувийн, сайн дурын нэмэгдэл тэтгэврийн тогтолцоо. Тусгайлсан салбар болон компаниудын хэрэгцээнд тэтгэврийг нийцүүлэхэд нэмэгдэл тэтгэвэрийн тогтолцоо чухал 60 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм үүрэг гүйцэтгэж чадах ч Монгол улсад ийм төрлийн тогтолцоо байх хууль эрх зүйн болон дэд бүтцийн орчин байхгүй байна. Хувийн сайн дурын нэмэгдэл тэтгэврийн тогтолцооны зохицуулалт, хяналтын орчин бий болгох асуудлыг эрх баригчид судлан үзэж байна. Эдгээр тогтолцоо нь нийт тэтгэврийн тогтолцооны портфолид хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм. Энэ нь ажиллагсад компанидаа урт хугацаанд тогтвортой ажиллах нэмэлт хөшүүр болж болно. Зарчмын хувьд ийм төрлийн нэмэгдэл тэтгэврийг эрт олгож эхэлж болох бөгөөд ингэснээр хүнд, хортой нөхцөлд ажиллагсдад тусгайлсан дэмжлэг болно. Сайн дурын тэтгэврийн тогтолцоо нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, албан бус салбарын ажиллагсдад тэтгэврийн хуримтлал хийх нэг арга хэрэгсэл бас болж болно. Хувийн сайн дурын тэтгэврийн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хяналтыг дэмжихэд шаардлагатай эрх зүй, институцийн дэд бүтэц Монгол улсад одоогоор хангалтгүй байна. Үнэт цаасны зах зээлийн болон хөрөнгө оруулалтын сангийн саяхан батлагдсан хуульд хууль ёсны болон ашгийн өмчлөгчдийн эрх үүргийн хуваарилалт, сангийн менежерт тавих шаардлага, портфолийн бүтцийн стандарт зэрэг гол бүрэлдхүүнийг тусгаж өгсөн. Тэтгэврийн санд тавигдах аюулгүйн өндөр стандартыг хангахын тулд эдгээр бүрэлдхүүнийг улам боловсронгуй болгох шаардлага байна. Үүнээс гадна хувийн тэтгэврийн сангуудад үр дүнтэй хяналт тавих чадвар, чадавхийг буй болгох шаардлага эрх баригчдад байна. Хөрөнгийн зах зээлийн гүнзгийрэлт, бэлэн байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний өнөөгийн түвшин нь хувийн тэтгэврийн сан байгуулахад ихээхэн саад болно. Татварын хуулиар олгодог санхүүгийн хөшүүрэг болон бусад давуу тал нь тэтгэврийн санг бусад хуримтлалын хэлбэрээс салгаж өгдөг. Эцэст нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, тэдний гомдол асуудлыг шийдвэрлэх иж бүрэн, бэлэн тогтолцоо байхыг мөн шаардана. V. Дүгнэлт Тэтгэвэр, нийгмийн даатгалын асуудлаар авах бодлогын шийдвэр нь Монгол улсын төсвийн байдал, өндөр настны нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон санхүүгийн зах зээлийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ. Иймд төсвийн хувьд тогтвортой үргэлжлэх боломжтой, өндөр настанд орлогын зохистой бөгөөд тэгш хамгаалалтыг олгох, хөдөлмөрийн насны хүн амын даатгалд хамралтыг ихээхэн нэмэгдүүлэхэд хөшүүрэг, дэд бүтцийг бий болгож чадах тэтгэвэр, нийгмийн даатгалын тогтолцооны дизайн хийхдээ богино, урт хугацааны давуу, сул талыг эрх баригчид жигнэн үзэх нь амин чухал болно. Үүнээс гадна санал болгож буй олон давхаргат тэтгэврийн тогтолцооны арга хэрэгсэл бүрийн санхүүгийн урсгалын урт хугацааны тооцоолол зэрэг бодит нотолгоонд суурилан шийдвэргаргах шаардлагатай. Олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоо нь төсвийн дарамтыг бууруулахын зэрэгцээ тэтгэвэр, тэтгэмжийн зохистой хэмжээг баталгаажуулах замаар тэтгэвэр, нийгмийн хамгааллыг бэхжүүлж чадна. Тэтгэврийн даатгалын санд хамрагдах өндөр настны тоо буурах үед ядуурал, эмзэг байдлаас өндөр настныг хамгаалахад нийгмийн халамжийн тэтгэврийн дизайн илүүтэй үүрэг гүйцэтгэнэ. Тэтгэврийн даатгалын санд параметрийн шинэчлэл хийх нь амин чухал бөгөөд залуу үеийнхэн нэрийн дансны тогтолцоонд шилжих үйл явцыг дэмжиж өгнө. Бага, тогтмол бус бөгөөд хэлбэлзэлтэй орлоготой малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарын ажиллагсдад зориулсан даатгалын хөшүүрэг хэрэгтэй юм. Тусгайлсан салбар, компаниудын хэрэгцээг хангахаар тэтгэврийн тогтолцоог өөрчлөхөд нэмэгдэл тэтгэврийн тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэж чадах боловч ийм төрлийн тогтолцоо бүрдэхэд шаардлагатай эрх зүй, институцийн шинэчлэл эхлээгүй байна. 61 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Цалинд жишсэн баталгаат Тэтгэврийн даатгалын шимтгэлийн тэтгэврийн тогтолцоо нэрийн дансны тогтолцоо (1960 оноос өмнө төрсөн (1960 оноос хойш төрсөн даатгуулагчдад даатгуулагчдад үйлчлэх) үйлчлэх) Нийгмийн даатгалын тухай хууль Өндөр насны (1994), Нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай даатгал дансны тухай хууль(1999) хууль (1994) болон холбогдох нэмэлт өөрчлөлт 1960 оны 1 дүгээр сарын 1 өдөр болон Хамралт 1960 оноос өмнө төрсөн түүнээс хойш төрсөн бүх төрлийн гэрээт ажиллагсад Шимтгэлийн Цалингийн 14% ( ажил олгогч 7 %, хувь хэмжээ Цалингийн 14% ажилчин 7% тус тус) Шимтгэл төлөх хөдөлмөрийн Улсын хэмжээний хөдөлмөрийн Улсын хэмжээний хөдөлмөрийн хөлсний хөлсний доод хөлсний доод хэмжээ ( тогтмол доод хэмжээ ( тогтмол өөрчлөгддөг) хэмжээ өөрчлөгддөг) Даатгалд хамрагдах цалингийн Үгүй Үгүй дээд хэмжээ 15% шимтгэл төлсөн жилүүдийн нэрлэсэн дансны үлдэгдэлд суурилан жил бүрийн Тэтгэвэр Даатгалын шимтгэл төлсөн эхний 20 дансны үлдэгдлийн өгөөж (сүүлийн 3 жилийн тогтоолгох жилд 45%, 2О жилээс илүү төлсөн цалингийн дундач өсөлт), тэтгэвэр авах хувь жил тутамд 1,5% дундач хугацаа Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тэтгэврийн даатгалын Тэтгэвэр шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн Хамаарахгүй тооцох суурь доторх аль дуртай дараалсан 5 цалин жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого Улсын хэмжээний дундач цалингийн 20%, Тэтгэврийн Хөдөлмөрийн хөлсний доод шимтгэл төлөх хамгийн доод хугацаа 15 доод хэмжээ хэмжээний 75% жилээс хэтэрсэн жил тутам дундач цалингийн 0.5% нэмэгдэл Хуульд амьжиргааны түвшингийн Хуульд заасанчлан индекс нь “инфляцийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийг түвшинтэй шууд хамааралтай байна”. нэмэгдүүлнэ гэж заасан боловч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Индесжүүлэх Засгийн газрын тогтоолоор санал дээр үндэслэн Үндэсний Статистикийн тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг газраас тэтгэврийг индексжүүлэх хувь тогтмол бус гаргадаг. хэмжээг тогтооно. Татвар Татвараас чөлөөлөгддөг. ногдуулах Татвараас чөлөөлөгддөг. 62 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нөхцөл Шимтгэл төлсөн байх хугацааны  20 жил  15 жил шимтгэл төлсөн байх шаардлага  60 нас.  20 доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл  20 доошгүй жил шимтгэл төлсөн Тэтгэвэр бөгөөд 4 болон түүнээс дээш Адил тогтоолгох нас хүүхэд өсгөсөн 50 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл  20 доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд газрын гүн болон хүнд, халуун, хортой нөхцөлд хөдөлмөрлөсөн 50 настай эрэгтэй, 45 настай эмэгтэй Тахир дутуугийн тэтгэвэр 1995 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс 1999 оны 7 дугаар сарын 1 өдрөөс үйлчилсэн үйлчилсэн Нийгмийн даатгалын Хууль Нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн дансны тухай хууль тухай хууль Нийт шимтгэлийн хувь хэмжээнд Шимтгэл Нийт шимтгэлийн хувь хэмжээнд багтсан багтсан Өнөөгийн тэтгэврийн даатгалын Тэтгэврийн даатгалын шимтгэлийн тогтолцоо ( 1960 оноос өмнөх) нэрийн данс (1960 оноос хойш) DP = W* Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ (I) DP = W* Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ (II) Тэтгэвэр DP = тахир дутуугийн тэтгэвэр Тэмдэглэл: Энэ хууль гэмтэлтэй холбоотой тооцох томъёо W = даатгуулагчийн сарын дундач тэтгэвэр, тэтгэмж хамаарахгүй. цалин Insured person’s monthly average wage PCL(I) = 10% (10 хувь хүртэл) PCL(II) = 10 хувиас дээш Хөдөлмөрийн чадвараа бүрэн Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан = алдсан = өндөр насны тэтгэврийн W*60% томъёотой ижил Хөдөлмөрийн чадвараа хагас( хэсэгчлэн) Томъёо Хөдөлмөрийн чадвараа хагас( алдсан = (W*.6) * (хөдөлмөрийн чадвар хэсэгчлэн) алдсан = (өндөр насны алдалтын хувь хэмжээ) тэтгэврийн томъёо) * хөдөлмөрийн W = даатгуулагчийн сүүлийн 3 жилийн сарын чадвар алдалтын хувь хэмжээ дундач цалин Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан Тэтгэвэр олгох өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар хугацаа Адил нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал Тэтгэврийн Өндөр насны тэтгэвэртэй адил Өндөр насны тэтгэвэртэй адил доод хэмжээ 63 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм Хөдөлмөрийн чадвараа 50 доошгүй Тэтгэвэр хувь алдсан эсвэл мэргэжлийн бус тогтоолгох эрх Адил өвчин, гэмтлийн улмаас урт үүсэх нөхцөл хугацаанд ажиллах боломжгүй Хөдөлмөрийн чадвараа бүрэн Хөдөлмөрийн алдсан ( хөдөлмөрийн чадвараа 70 чадвар доошгүй хувь алдсан) болон алдалтын Адил хөдөлмөрийн чадвараа хагас ангилал алдсан ( хөдөлмөрийн чадвараа 50- иас 70 хувь хүртэл алдсан) Тэтгэвэр тогтоолгох эрх Шимтгэл 20 доошгүй жил төлсөн үүсэх эсвэл эсхүл тахир дутуу болохын Адил хөдөлмөрлөсө өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн н жил Тэтгэврийн даатгалын шимтгэл Шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох төлсөн хугацаа тахир дутуугийн тэтгэврийг хувь Зөвшөөрөөгүй дутуу ( доод тэнцүүлэн тогтоолгох ба тэтгэврийн хугацаа 3 жил) доод хэмжээ нь өндөр насны тэтгэврийн доод хэмжээтэй адил Хөдөлмөрийн чадвараа 30 доошгүй Тэтгэврийн хувь алдсан бол хөдөлмөрийн доод хэмжээ хөлсний 75% Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан Тэтгэвэр олгох өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар хугацаа нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал Ажлын байр эсвэл өөр газарт ажил үүргээ гүйцэтгэснээ хүлээлгэн өгч Тэтгэвэр байх үе; ажлын цаг эхлэхээс өмнө тогтоолгох эрх эсвэл дууссанаас хойш ажлын байр, үүсэх багаж зэвсгээ эмхлэн байрлуулж байх үе; даатгуулагч ажилдаа очих эсвэл буцах замд; Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тодорхойлсны дагуу ажил Тахир дутуу олгогчоос байгуулсан мөрдлөг, болсныг Адил бүртгэлийн комисс нь тухайн тогтоох тохиолдол ажлын байр дээр гэмтэл болохыг тогтооно. Тэжээгчээ алдасны тэтгэвэр 1995 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс 1999 оны 7 дугаар сарын 1 өдрөөс үйлчилсэн Холбогдох үйлчилсэн Нийгмийн даатгалын Нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн хууль сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн дансны тухай хууль тухай хууль Өндөр насны тэтгэврийг тооцох томъёотой адил; Нас барсан Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн 1 даатгуулагчийн гэр бүлийн бол нас барагчийн сүүлийн 3 жилийн сарын Тэтгэврийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн дундач цалингийн 40%, 2 болон түүнээс олон томъёо тооноос хамаарч хувь хэмжээгээр гишүүд бол тус бүр 10% нэмж олгоно. Гэвч тогтоосон тэтгэврийг олгоно. Үүнд: тэтгэврийн хэмжээ сарын дундач цалингийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн 60% хэтрэхгүй. тоо 3 болон түүнээс олон бол 100%, 64 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм 2 бол 75%, 1 бол 50% . Нийгмийн даатгалын сангаас олгох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн Эрх үүсэх тэтгэмжийн тухайн хуулийн дагуу тэжээгчээ дагуу тэжээгчээ алдсан гэж нөхцөл алдсан гэж тодорхойлогдсон гэр бүлийн тодорхойлогдсон гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд хөдөлмөрийн чадваргүй гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хугацаа дагуу тэжээгчээ алдасны тэтгэвэртэй адил Хөдөлмөрийн Нас барагч нь хөдөлмөрийн чадвараа чадвараа алдасны тэтгэвэр авч бүрэн алдсан байсан бол хөдөлмөрийн чадвараа нэмэгдэлгүй хугацааны бүрэн алдсан жил тутам тэтгэврийн тэтгэврийн 1% тэнцэх хэмжээний нэмэлт нэмэгдэл олгоно. Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн 1 бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%, 2 гишүүн бол Тэтгэврийн 75%, 2 болон түүнээс олон бол Нэрийн данснаас олгох өндөр насны доод хэмжээ 100% олгоно; Бууруулсан тэтгэвэртэй адил. тэтгэврийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50% багагүй байна. Цалинд жишсэн баталгаат Тэтгэврийн даатгалын шимтгэлийн тэтгэврийн тогтолцоо нэрийн дансны тогтолцоо (1960 оноос өмнө төрсөн (1960 оноос хойш төрсөн даатгуулагчдад даатгуулагчдад үйлчлэх) үйлчлэх) Даатгалын шимтгэлийг 20 доошгүй жил төлсөн эсвэл мэргэжлийн бус Шимтгэл төлөх өвчин эсвэл ахуйн ослоор тэжээгч Адил хугацаа нас барахаас өмнөх 5 жилийн З жилд нь шимтгэл төлсөн Шимтгэл төлсөн байх хугацаа хүрэхгүй Тэтгэврийн даатгалын шимтгэл (хамгийн доод төлсөн хугацаанд хувь тэнцүүлэн Зөвшөөрөхгүй хугацаа 5 жил; тэтгэврийг тогтооно. сүүлийн нэг жилд тасралтгүй) 16 нас хүрээгүй төрсөн болон өргөмөл хүүхэд, оюутан бол 19 нас хүртэл; асран хамгаалагчгүй 16 нас хүрээгүй ач, зээ, ах, эгч, дүү нэр, 16 нас хүрэхээсээ өмнө тахир дутуу болсон ач, зээ, ах эгч, дүү нар; Тэтгэвэр авах тэтгэврийн насны эцэг эх эсвэл Адил эрхтэй иргэд тахир дутуу эцэг эх, эхнэр, нөхөр эсвэл өвөө, эмээ, асран хамгаалагчгүй ах, эгч, дүү нар; 8 нас хүрээгүй хүүхдээ харж ажил эрхлээгүй эцэг,эх эсвэл эхнэр нөхөр эсвэл ач, зээ, дүү нар, нас барахаасаа өмнө өндөр насны 65 Монгол Улсын Эдийн Засгийн Тойм эсвэл тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд; хойт эцэг эх; төрсөн эцэг эхээсээ тэтгэлэг авдаггүй хойт хүүхэд; сураггүй алга болсон тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд. нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ хүртэл, тахир дутуу иргэнд Тэтгэвэр олгох хөдөлмөрийн чадвараа алдсан Адил хугацаа хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно. Нийгмийн халамжийн тэтгэвэр 1999 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс Холбогдох 1999 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс үйлчилсэн үйлчилсэн нийгмийн халамжийн хууль нийгмийн халамжийн тухай хууль тухай хууль Амьжиргааны доод түвшинтэй Тэтгэврийн уялдуулан Засгийн газрын Адил хэмжээ тогтоолоор тогтооно. Тэтгэврийн даатгалын сангаас Тэтгэвэр тэтгэвэр авах эрх үүсээгүй 60 Адил тогтоолгох эрх настай эрэгтэй, 55 настай эмэгтэй Тэтгэврийг Амьжиргааны доод түвшингийн Адил индексжүүлэх өөрчлөлттэй уялдуулан 66